P2009-08-02 - Халх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазын эмхтгэл

Оршил

Манжууд 16 дугаар зууны сүүл 17 дугаар зууны эх үеэс Ази тивд хүчирхэгжиж нэн ялангуяа эл үед монголд улс төрийн бутрал хүчинтэй болж нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л салбарт гүн хямралд орсон нь монголын нөлөө бүхий язгууртнууд нэгэнт хүчирхэгжиж буй манжийг дагах, тэдгээртэй ураг барилдах зэргээр өөрсдийн улс төрийн байр сууриа алдсаар байсан юм.

Монголын эзэнт гүрэн унаснаас хойш монголчууд Төв Азид улс төр, эдийн засгийн бүхий л салбарт үзүүлэх нөлөө буурч байсан нь монголын зүүн өмнө орших Манж, тунгус угсааны аймгууд XVII зууны эхэн үеэс хүчирхэгжих үйл явцтай холбоотой. Манжууд нь урьдын Зүрчид нартаа угсаа нэгтэй. Тэд гурван том аймаг байсан бөгөөд тэдгээр нь дотроо олон жижиг аймаг, овог болон хуваагдсан ажээ. Тэдний дундаас Манж аймаг XVI зууны сүүлчээс мэдэгдэхүйц хүчжиж, бусад аймгуудаасаа давамгайлах болсон төдийгүй Зүрчидийн олон аймгийг Мин улсаас хараат байдлаас гаргаж, тусгаар улс болохын төлөө тэмцэх болжээ. Ингэж манжууд өөрийн дотоод дахь хүчийг нэгтгэсэний дараа 1636 онд Өвөрмонголыг өөрсдийн эрхшээл оруулсны дараа 1644 онд хятадын Мин улсын Бээжин төвтэй хэсгийг эзлэн авч Чин улсыг байгуулснаар тэдгээр улс төрийн байр сууриар бэхжүүлэх, газар нутгаа өргөжүүлэн улмаар 1691 онд Хөхнуур дахь Долнуурт чуулган гарч Халх Монгол дагаар орсноор монголчуудын олон зуун жилийн улс төрийн бутрал үндсэндээ шийдэгдсэн байна.

Түүхэн хувь заяаны эрхээр Халх монголчууд манжийн эрхшээлд хэдийгээр 220 гаруй жил байсан ч эл үед өөрсдийн төр ёсны уламжлалт үнэт зүйлсийг мэдрэх, үнэлэх, нөгөө талаар их гүрний уламжлалт ёсыг бусдад мэдрүүлэх, манжийн төрийн бодлогод бие даасан улс төр, оюун санааны боломжит нөлөөллийг үзүүлэх зэргээр түүхийн өнгөрсөн он жилүүдэд урьд өмнө байгаагүй хүч гаргасны үр дүнд манжийн төрөөс зарим нэгэн эерэг бодлого баримталж байлаа.

Эл үед нэгд, хэдийгээр өргөн уудам нутагт тархан суурьшиж байсан ч монголын түүхэнд анх удаа 1689[1], 1727[2] онуудад Хаант Оростой хамтран Халх монголын хил тогтоосон, хоёрт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хуулиараа баталгаажуулан, зохицуулах болсон, гуравт, төрийн захиргааны орон нутгийн суурин байгууллагын үндсийг тавьсан, дөрөвт, төрийн алба, түшмэлийн зэрэг дэвийг хуулиар тогтоосон, тавд, дорнодахины эрх зүйн сэтгэлгээ нэвтэрсэн, зургаад, дэлхийн оюуны соёлтой харилцах боломж нээгдсэн зэрэг нь монголын эрх зүйн түүх, сэтгэлгээнд эерэг нөлөө үзүүлснийг хууль цаазын эх сурвалжийг судлахад тодорхой харагдана.

