P2011-4-21 - Одон бөмбөгчдийн “сэтгэл сэргээж, нүд баясгасан” тэмцээн боллоо.

Бичсэн bishuu
АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудын  дунд урлаг спорт, соёлын олон арга хэмжээ зохиогддог билээ. Түүний нэг  Америкийн Монголчуудын Ширээний теннисний 4 дэх удаагийн тэмцээн   Чикаго хотноо  өнгөрөгч амралтын өдрүүдэд  болов.  
 
    Энэ спортод дурлан  тоглож, тоглолтоосоо таашаал авч, спортоо хайрлан  хүндэтгэдэг, сонирхон дэмждэг  60 гаруй Монгол тамирчид Чикаго,  Лос Анжелес, Сан франциско,  Сакраменто, Денвер, Сэинт Люис,  нийслэл Вашингтон,  Солт лэк хот  гээд газар газраас  хүрэ...
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2011-3-26 - Энэ газарт Монголчууд бид бие биенээ түшиж тулж хөлөө олно.

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud
Замдаан сэтгүүлийн хуудсаар гардаг сонирхолтой бичлэгүүдээрээ манай уншигчдад эчнээ танил болсон Д.Бишүүгарамтай онлайнаар уулзан хэсэг ярилцлаа. Америкт аж төрөн суугаа нэгэн монгол хүний ахуй амьдрал, санаа бодлыг бага ч болов уудлан нээхийг зорьсон болно, уншиж сонирхоорой.

Америкт ирээд удаж байна уу, ар гэр, ахуй амьдрал, ажил мэргэжил, гээд яриагаа эхлэх үү хоёулаа?
 
  Би 2004 оны сүүлээр АНУ-ын Лос Анжелес хотод ирээд хэлний, дараа нь олон улсын бизнесийн чиглэлээр суралцсан. Эхнэр бид хоёр энд, хүүхдүүд маань Монголд байгаа. Суралцах, ар гэрээ авч явах гээд бужигнаж амьдарсаар ...
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2011-3-7 - Лос Анжелесийн Тэмдэглэл 7: Олон Хэлийн Хүмүүсийн Орон гэрт

Бичсэн bishuu in medee, medeelel
   Энэ дэлхийн  зүг бүрээс Лос Анжелесийг зорин ирэгсдийн хүсэл, мөрөөдөл,  гуниг цөхрөл,  шорвог хөлс,   аз жаргалтай амьдралын  төлөө өгсөн халуун амиар  түүх бичигдсэн байна.  Олдсон зоос бүрийн үнэ цэнэ, баяжсан, хөлжсөн бахархал,   эд баялагын төлөөх элдэв аргат тэмцэл, алаан тулаан, бүтээн байгуулсан  гайхамшиг, бас өгөөмөр сэтгэл хотын  хана унь, багана тулгуур болжээ.  Өөр өөрийн үнэлэмж,  үзэл бодол, итгэл бишрэл, ёс заншилтэй зүс бүрийн хүмүүсийг дээвэрлэх орон гэр  “Лос Анжелес”ынханы&nb...
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2011-3-6 - Лос Анжелесийн Тэмдэглэл 6: Луус, тэмээ, уурын тэрэгтэй “Цагаачдын хөдөлгөөн”

Бичсэн bishuu in medee, medeelel
Өнгө бүрийн хүмүүс цугларсан  Лос Анжелес  хэмээх жижиг сууринд  Америк  маягийн хувийн эрх чөлөө, хүсэл мөрөөдөл, хөрөнгө   капитал чамгүй урт  зам туулан 1800 оны сүүлийн  хагаст дөтлөн иржээ.
    Юун түрүүн  Испани, Мехсик гаралтай газрын эзэд, малчид-Ранчерүүд Индианчуудаас  колончлолын  аргаар авсан  асар баялаг газраа  Янкүүдэд амархан тавиад өгөхийг хүсээгүйн дээр Испаний колониос энэ нутгийн Индианчуудад  тарьж суулгасан шашин суртал,  ахуй соёлын үр  хөврөлийг үр үндсээр нь тасалчих боломж&nb...
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-12-18 - Лос Анжелесийн Тэмдэглэл 5. Нутгийн Индианчуудын Нулимс

