P2007-05-29 - МАНЖ ДАЙ ЧИН УЛСЫН ҮЕ ДЭХЬ МОНГОЛЫН

 
МАНЖ ДАЙ ЧИН УЛСЫН ҮЕ ДЭХЬ МОНГОЛЫН
ЭРХ ЗҮЙН БОДЛОГО, СОЁЛЫН НӨЛӨӨ
 
 
Манж-Чин гүрний үеийн эрх зүйг судлах нь монголын эрх зүйн түүхийн судалгааны нэг салшгүй хэсэг юм. Ялангуяа, нүүдлийн соёлт монголчуудын эрх зүйд зайлшгүй залгамжлах өв соёл, хууль цаазын хэв шинж байсныг харь улс хэрхэн тооцож уламжилсныг тодруулах замаар монголын хууль цаазын түүхэн онцлогийг нарийсган судалж болно. Харамсалтай нь монгол улсын эрх зүйн түүхийн судалгаанд Манж Чин улсын эрхшээлд байсан үеийн эрх зүйг бараг судлаагүй, түүхийн “хар толбо” болгон үлдээсэн байна. Уг асуудлыг иргэний түүхээр болон бусад нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбаруудаар зарим асуудлыг хөндсөн хэдий ч ихэвчлэн үзэл сурталчсан, түүхэн үнэнээс хөндий байв. Эл үеийн эрх зүй нь эерэг, сөрөг талын аль алиныг агуулж байлаа.
 Манж Чин улсын эрхшээлд байсан үед монголын иргэний болон эрх зүйн түүхэнд нааштай дэвшилтэд үзэл санаа, үзэгдэл цөөнгүй байсныг үгүйсгэж болохгүй. Ялангуяа монголын уламжлалд эрх зүйг шинэчлэхэд чухал нөлөө үзүүлсэн нь түүхийн үнэн юм.Манж- Чин улсаас монголд нэвтүүлсэн эрх зүйн бодлого, соёлыг монголчууд хүлээн авах түүхийн үндэс ч бас байсан юм. Хэдийгээр нүүдлийн аж төрөх ёсыг тусгасан өөрийн уламжлалт эрх зүйн хэв маягтай байсан хэдий ч тэр нь эртний дорно дахины, түүний дотроос хятадын эрх зүйн сэтгэлгээ, соёлын нөлөөнөөс бүрэн тусгаар байгаагүй гэж хэлж болно
Нийгмийн аливаа юмс үзэгдэл өөрийн хөгжлийн зүй тогтол, философитой объектив үйл явц хэдий ч, түүнийг бүтээж, хөгжил, хувьсалыг жолоодож, нөлөөлж, оролдож, тайлбарлаж байгаа хүний хүчин зүйлээс ангид биш учраас эл үеийн “Монголын эрх зүйн сэтгэлгээний дүр төрх дорно дахины ард түмний хэв шинж, онцлогийг агуулсан байх нь маргаангүй юм”[1].
Монголчуудын эрх зүйн сэтгэлгээний уг сурвалж нь мөнх тэнгэрийг шүтэх үзэл болон төлөвшиж “монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэж, ард түмний тусгаар тогтнол, эрх, эрх чөлөө, төрийн бат бэх оршихуйн үндэс болж”[2] байсан гэж зарим судлаачид үздэг. Тэнгэрийн үзэл эртний Хүннү нараас монголчуудыг хүртэлх бүх түүхэн үед нүүдэлчдийн хаадыг өргөмжлөх, дээдлэх, төр ёсыг сэтгэх үндсэн баримтлал болсоор ирсэн бололтой. Харин энэ үзлийг Хүннүчүүд өөрсдөө бүтээсэн эсвэл өмнөд хөрш Хятадын төр ёсны сургаалаас авсан гэдэг нь өдгөө ч тогтоогдоогүй байгаа асуудал. Энэ тухай Академич Ш.Бира тэнгэрийн үзэл “улс төрийн үзэл баримтлал болтлоо хөгжихөд эзэн хааны тухай эртний Хятадын “хөгжингүй” онол (тэнгэрийн хөвүүн (тянь-цзы)-ий тухай үзэл - Н.Л.) шууд болон шууд бусаар нөлөөлсөн байж болохыг үгүйсгэж болмооргүй”[3] гэсэн байна. Үнэндээ ч Азийн соёл иргэншлийг бүхий л түүхийн турш Хятадын соёл иргэншил тодорхойлж ирсний хувьд түүнээс ангид зэрэгцсэн номлолыг бусад улс үндэстэн бүтээсэн гэж нотлоход бас бэрхшээлтэй. Үүний зэрэгцээ тэнгэрийн үзлийг Хүннүчүүдтэй шууд холбон тайлбарласан сонирхолтой дүгнэлт, таамаглалыг судлаач Х.Тэмүүжин хийсэн байна. Тэрээр Хүннүгийн түүхэнд холбогдох Ши-цзы, Хань-шу хэмээх эх сурвалжид тэмдэглэсэн “ченли гуту шаньюй” гэдэг үгийг нанхиад дүрс бичгээс зөв галиглан авсан гэж үзвэл энэхүү томъёолол анхандаа “хөх очны хүчит аугаа эзэн” гэсэн утга бүхий таван үгийн эхний хоёр үгийн ижилсэн ойртох явцад нийлмэл үг болсноор – “ченли гуту шаньюй” болсон гэж үзэж болно. Үүнийг “тэнгэрийн хүү шаньюй” гэж утгачилан буулгасан байж болох юм. Ченли гуту шаньюй гэсэн томьёоллын утгыг тунгаан үзвэл эртний дорно дахины домог бишрэлээс үүдэлтэй анх шидэт гэрлээс төрсөн аугаа хүчирхэг эзэн гэх утгаар хэрэглэн ирсэн шумер урартын шаантаг бичээсний данну .., нострат хэлний үеэс хүн төрөлхтөн язгууртнаа нарны гэрлээс төрсөн гэж үздэг байсан домгийн сэтгэлгээний илрэлтэй холбон авч үзсэн байна.[4]