 Монголын түүхийн судалгаанд манжийн үеийн монголын хууль цаазыг дурдах төдийхнөөр хязгаарлаж түүхийн танин мэдэхүйн хүрээнээс хэтрээгүй. Өөрөөр хэлбэл, эл үеийн монголын 220 гаруй жилийн түүхийн үйл явцад судлаачид хариу өгөөгүй өдий хүрчээ. Гэтэл манжийн эрхшээлийн үеийн монголын түүх, эрх зүйн түүхийн судалгаанд хариулт авмаар олон асуулт байгаа бөгөөд нэн тэргүүнд 1961-1911 оны хооронд монголын улс төрийн статус, хил хязгаарыг хэрхэн тогтоосон, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарь хэрхэн бүрэлдэн тогтсон, монгол нутаг дахь манжийн төрийн орон нутгийн байгууллага хэрхэн бүрэлдэн төлөвшсөн, манжийн төрөөс монголд хэрэгжүүлж байсан улс төрийн бодлого гэх мэт олон асуулт, судалгаа эзнээ хүлээсээр л байна. Гэхдээ дээр дурдсан асуудлуудыг монголын түүхийн судалгаанд 1960-аад оны судалгааны хүрээнд л ойлгож, тэрхүү үзэл, судалгаа, хандлагаар авч үзсээр байна. Мөн эл үеийн монголын хууль цаазыг “Гурван хошууны их цааз” буюу “Халх журам”-аар л төсөөлж, зарим нэгэн түүхийн судалгаанд “Монгол цаазын бичиг”, “Зарлигаар тогтоосон Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-ийн нэрийг дурьдсныг эс тооцвол бараг судлаагүй байна.

Ер нь XIY-XIX зууны сүүл үеийг хүртэл монголын улс төрийн байгуулалд ноёдын чуулганы нөлөө хүчтэй болж нийгмийн амьдралын олон талт асуудлыг хэлэлцэн эцэст нь цааз баталж нийтээр дагаж мөрдөх болсон нь монголын эрх зүйн хөгжилд гарсан томоохон өөрчлөлт байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Ноёдын чуулган тухайн үеийн Халхын улс төрийн амьдралд нөлөөтэй байсныг гэрчлэх эх сурвалжийн нэг нь 1709 оны чуулганаар баталсан “Гурван хошууны их цааз” юм. Үүнээс өмнө 1600-1639 оны хооронд болсон ноёдын хэд хэдэн удаагийн чуулган, 1640 оны Тарвагатайн Улаан бураад болсон чуулган нь монголын эрх зүйн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн.

МЭӨ III зуунаас хойш монголын эрх зүйн түүхэнд мэдэгдээд байгаа эе, язгууртны хуралдай, их хуралдай, зөвлөл, чуулган гэх мэт язгууртнуудын чуулганы зохион байгуулалтын хэлбэрийг түүхэн эх сурвалжуудад нэлээдгүй дурдсан боловч эх сурвалж одоогоор олдоогүй л байна. Гэсэн хэдий ч түүхэн эх сурвалжийн мэдээнд тулгуурлавал МЭӨ 209 оноос МЭ-ний XIY зууны дунд үеийг хүртэл шаньюу, толгойлогч, хаанд зөвлөх үүрэгтэй, харин XIY-XIX зууны эцэс хүртэл эрх хэмжээ нь өргөжиж улс орны нийгэм, улс төрийн амьдралд дүгнэлт өгч улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүрч, “ноёдын чуулган” хэмээх хурлын байгууллага институцын хэмжээнд үйл ажиллагаа явуулах болжээ. Нэн ялангуяа монголын улс төрийн бутралын үед ноёдын чуулганы үүрэг өргөжиж аливаа улс орны өмнө тулгарсан асуудлыг чуулганаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэж, уг чуулганы эцсийн шийдвэрийг “цааз”-ын хэлбэрээр баталгаажуулдаг байсан бололтой. Тухайлбал, 1640 оны Ойрдын нутаг Тарвагатайн Улаан бурууд болсон Халх, Ойрдын ноёдын чуулган нь Азид нэгэнт хүчирхэгжээд байсан манжийн эсрэг нэгдсэн хүчээр тэмцэх, дотоодын улс төрийн үймээнийг даван туулах зорилготой байсныг уг чуулганаас баталсан “Их цааз”-ын агуулгад тодорхой дурдсан байна. Хэдийгээр монголчууд ингэж олон удаагийн оролдлогоор нийгэм, улс төрийн бутралыг даван туулах оролдлого хийж байсан ч тэр бүр амжилтанд хүрч байгаагүй бөгөөд “1689 онд Халхын баруун, зүүн гарыг эвлэрүүлэх чуулганыг Манжийн хаан зохион байгуулж, Далай ламын элчийн удирдлагын дор Хүрэн бэлчир гэдэг газар хуралдуулж байсан баримт үлджээ.