Бичсэн bishuu in medee, medeelel

   Испани, Мехсик, Америкчуудыг ирэхээс өмнө  “Лос Анжелес” нутгийн эзэд Тонг-ва(Габрилено), Чумаш, Юман зэрэг овгийн уугуул  Индиан хүмүүс байж. 

   Бидний хувьд  уугуул хүмүүсийг “Индианчууд” гэж дуудан  хууч яриагаа өрнүүлэх нь онох буй заа.  Учир хэмээвэл алдарт аялагч Колумб  тэртээ 1492 онд Атлантын далайн Багамын аралд анхлан ирж, уг газраа  “India”   буюу Энэтхэг,  нутгийнхныг “Индиос”  буюу Энэтхэгүүд хэмээн ташаарч мэдээлснээс  улбаалан шинэ тив...

Сэтгэгдлүүд: (1) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-12-4 - Лос Анжелесийн Тэмдэглэл 4 Янкуудын явдал

Бичсэн bishuu in medee, medeelel

Зарим баримтаас харахад 1800-гаад оны үеэс Америкчууд Испаний эзэмшлийн  Калифорни нутагт худалдаа арилжаа, шашин мөргөлийн журмаар зорчиж эхэлжээ.  Тухайлбал  1803 онд  Лелиа Вөрдийн худалдааны онгоц албан ёсоор одоогийн Сан Федрод ирсэн   байна.

    1818 онд  Жозеп Чампмэн гэгч санваартан   Лос Анжелест ирсэн  ч хил зөрчсөн хэргээр  шоронд хоригджээ.  Тэр морин тэрэг сэлбэх, төмрийн дарх хийх,  байшин барилга засварлах ур дүйтэйнхээ ачаар  шоронгоос суллагдаж тэр үеийн Лос Анжелес суурингийн төв талб...

Сэтгэгдлүүд: (2) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-11-27 - Лос Анжелесийн Тэмдэглэл 3 Морьтон Ранчерүүдийн нутаг

Бичсэн bishuu in medee, medeelel

    Лос Анжелес 1700 оны сүүлээс 1800 оны дунд хүртэл энгийн хөдөөх амьдралтай Морьтон  Ранчерүүд, (Cowboy)  нарын нийгэм, соёл, худалдаа арилжааны төв байв.

   Лос Анжелес эргэн тойрон Вентурагийн хөтлөөс  зүүн тийш Сан Фернардинагийн уулс хүртэл 120 гаруй милл,  Сан Габрилийн даваанаас Өмнө зүгт  Лагунагийн толгод хүртэл 130 гаруй милл үргэлжлэх  далайн эрэг дагасан уулсын дундах тал хөндий,  голын бэлчир,  мөнхийн зун шиг цаг агаарын нэн таатай энэ нутаг нэгэн үе Ранчерүүдийн малын бэлчээр, хувийн эдлэн байжээ.  Т...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-11-20 - Лос Анжелесийн Тэмдэглэл-2 Утаат тохойн тоост суурин

Бичсэн bishuu in medee, medeelel

“Утаат тохой”  хэмээн Испани ахмад Себстиан Визкайногийн оноож нэрлэсэн  нутагт  боссон их хот Лос Анжелесийн түүхийн эхлэл ч  эгээ л  ламтан Жаниферо Серра, цэргийн зүтгэлтэн Гаспар Портола нарын нэртэй шууд холбогддог.  Тэд   1769 онд энэ нутагт анхлан хөл тавьсан ба одоогийн Лос Анжелес голд “Поркиүнкүла” хэмээн нэр оноож  тохойд нь ургасан “зэрлэг сарнайн бутас,  усан үзмийн  цэцэрлэгийг  хэдэн хөл бөмбөгийн талбайтай  тэнцэхүйц юм” гэж тэмдэглэн үлдээжээ. Мөн нутгийн уугуул хүмүүстэй...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-11-11 - Лос Анжелесийн Тэмдэглэл-1 Холын Испаний нүүдэл, суудал