 “Тэнгэрийн үзэл” хэрхэн бүрэлдэн бий болсон талаар доктор Н.Лүндэндорж “Үүрэг дээдлэх сэтгэлгээний оюун санааны үндэс нь эртний Хүннү нараас эх үндэстэй эзэн хааныг шүтэж, түүнийг тэнгэр язгууртай гэж үзэж байсан Төв Азийн нүүдэлчдийн төр ёсны сэтгэлгээтэй шууд холбогдоно. Эзэн хааныг тэнгэр язгууртай гэж үзэж, мөнх тэнгэрийг шүтэх үзэл Хятадын “тэнгэрийн хөвүүн” (тянь-цзы) хэмээх үзэл баримтлалаас эсвэл тэнгэрийг шүтэх нүүдэлчдийн бөө мөргөлөөс улбаатай, мөн түүнчлэн нүүдэлчдийн төр ёсны гүн ухаан уу гэдэгт өдгөө судлаачдын судалгааны үр дүн бүрэн дүүрэн хариулт хараахан өгөөгүй байна”[5]. Ямар ч байсан тэнгэрийн үзэл дор “төр төмбөгөр, ёс ёмбогор байх” гэх үзэл дорно дахины ард түмний зонхилох философи болж, улмаар тэр нь тухайн бүс нутгийн ард түмний сэтгэлгээний хэв шинж, уугуул төрхийг тодорхойлох болсон гэж үзэж болно.
Хятад, дорно дахины ард түмний сэтгэлгээний хэв шинж, уугуул төрх /менталитет/-ийн онцлог - өөрийн уламжлалт зүйлстэйгээ зууралдах, бусдын нөлөөнд автахдаа хойрго, би гэж ярихаасаа илүү бид гэж ярих дуртай, түүнийгээ хүний сайн чанар гэж үнэлдэг, болох юм болдогоороо л болно гэж асуудалд ханддаг, байгаль орчинд дасан зохицох чадвар сайтай, аливаа шахалт тулгалтад буулт хийх сэтгэл зүйн уян хатан чанартай, нөхцөл байдал хувьсаж өөрчлөгдөхөд хуучин байдалдаа буцаж орохдоо хялбар, орчин тойрныхоо харилцаанд бясалгах байр сууриас үнэлгээ өгөх чадвартай, түүнийгээ гадаад ертөнцийг эзэмдэх идэвхитэй хүч гэж үздэг. Мөн тэдгээр тэмцлийг гол болгодоггүй харин хүчийг тэнцвэржүүлэх тайван амгалан байдлыг бий болгох арга замыг эвлэрэл, зөвшилцөл гэж үздэг, хүний оюун ухаан бүхнийг дийлэгч гэсэн үзэл санаанд үл итгэх байдлаар хандаж, туйлын ухаалаг зүйл гэж байдаггүй гэж үздэг, ертөнцийг оюун ухааны “царцанги” хэсгүүдэд хуваадаггүй, харин амьд цогц зүйл гэж үнэлдэг, хэрэгжүүлэх арга хэрэгслээсээ салсан зорилгын үзэл санаанд өөрөөр хандаж, тэдгээрийг нэгдмэл байдлаар авч үзэж, зорилгыг хэрэгжүүлэх хэрэгслийг түүний агуулгыг баяжуулан дэлгэрүүлэх хүчин зүйл гэж ханддаг, хүний үүрэг гэдэг бол жам ёсны хэлбэрүүдийг захирч болдоггүй зүйл бөгөөд үүрэг бол хүний оршихуйн гол хэмжүүр гэж үздэг байна[6].
Английн түүхч Гарольд Лемб (Harold Lemb) хятадын соёл монголд бүр эртнээс нөлөөлж байсан тухай тэмдэглэхдээ: “Хятад, Уйгар, Персийн засаг захиргааны уламжлал нь Чингис хааны эзэнт улсын зохион байгуулалтад туслав. Чингис хаан энэ үйл хэрэгтээ Хятад, Уйгарын төрийн удирдлагын хамгийн шилдэг ухааныг авч хэрэглэв”[7] гэжээ. Тухайлбал: Күнзийн сургаал олон талаар нөлөөлснийг анзаарахад нэг их төвөгтэй бус. Эртний хятадад эрх зүйн эх сурвалжид ёс заншил, хууль цааз байхаас гадна зүйр цэцэн үг, нэр төр, эрх мэдэлтэй хүмүүсийн хэлсэн сургаал үгс багтаж байсан нь Монголын эрх зүйн үзэл, сэтгэлгээнд мөн нөлөөлжээ.
Доктор Н.Лүндэндорж “Монголчуудад үүргийн сэтгэлгээ түлхүү хөгжсөн ... энэ нь мөн л “Сайн эр үүргийн тухай боддог, ядарсан эрх ашиг мөрөөддөг” гэсэн Күнзийн сургаалаас ангид биш гэдэг нь ойлгомжтой. Тиймээс монголчуудын эрхийн сэтгэлгээнд хятадын эрхийн философи түүний дотроос Күнзийн сургаал, легизм хүчтэй нөлөөлсөн нь дамжиггүй[8] гэж дүгнэжээ. Мөн профессор В.А.Рязановский тэмдэглэхдээ: “Монголчууд түүхийнхээ бүхий л үеийн турш Хятадтай байнгын харилцаатай байсаар ирсний 100 жилд нь тэднээс хараат байдалтай байж иржээ. Илүү өндөр хөгжилтэй хятадын соёл монголд нөлөөлөхгүй байж үл чадах бөгөөд, тухайлбал, арай сайн боловсруулагдаж, арай сайн хөгжсөн хятадын хууль цааз илүү энгийн зан заншлын шинжтэй монголчуудын хууль цаазад гарцаагүй нөлөөлсөн”[9] гэжээ. Манжаас монголчуудад зориулан зохиосон хууль цаазууд нь дорно дахины сэтгэлгээнд тулгуурласан хэдий ч нүүдэлчин монголчуудын олон зуун жилийн “Үүрэг дээдлэх” сэтгэл зүйд суурилсан гэж үзэх үндэслэлтэй. Гэхдээ үүрэг дээдлэх сэтгэлгээ нь Ази, Дорно дахинд төрийн үүрэг өндөр байдаг, дан ганц нүүдлийн соёл иргэншил, улс төрийн учир холбогдлоор үл тайлбарлагдах, байгаль, түүх, аж төрөх ёс, зан заншлын бодит ахуй, сэтгэл зүйгээр нөхцөлдсөн онцлог бүхий цогц ойлголт бололтой.