Бичсэн bishuu in medee, medeelel

Дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөрөгийн  34° /118° солбилцол орчим, бидний суугаа  Номхон далайн зүүн эргээр Индианчууд бүр 10000 гаруй жилийн тэртээгээс суурьшин амьдарч иржээ.  

    Тэдний ажин түжин амьдарч ирсэн  өгөөмөр баялаг энэ нутагт сураг тавин  дурлагсад  дэлхийн  нөгөө бөөрөнд байсан аж. Испаний зохиолч Гарсиа  Монталбагийн 1510 онд  хэвлүүлсэн  Las Sergas de Esplandian”   романд Индиан нутгийн баруун  талд байх үржил шимт Калифорни арал..” хэмээн бичсн...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-10-26 - Би Монгол Хүн

Бичсэн bishuu

Дуулиан шуугиантай   Холливүүдад  мөрөө  гаргаж, спортын ертөнцөд Монголынхоо нэрийг дуурсган  АНУ-ын  Лос Анжелес хотноо суралцаж,  амьдарч байгаа  Уламбаярын  Бямбажавтай та бүхнийг уулзуулж байна.

   Тэрээр   2006 онд   Warner’s Bros” кино компаний  бүтээл  Oceans 13  киноний туслах дүр “Сумо” бөхөд тоглон Холливүүд хэмээх “их далайн элсэн дээр хөл тавьсан” ажээ. Түүний албан тодорхойлолтоос нь харахад  нэжгээд кинонд туслах дүр,  АНУ, ...

Сэтгэгдлүүд: (2) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-8-18 - Манайхан ... (гуравдугаар хэсэг)

Бичсэн bishuu

Сануулж хэлэх “газаргүй” бол сайн засаг оршихгүй  гэж  ярьдаг.  Сайн засагтай байхад нь ард түмэндээ тусалж, тэдний төлсөн татварын мөнгийг зөв зохистой зарцуулахыг сануулж хэлж, шалгаж зөвлөдөг төрийн аудитын  байгууллагын  галыг сахиж, нарийн төвөгтэй  ажлыг амжуулдаг тал бүрийн  мэргэжилтнүүдийг “манайхан” гэж дотносон хэлмээр байна.

   1995 онд Төрийн хянан шалгах хороо байгуулагдсан тухай  телевизээр мэдээлэл хийсэн мөчид энэ байгууллагад ажиллахсан гэж мөрөөдөж байсансан.  Хэдэн жилийн дараа сургуулиа ...

Бичлэг

P2010-8-18 - Заргач хийгээд тасаг, хэлтэс, яам, комисс, хороо, газар болбоос... (хоёрдугаар хэсэг)

Бичсэн bishuu in medee, medeelel

Монголын төр ёсны  хөгжлийг дагалдан хууль цаазыг чандлан сахиулах, хянан магадлах үүрэгтэй алба үүсч  онцгойлон эрх олгогдсон түшээд томилогдон ажиллаж байсан.  Тухайлбал: Монголын нууц товчооны 202 дахь хэсэгт тэмдэглэснээр  Чингис хаан Улсын Дээд Заргачаар Шигихутугийг томилж  үх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, .., яллах ёстойг яллаж бай", "улсын өмчийг хувааж,  заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт тэмдэглэгтүн. Надтай зөвлөж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд х...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-8-18 - Төрийн Аудитын байгууллагын ойд... (нэгдүгээр хэсэг)

Бичсэн bishuu in medee, medeelel

    Манай орон ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж  улс төр,нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд  эрчимтэй өөрчлөлт  гарсны адил Төрийн хянан шалгах байгууллага  хууль эрх зүйн шинэ орчинд  байгуулагдан  ажиллан 15 жил болж байна.  