Манжийн хаад монголчуудтай ойр төрөл боловч өөрсдийгөө монголчуудын эзэн хаан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй учир энэхүү сул тал болон улс төрийн түүхэн нөхцөл байдлыг үнэлж Хубилай хааны хэрэгжүүлж байсан төр, шашны “хоёр ёсны” бодлогыг сэргээн явуулж, энэхүү бодлогоороо дамжуулж монголчуудын хаан ширээг зүй ёсоор залгамжлагч хэмээн түмэнд итгүүлэхийг эрмэлзэж байжээ. Тийм ч учраас монголчуудад зориулсан гаргасан хуулиудад анхнаасаа шашны асуудлыг тусгайлан зохицуулах болсон нь үүний бас нэгэн илрэл гэж үзэж болох юм. Тухайлбал: “Монгол цаазын бичиг”-ийн “Лам нарын хууль”[10] хэмээх тусгайлсан 6 зүйл бүхий хэм хэмжээ тогтоосон нь урьд өмнө монголын хууль цааз тэр бүр тусгайлан зохицуулж байгаагүй зохицуулалт юм. Мөн “Манжийн Абахай хаан (1592-1643) анх монголын Юан гүрний Улсын багш Пагва лам мянган лан алтаар бүтээлгэсэн хэмээх бөгөөд хожим Лигдэн хутагтын нандигнан тахиж байсан Махагал бурхныг Мүгдэн нийслэлдээ авчруулан тусгай сүм бариулан залж, түүнийг Манж гүрний нэг ёсны төрийн шүтээний зэрэгт хүндэтгэн тахих ёсыг тогтоож”[11] байсан ажээ.    
15-р зууны сүүл үеэс Монголын эрх зүйн үзэл сэтгэлгээнд манж, хятадын хууль цааз түүний үзэл сэтгэлгээний уламжлал хүчтэй нэвтрэх боломж бүрэлдсэн. Манжийн Энх-Амгалан хааны гаргасан нэгэн зарлигт “Зарлиг шинэ дагасан Халх нарыг түр тэдний хууль ёсоор болго хэмээв. ...”[12] гэсэн нь уламжлалт хууль цаазыг түр хүлээн зөвшөөрсний нэгэн баримт. Үүнээс улбаалан дүгнэхэд манжийн үеийн хууль цаазын монголчуудын эрх зүйн сэтгэлгээнд үзүүлсэн түүхэн нөлөө нь нэгдүгээрт: хууль бүтээх үйл ажиллагаанд оруулсан өөрчлөлтүүд, хоёрдугаарт: Хятад, дорно дахины болон манж-хятадын эрх зүйн соёлын нөлөө, гуравдугаарт: ял, шийтгэл түүний хэлбэр, агуулгыг өөрчлөх, дөрөвдүгээрт, өмнө нь хуулиар төдийлэн зохицуулаагүй байсан эрх зүйн зарим төрлийн харилцааг зохицуулалтад оруулснаар монголчуудын заншлын эрх зүйн сэтгэлгээг хятад дорно дахины хэв соёлоор баяжуулсан нь монголчуудын эрх зүйн сэтгэлгээний хөгжил, соёлд түүхэн нөлөө үзүүлсэн юм.
Манжууд 17-р зууны эхний хагасаас монголчуудад зориулсан хууль боловсруулж эхэлсэн, бөгөөд бидэнд мэдэгдэж байгаагаар 1631, 1632 онуудын цааз, мөн 1643 онд батлан гаргасан “Монгол цаазын бичиг” бөгөөд эдгээр эх сурвалж Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдаж үлдээгүй, хамгийн анхны баримт нь “1674 оноос хойшхи үеийг хамардаг”[13]. Харин БНХАУ-ын Бээжингийн түүхийн I архивт хадгалж буй Монголын түүхийн 17-р зууны үеийн эхэн хагаст холбогдох эх сурвалжуудыг 1997 онд доктор Ли Бао Вен “Арван долдугаар зууны өмнө хагаст холбогдох Монгол үсгийн бичиг дэвтэр”[14] нэртэйгээр эмхтгэн хэвлүүлсэн. Энэхүү эмхтгэлд хэвлэсэн эх сурвалжийн баримтыг үндэслэвэл 1631 онд гаргасан цаазын бичгүүд нь “Араас Өвөрт орж агсан ноёдыг Түшээт хааны цаазад адил эс явуулахул. Улс малыг таны хүчээр авахул” гэж алсдаа Халх Монгол, Зүүн гарын хант улсыг өөрсдийн эрхшээлд оруулах зорилгоор алсын бодлоготой цаазын зохицуулалтыг хийж байсан бололтой. Мөн нөгөө талаар Монголчуудын уламжлалт “Тэнгэр шүтэх” үзэл сэтгэлгээнд дулдуйдан Манжийн төрийн бодлогод үл нийцэх аваас “Тэнгэр газар буруушааж. Арын ноёдод муу нүгэл хүртүгэй”, нийцэх аваас “Тэнгэр газар өршөөж. Амин насан урт болоод. Ач үр нь мянган галавт хүртэл энх амгалан болтугай”[15] гэх мэтийн утга агуулга бүхий цаазыг гаргасан нь Күнзэд “Ёс суртлаар хөтөлж, ёслолоор цэгцлэвээс эгэл ардад гэмшин ичингүйрэхүйн сэтгэл төрөх төдийгүй, эрхбиш эрхшээн дагамуй”[16] гэсэн сургаалд тулгуурласан бодлого байхыг үгүйсгэхгүй.
Тийм ч учраас Манжууд ёс суртлаар хөтөлж түүнд дулдуйдсан бодлого явуулж 1691 онд Ар Монголчуудыг дагаар эрхшээлдээ оруулсан нь Манжийн төрийн тэрхүү бодлоготой шууд холбоотой.
Монголчуудын нэгэнт тогтсон эрх зүйн сэтгэлгээний хэв шинжүүдийг 1631 оны цаазын бичгүүдэд авч хэрэглэсэн бөгөөд түүний үр дүнд Өвөр Монголыг өөрсдийн эрхшээлд оруулж, Дай Чин буюу Их ариун гүрэн байгуулах улс төрийн хүч бүрэлдэн тогтсон нэг гол хүчин зүйл нь болсон. Манжууд монголчуудыг өөрсдийн эрхшээлд оруулж, газар нутгийн хувьд нэгдмэл Чин гүрэн байгуулах үндэс суурийг бэхжүүлсэн цаазын бичгийг 1630-аад оноос эхлэн боловсруулан тогтоосон цаазууд нь 1643, 1667, 1795 онд холбогдох “Монгол цаазын бичиг”, 1789 оны “Зарлигаар тогтоосон гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг” (Цаашид “Хууль зүйлийн бичиг” гэх) зэрэг одоогоор мэдэгдэж байгаа хууль цаазын эх сурвалжуудын эх үндэс нь болсон гэж дүгнэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, 1631 оны цаазын бичгүүд нь Манж Чин улсын эрхшээл дэх монголын эрх зүйн угтал үе, хэм хэмжээний гол эх сурвалж болсон юм.
 Манжууд монголчуудыг эрхшээлдээ оруулахаас өмнө Монголын төр ёс, уламжлалт эрх зүйг нарийн судалж, юуг өөрчлөх, юуг уламжлан хадгалах асуудалд нарийн нягт хандаж байсан юм. Ялангуяа, иргэний эрх зүйн уламжлалт зохицуулалтыг хэвээр хадгалах бодлого баримталж, харин улс төрийн хүрээний эрх зүйн зохицуулалтыг манжийн төрийн бодлогын үүднээс дэс дараатайгаар өөрчлөх бодлого баримталсан байна. Тухайлбал: Хонин жилийн цаазын бичиг (4 удаагийн) /1631/, Бичин жилийн цааз /1632/, Бичин жилийн өвлийн цааз /1632/ гэсэн цаазын бичигт Өвөр Монгол, Хятадын Мин улсыг эзэлж авахад Өвөр монголын хошууд хэрхэн оролцох, мөн цэрэг, дайнаас зайлсхийвэл хэрхэн шийтгэх, элчин харилцаа, хулгай худал, оргодол босгуул, хил хязгаартай холбогдох харилцааг чангатган зохицуулах хэм хэмжээг өргөжүүлж, зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг улам тодорхой болгосон байна. Тухайлбал, монголчуудын уламжлалт хууль цаазад өргөн хэрэглэж байсан торгуулийн ял буюу малаар торгох ял, алах ял буюу цаазаар авах ялыг хэрэглэхийн зэрэгцээ, боол болгох, өмч хөрөнгө хураах буюу талах зэрэг ялыг цөөн тохиолдолд хэрэглэж байхаар хуульчилсан байна.
1631 оны цаазын бичгүүд нь голчлон цэрэг дайнтай холбоо бүхий харилцааг журамлахад чиглэж байсан нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой байв. Тухайлбал: “Цахарт мордохул арван гуравтаас дээш далан гуравтаас доош бүгд мордох. Засгийн ноёд эс мордохул зуун адуу арван тэмээ. Өмч өөр ноёд эс мордохул тавин адуу, тавин тэмээ”[17] гэж 13-73 насны эрчүүдийг өмчийн ялгаваргүйгээр цэрэгт татан дайчилж байхаар заасан байна. Гэтэл үүнээс хойш тогтоосон Монголын уламжлалт цаазын бичгүүдэд ийм зохицуулалтыг бараг хийгээгүй, харин уг харилцааг манжийн “Хууль зүйлийн бичиг[18]-ээр уламжлан зохицуулах болсон юм. “Монгол цаазын бичиг”-т "Гадаад Монголын эрсийг гурван жил нэгэнтээ хэмжээлнэ"[19] гэж заасан нь чуулган хурилдайгаар хэлэлцэх нэгэн зүйлийг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ болж өгчээ. Цэргийн насны эрчүүдийг бүртгэх ажлыг "Эр төөлөх" хэмээн нэрлэж байсан бөгөөд Лувсанчойндон[20]-ийн бүтээлд "Нутаг аймгийн эр төөлөх дансан дээр арван найман насны эрийн нэр бичүүлэх үе, өөрийн дээш гурван үеэс өөрийн нэр хүртэл хэний хөвгүүн нэр хэн хэмээн хэлж, биеийн нэр хэлж бичүүлнэ. Хэрэв бие дагуулах хөвгүүн өөрийн нэрээн сайхан хэлж чадахгүй бол хадаг балай барьж бичээчийг гуйн бичүүлнэ"[21] гэж тэмдэглэн үлдээсэн байна. Эр төөлөх цэст арван найман насанд хүрсэн боловч эмгэг өвчтэй, жаран наснаас өнгөрч нас өндөр болсон зэрэг байдлыг харгалзан бүгдийг данс бүртгэлээс хасдаг. Эр төөлөх ажлыг хошууг захирагч занги эрхлэн зохион байгуулж нэгтгэн бүртгэдэг байлаа. Харин хайхрамжгүй хандсан хошууны туслагч тайж, хошууг захирагч занги, мэйрний занги, заланы занги, сумын занги, орлон хөөгч, бага хөөгч, арван гэрийн дарга нарыг “Монгол цаазын бичиг”-ийн ёсоор цалин, пүнлүүг хасах, малаар торгох, ташуурдах ялаар торгон шийтгэдэг байсан нь төрийн албан хаагчдын хариуцлагын тогтолцоо зарим талаар нарийн чанд байсныг илтгэнэ.
Мөн аливаа этгээд санаатайгаар цэргийн бүртгэлд бүртгүүлэхээс зайлсхийсэн, нэрийг нь хассан албан тушаалтан, хэргэм зэрэгтэнд хариуцлага хүлээлгэн, тухайн хүнийг цэргийн бүртгэлд хамруулан, эр дарсан 10 хүн тутамд хариуцлага хүлээлгэхээр тогтоож өгсөн байна. Албан тушаалтан, хэргэм зэрэгтэн өөрийн ах дүү, төрөл садны хүнийг эр төөлөх данснаас хасан бүртгүүлбэл тэдгээрийг гэрчилсэн этгээдийг урамшуулдаг бөгөөд гэрч нэгдүгээрт: Ван, тайж нарын хөвгүүдийг хошууг захирагч занги дарсныг гэрчлэх, хоёрдугаарт: Ван, тайж нар өөрийн хөвгүүд, дүү нарын нэрийг эр дарсныг гэрчлэх бол гэрчилсэн хүн гэрийн боол, хамжлага болон хэн байхаас хамаарахгүй эцэг, эх, үр хүүхэд, төрөл төрөгсөд хэн бүхнийг хамтаар дуртай газарт нь илгээж чөлөөт иргэн болгож байв.