     Энэ ойн босгон дээр  төрийн хяналт шалгалтын байгууллагын үүх түүх, Хяналт шалгалтын талаарх үзэл санаа, ойлголт, төрийн хяналтын шалгалтын байгууллагын үйл ажиллагааны  онцлогийн талаар  тэмдэглэн хүргэхийг зорив оо.

    ТовчхООн ойлголцохуй...

&nb...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-4-15 - Аавтайгаа Авахуулсан Зураг

Бичсэн bishuu in amidraliin tuxai
 Он жилүүдийн тэртээ аавтайгаа авахуулсан гэрэл зураг миний ширээн дээр байдаг. Энэ  зурагт үлдсэн  мөчөөс цаашлах хийгээд наашлин ирэх  дурсамжийн  хэлхээнд  аавтайгаа байсан гэрэлт мөч бүхэн нүдний өмнө тодорном.

   Би аавыхаа хойно өмнө нь гарч гүйгээд  бид хоёр  биенээ   хөгжөөн инээлдэж, аав намайг дээр өргөж буулган  хамтдаа явсан нэгэн агшин ихэд тод сэтгэлд минь үлджээ.  Тэр үед хэдэн настай байснаа мэдэхгүй ч  аавынхаа хайр энэрлийг мэдэрч ухаарч  эхэлсэн юм болов уу гэж санагддаг.

   Тэртээх өвлий...
Сэтгэгдлүүд: (3) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2009-12-24 - Хуульч хүн амь насандаа аюултай байсан ч үйлчлүүлэгчийнхээ нууцыг чанд хадгалах тангарагтай

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud

   Монголчууд эх орноосоо  алсад амьдарч эхэлсэн түүх  арав гаруйхан жилээр  яригддаг. Дэлхийн энгээр тархан амьдрах болсон Монголчууд маань суугуул нутгийнхантайгаа  мөр зэрэгцэн  суралцаж, бизнесээ босгож  амжилттай яваа.

   Тэдний нэг  АНУ-ын Лос Анжелес хотноо  төвлөн үйл ажиллагаа явуулдаг “ZOLZARGAL & ASSOCIATESProfessional Law Corporation-ны  захирал, Хуульч  Батхандын ЗОЛЖАРГАЛ-тай та бүхнийг уулзуулж байна.

   Хуульч, тэр тусмаа АНУ-д  хуульч  болох амаргүй.  ...

Сэтгэгдлүүд: (2) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2009-11-13 - Навчин үг-2: Монгол Хүний Мөрөн Дээр Нар Жаргадаггүй болсон

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud
  Бидний амьдран байгаа цаг үед хувь хүний, өрх гэрийн, улс орны амьдрал бүхэлдээ оволзон хувьсаж, Монгол орон  маань ахиж хөгжиж, Монгол  хэмээх модныхоо мөчир бүрт  гурван сая иргэн нь тархан ургаж, бас унаж өтөлж байна.  
   Амьдралд ойрхон цөөн баримт хэлэхэд дотоодоо хийж бүтээж байгаа зүйлийнхээ үнэ цэнийг нэгж хүндээ харьцуулвал   3000 доллар болж хориод жилийн өмнөхөөс даруй 13 орчим хувиар өссөн.
    Зөвхөн дотооддоо 2 тэрбум долларын хадгаламжтай, хүн бүр газартай, орон байртай, 400-гаад мянган автомашинтай болж Монгол х...
Сэтгэгдлүүд: (1) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2009-11-6 - Навчин үг...

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2009-1-15 - Чиний, Миний, Тусгаар Улсын маань Бэлгэдэл

Бичсэн bishuu in medee, medeelel
idiomatic-dormant