Ар Халхын эрсийг бүртгэхийн зэрэгцээ “Монгол цаазын бичиг”-ийн ёсоор Өвөр Монголын Хөх хотын хоёр хошууны Түмэдийн эрсийг[22] гурван жил нэгэнтээ хэмжээлж байхаар зохицуулж байсан нь уг цаазын бичгийн зохицуулалт Ар, Өвөр Монголын аль алинд хамаатай байсныг харуулж байна.
1631 оны цаазын бичгүүдийг хэлбэрийн хувьд хамтын зарчмаар батлан гаргасан байхад, 1632 оны цаазыг Манжийн хааны өөрөө санаачлан цааз гаргаж мөрдүүлсэн байна. “Ноёдын чуулган” аар хамтын зарчмаар хууль цааз хэлэлцэн батлах хэлбэрийг монголчууд 15-16-р зууны үед буюу улс төрийн бутралын үед хэрэглэх болжээ. Мөн тухайн цаазыг батлахад оролцсон ноёдыг нэг бүрчлэн цаазын өмнө дурдаж байгаа нь түүний үйлчлэх хэмжээ хязгаарыг тогтоож байгаа, өөрөөр хэлбэл тухайн чуулганд оролцсон засаг ба засаг бус ноёдын харъяа нутаг дэвсгэрт үйлчлэх, цаашилбал, тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу цаазад нэгдэхдээ дахин чуулган гарч хэлэлцэн зохицуулалтын хүрээг тэлж, тухайн чуулганд өмнө оролцож байгаагүй ноёдын нутаг дэвсгэрт мөн нэгэн адил үйлчлэх зэргээр “Эв эе”-ийг эрхэмлэх үзэл санаа бүрэлдэн, хөгжиж байв. Үүний нэг жишээ бол “Зургаан хошууны их цааз”[23], “Монгол Ойрадын Их цааз”, “Халх журам” зэрэг хуулиуд болно. Энэхүү үзэл санааг манжууд уламжлан 1631-1632 оны цаазын бичгүүдэд “Сэцэн хан эхлэн. Хоёр их ноён. Түшээт хан, Сүн Дүүрэн, Дайлай Цөөхүр, Сэнг Хошууч цааз хэлэлцэн аман алдав”, “Сэцэн хааны өмнө. Түшээт хан, Хатан Баатар, Угсан, Илдэч, Дагур Хатанбаатар, Мужай, Галт Баатар, Банди Илдэч, Их бага ноёд өчүүхэн цааз эсгэв”[24] гэх зэргээр чуулганд оролцож цааз тогтоосон ноёдыг язгуурын зэрэг хэргэмээр жагсаан бичсэн нь монголчуудын хууль цааз бүтээх уламжлалд тулгуурласных юм. Гэхдээ түүхэнд үлдсэн чуулган хуралдай бүр монголчуудад тэр бүр эерэг нөлөө үзүүлж байгаагүй бөгөөд “Алтан товч”-д “ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл ганд”[25] гэж өгүүлсэн нь сөрөг мөн чанарыг тодорхойлсон, тухайн үеийн нийгэм, улс төрийн байдлыг илэрхийлсэн аман зохиолын уламжлал юм. 1631-1632 оны цаазын бичгүүдэд “ноёдын хэлэлцсэн цааз, цааз хэлэлцэн аман алдав, ноёд өчүүхэн цааз эсгэв” гэж хамтын зарчмаар хэлэлцсэн болохыг нотолж бичсэн нь Монголын хууль цаазад нэгэнт нэвтэрсэн үг хэллэг боловч “аман алдах, цааз эсгэх” гэх зэрэг холбоо үгийг бараг хэрэглэж байсангүй.
Дээрх цаазууд нь хэлбэрийн хувьд ямар нэгэн төрөлжүүлэлтгүй, мөн давхардал ихтэй байгаа нь монголчуудын уламжлалт хууль цаазын хэв шинжүүдийг өөртөө агуулсны бас нэгэн илрэл юм. Гэтэл 1789, 1795 онд хамаарах “Монгол цаазын бичиг”, “Хууль зүйлийн бичиг”-ийг цэгцтэйгээр төрөлжүүлэн ангилсан нь тухайн үеийн хууль цаазын хөгжлийг харуулах нэгэн үзүүлэлт. Үүнийг Хятад, дорно дахины эрх зүйн сэтгэлгээ, хэв ёс нэвтэрсэн гэж дүгнэх боломжтой. Мөн нөгөө талаар Монголын уламжлалт хууль цаазын сэтгэлгээнд тулгуурлаж байсныг нотлох бас нэгэн баримт бол 1631, 1632 оны цаазын бичгүүд бөгөөд түүнд хэрэглэж байсан ял, шийтгэлийн хэлбэр “Анзаар торгох, бөгс авах, ор босгох, “шахах”[26], “баа”[27]-лах, малаар торгох” зэрэг ял шийтгэл нь манжийн эдгээр цаазуудыг гаргахаас өмнө хэрэглэж байсан эрүүгийн албадлагын элементүүд юм. 1631-1632 оны цаазын бичгүүдэд “… Хятадад мордохул. Их хошуунаас нижгээд ноёд хошоод тайж нар зуун сайн цэрэгтэй мордох, эс мордохул, их хошуунаас зуун адуу арван тэмээ авах …”, … Авга, Аохан, Найман, Халх, Харчин, Түмэд ноёд хулгай хийхүүл. Зуун адуу, арван тэмээ авах. …” гэх зэргээр “тэмээ”-ээр торгох ялыг хэрэглэх болсон нь монголчуудын малын торгуулийн уламжлалт хэлбэр юм. Тухайлбал: “Зургаан хошууны цааз”-д “Хан хүн өөр зуураан хэрэлдвэл зуун адуу, арван тэмээ ав”[28], 1614 оны “Модон барс жилийн өчүүхэн цааз” (1604)[29]-д “Айл хүний авсан адууны тусад даргыг шахах болов. Таван адуунаас дээш дарга орох болов. Дөрвөн адуунаас доош шүүлэнгийг шахах болов. Дарга мэдэж байж орхивоос даргаас байх, алданги нь нэг тэмээ, дөрвөн морь авах”[30] гэжээ. Тэгэхээр монголчууд тэмээгээр торгох ялыг манжуудаас өмнө хэрэглэж байсан нь тодорхой бөгөөд түүнийг нь уламжлан авч манжууд хэрэглэсэн. Үүнээс хойш гарсан буюу 1640 оны Монгол Ойрадын “Их цааз”-д “Монгол Ойрадад дайсан ирвэл хэл өг. … Бага ноёд эс ирвэл арван хуяг, арван тэмээ, зуун адуу авах болов”[31] гэх зэргээр тэмээгээр торгох ялыг хэрэглэж байгаад бидэнд мэдэгдэж байгаа баримтаас үзэхэд 1640 оноос хойш энэ төрлийн ялыг тэр бүр бараг хэрэглэсэнгүй. Манжийн эдгээр цаазын бичгүүдэд тэмээгээр торгох ялыг хэрэглэсэн байхаас гадна эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт этгээдийн халуун амь буюу гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөд, харъяалах ноёдод хамтатган хүлээлгэхээр тогтоосон нь манжууд анхнаасаа л хуулийн зохицуулалтыг чангатгаж байсныг илтгэнэ. Тухайлбал: “Элч гаргах ор холбоо эм, хөвгүүдийг золиггүй барьж өгөх. Тэр нөхөр хулгайчийн хар биеийг гаргаж эм, хөвгүүд гэр малыг нь талж авч малын эзэн гэрч хүн хоёр хагас авах. Ноёныг өөрөөсөө гаргаж өгөхүл хулгайчийн эм, хөвгүүд үлдсэн гэр малыг нь ноён авах” гэх зэргээр зохицуулсан. Мөн манжийн эдгээр цаазын бичгүүдийн хэм хэмжээний ихэнх нь үүрэг болгосон, хориглосон шинжтэй байгаа нь монголчуудын үүрэг дээдлэх сэтгэлгээнд тулгуурласны нэг илрэл.
 “1639-1640 оны хооронд Халхын нөлөө бүхий ноёд “Ширээ цагаан нуур” хэмээх газарт цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Монголын шарын шашны тэргүүн хэмээн тодруулж ширээнд залаад “гэгээн” цол”[32] өргөмжилснөөр Монголын түүхэнд анхдугаар Богд Жавзандамба буюу “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан ажээ. Ингэж Монгол дахь бурханы шашны тэргүүнийг тодруулсан нь бурханы шашны сургаалаар монголчуудыг нэгтгэх гэсэн нэгэн оролдлого байлаа.
Мөн Улсын их хаан Лигдэнтэй хамтран зүтгэгч асан Саган-сэцэний нэрлэснээр, “таван зуун цөвийн цаг ойр болсон буюу ”Их улс эвдрэхүй цагт[33], Өндөр гэгээн Занабазар эвдрэл хямралдааныг ирт мэсээр бус, номын хүчээр эвлэрүүлэхийг хичээж “цагийг тохинуулагч буюу Жанлавцогзол” хэмээх сургаалаа айлджээ. Түүнд өгүүлэхдээ:
 “Асар цөвүүн цагийн их харанхуй үлэмж бүрхсэн
Аяа бидний муу цагийн амьтныг нигүүлсэхүйгээр аварна уу
Атгагт муу үйл нисванисын үр цагтаа боловсорсны
Аливаа зовлонгийн их гол бүхнийг амирлуулж
Алалдан тэмцэх өс хонзон арилж
Асрал энэрлээр сэтгэл зохилдохын
Амгалан энхийн хотол чуулганыг дэлгэрүүлэн зохион соёрхоно уу?”[34] гэж үүрэг дээдэлж, эв нэгдэлтэй байх үзэл санаа, оюун санааны үндэсийг боловсруулснаас гадна улс төрийн бутралыг даван туулах бусад аргыг монголчууд эрэлхийлж Халхын нөлөө бүхий ноёд Түшээт хан Гомбодорж, Засагт хан Сувдаа, Сэцэн хан Шолой нар 1635-1638 оны хооронд Манжид элч зарж, “есөн цагааны бэлэг”[35] барьж найрамдалтай байхыг хүссэн хэдий ч тэрхүү бэлгийг алба хэмээн үзэж дагаар орохыг шаардсан байна. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул Засагт хан Сувдаа Халх Монголын ноёдыг эв нэгдэлтэй байхыг уриалж, Ойрад Монголтой нийлж манжийн эсрэг тэмцэх тухай санал гаргаж байжээ. Үүнийг нь Ойрадын нөлөө бүхий ноёд, шарын шашны нөлөө бүхий төлөөлөгчид дэмжиж хамтарсан чуулган хийх тухай санал дэвшүүлсэн байна.
Нэгдсэн чуулганыг Ойрадын нутагт хийлгэх тухай Халхын ноёдын саналыг Ойрадууд хүлээн авч, Ойрадын чуулганы хан Очирт Цэцэн, Баатар хун тайж нар нягталсны эцэст Халх Монгол, Ойрадын нэгдсэн чуулган хуралдуулахыг зөвшөөрч Тарвагатайн Улаан бураад хийхээр тогтож Халхын ноёдыг урьсан аж. Ингээд 1640 оны билгийн улирлын 8-р сард Халхын засагт хан Сувдаа, Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Ижилийн Халимагаас Хоо Өрлөг, Хөх нуураас Гүүш хан, Цагаан Номун хан, Занги Хутагт, Заяа бандида Наймхайжамц нарын 27 хүн оролцож “Халх, Ойрадын чуулган” хуралдсан гэдэг. Энэхүү чуулганыг Засагт хан Сувдаагаар даргалуулсан гэх мэдээ байдаг бөгөөд Түшээт хан Гомбодорж, Баатар хунтайж нар голлох үүргийг гүйцэтгэсэн гэж үздэг.
Энэхүү чуулганаар монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдлийг сэргээх, манжуудын эсрэг нэгдсэн хүчээр тэмцэх асуудлыг голлон хэлэлцэж, эцэст нь “Монгол-Ойрадын их цааз”-ыг санал нэгтэй баталжээ. Тийм ч учраас “Монгол-Ойрадын Их цааз”-ын эхний хэсэгт “Монгол Ойрадад дайсан ирвэл хэл өг. Тэр хэл сонсож байж захын их ноён эс ирвэл зуун хуяг, зуун тэмээ, мянган адуу авах ...”[36] гэх зэрэг олон заалтуудыг оруулсан байна.
Манж Дай Чин гүрний 1667 оны буюу Энх-Амгалан хааны 6-р онд холбогдох “Монголын цаазын бичиг”-т “Богд хааны зарлигаар гадаад олон аймгийн монгол улсад их засаг цаазыг тархаасан бөлгөө”[37] гэж “Их засаг” цаазыг тархаасан тухай тахил шүлгийн мөрүүдээр эхэлж байгаа нь монголчуудын уламжлалт төр ёсыг хүндэтгэж, монголчуудын дэмжлэгийг хүлээн авах гэсэн улс төрийн бодлоготой шууд холбоотой. Гэтэл энэхүү Энх-Амгалангийн үеэс хойш Тэнгэр тэтгэгч хааны үед буюу 100 гаруй жилийн дараа Хятад, дорно дахины хэв шинжийг илүү тусгасан “Монгол цаазын бичиг”-ийн хоёрдахь хувилбарыг баталж мөрдүүлсэн нь монголд зориулж тогтоосон манжийн хууль цаазын үндэс болж өгсөн юм. Эл үеэс манж Чин улсын эрхшээл дэх монголын эрх зүйн хоёр дахь үе эхэлж байгаа юм.
Манжууд нэгэнт эрхшээлдээ оруулсан Ар Халхыг 1691 оноос засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд өөрчлөх нөгөө талаар төрийн байгууллага, төрийн албаны бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг шинэчлэн боловсруулах, өөрийн бодлогыг нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л салбар чиглэлээр нэвтрүүлж эхэлсэн байдаг. Үүний нэг илрэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэн өөрчилж, түүнд тохирсон төрийн байгууллагыг байгуулж эхэлсэн нь эл үеийн нийтийн эрх зүй дэх нэг том өөрчлөлт байсан бөгөөд түүнийг дагаж эрх зүйн шинэ дэг журам бий болж байсан.
Тухайн үед хурилдайн үндсэн хоёр хэлбэр байсан бөгөөд нэгдэх нь манжаас тогтоосон чуулган хурилдай, хоёр дахь нь халх монголчуудын тогтоосон чуулган хурилдай юм. Халх монголчуудын хувьд манжийн цаазаар тогтоосон чуулган хурилдай тогтоосон газар нутагт, тогтоосон цаг хугацаанд чуулж цэрэг эрсийн бүртгэл, цаазын бичгийг хэрхэн яаж мөрдөн хэрэгжүүлсэн, ял шийтгэл оногдуулсан байдал, цэргийн зэр зэвсгийн бүрэн бүтэн байдал, цэргийн сургалт зэрэг асуудлыг хамаарч нэгтгэн зохион байгуулан, хяналт тавьж ажиллах эрх бүхий Манжийн төрийн байгууллага байсан юм.
Монголчуудын чуулган хурилдай нь Манжийн хаанаас хараат бус бие даан оршиж байсан Монгол төрийн их хурилдайн үргэлжлэл болон оршин тогтож байсан төрийн байгууллага юм. Манжийн Энх-Амгалан хаанаас “Зарлигаар шинэ дагасан Халх нарыг түр тэдний хууль ёсоор болго хэмээв. Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас айлтгасан нь: Халх нарыг 49 хошууны адил болгосны тул олон засгийн чин вангаас доош, орлон хөөгчөөс дээш аливаа амгаланг эрэх, алба хүргэх, бичиг айлтгахаар элч заравч тэдний биеэс ирэвч цөм 49 хошууны хууль ёсоор явуулъя. Түшээт хан, Сэцэн ханы хошууны доторхи вангаас доош, орлон хөөгчөөс дээш аливаа явуулах хэргийг ч мөн 49 хошууны ёсоор явуулъя. Түшээт хан, Сэцэн ханы биед ханы нэрийн төдий үлдээсэн тул эдний есөн цагааны албыг басхүү бариулъя. Эдний элчийг басхүү урьдын ёсоор явуулъя. Жич Живзундамба хутагтыг бас ч урьдын ёсоор явуулъя хэмээн айлтгасанд Зарлиг халх нар тулгар дагаж ирээд шинэ шийтгэж суулгасны тул 3 жил болсон хойно энэ хэлэлцсэн ёсоор явуул. Живзундамба хутагт бас ч есөн цагаан алба барьтугай хэмээв.“[38] гэж монголчуудын зарим нэгэн эрхийг хүлээн зөвшөөрч зарлиг буулгаснаар
1.                    Монголчуудын уламжлалт төрийн их чуулган хурилдайг хэлбэрийн төдий авч үлдэх,
2.                    Уламжлалт хууль цаазын хэв шинжийг хадгалан үлдэх эрх зүйн үндэс тус бүр бүрэлдэн тогтсон байна.
Манжийн төрөөс тогтоосон чуулганыг аймгийн болон хошууны гэж хоёр хуваан үзэж болох юм.
1691 онд болсон Долоннуурын чуулганаас Халхын найман хошууг 34 болгон өөрчилж, Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан гурван аймгийг байгуулан хошуудыг хуваан захируулсан байна. Үүний дараа “Живзундамба хутагтын уг эх” хэмээх түүхэн эх сурвалжид 1723
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2012-12-13 -

Бичсэн: Зочин
баярлалаа
сайхан нийтлэл байна
Бичлэг

P2012-05-20 -

Бичсэн: Зочин
Сувдаа биш Субуди шүү
Бичлэг

P2011-10-19 -

Бичсэн: nemo (зочин)
dajgui ee зүрх өвдөх
Бичлэг

P2011-10-19 -

Бичсэн: nemo (зочин)
алга ташилт алга ташилт алга ташилт rolling on the floor
Бичлэг

P2011-04-13 -

Бичсэн: Зочин
алга ташилт angel ярзайтал инээх ирмэх хайртай тормолзох rolling on the floor инээх cool гайхах гоё шүү loser
Бичлэг

P2010-10-07 -

Бичсэн: оюук (зочин)
very goood гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичлэг

P2010-10-07 -

Бичсэн: оюук (зочин)
тормолзох баярлах гоё шүү
Бичлэг

P2010-03-02 -

Бичсэн: Зочин
алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичлэг

P2010-03-02 -

Бичсэн: Зочин
өө гайхалтай гоё шүү
Бичлэг

P2008-12-23 - гоё түүх

Бичсэн: Зочин (зочин)
Дэндүү их эх орон ч та нар
Арай л хэтрүүлэхвий гэж эмзэглэнэ
Ядуусын тухай хэн нэгэн дурсвал
Ай мөн л та нар өмнөөс нь тэмцэх үү
Ромын цэрэг мэт үнэнч боол биш биз дээ та нар party devil
Бичлэг

P2008-12-23 - гоё түүх

Бичсэн: Зочин (зочин)
love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party party
Бичлэг

P2008-12-23 - гоё түүх

Бичсэн: Зочин (зочин)
love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck love struck
Бичлэг



:-)
 
xaax