Манжийн төрөөс эхний үед Халх монголыг дотроос нь хагалан бутаргах, Халхын баруун, зүүн гарын зөрчлийг дэвэргэх бодлогыг тууштай явуулж байснаа, Ойрдын Галдан бошигтыг Халхын дотоод хэрэгт оролцох болсон тэр үеэс Халхын дотоод хямралыг намжаах бодлогыг баримталж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Хүрэн бэлчирийн чуулганыг Манжийн хаан өөрөө санаачилан зохион байгуулсан нь тэр юм”[3]. Ингэж монголын түүх, нийгэм, улс төрийн амьдралд ноёдын чуулган тодорхой ул мөрөө үлдээсэн.

Эрх зүйн түүхэн эх сурвалжуудад “хэлэлцэн тогтоосон нь, хэлэлцсэн нь” гэх зэргээр тэмдэглэснийг ишлэвэл ямартай ч төрийн удирдлагад хамтын удирдлагын хэв шинж бүхий байнгын бус институц ажиллаж байсныг гэрчилнэ.

Халх журамын цаазууд нь манжийн үед монголчуудын хувьд тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хэвээр хадгалан, улс төрийн хувьд нэгдмэл байхыг эрхэмлэсэн хууль цаазын эх сурвалж болно. Нөгөө талаас монголын улс төрийн бутралын үеийн хууль цаазын хэв шинж, уламжлалыг хадгалсан, нийгмийн олон талт харилцааг зохицуулсан, монголчуудын заншлын болон позитив эрх зүйн сэтгэлгээний хувьсал өөрчлөлтийг ажиглан дүгнэх боломжтой. Профессор Н.Лүндэндорж “Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага” бүтээлдээ “XYII-XYIII зууны үеийн монголчуудын хууль цаазын сэтгэлгээний бодит илрэлийг 1709 оны “Гурван хошууны их цааз” буюу “Халх журам”-ын үзэл санаа, зохицуулалтын арга хэлбэрээс олж харж болох юм. 1640 оны “Монгол-Ойрадын цаазын” гол зорилго агуулга – овог аймгуудын хоорондын зөрчлийг шийдвэрлэхэд гол зохицуулалт нь хандсан байдаг бол “Халх журам” монголын дотоод амьдралын харилцааг түгээмлээр зохицуулахад чиглэж, өмнө хуулиар бүрэн зохицуулагдаагүй олон харилцаанууд зохицуулалтад оржээ”[4] гэж дүгнэсэн. 

Судлаачид Халх журамыг XYIII зууны монголын хууль цаазын эх сурвалж гэж үзсэнийг тухайн эх сурвалжид гарч буй он тооллыг баримталсан нь хэн бүхэнд тодорхой боловч агуулгыг нь авч үзвэл XYII зууны үеийн эх сурвалж гэж үзэх бүрэн үндэстэй болно. Японы монголч эрдэмтэн М.Хагихара “1691 оноос 1728 он хүртэл бол дан Халх журам байсан. Энэ үе бол өөр хууль цааз байсангүй. Өвөр Монголд бол хүчинтэй байсан Манж хааны Монгол цаазын бичиг нь ар Монголд бол хүчинтэй болоогүй байжээ”[5] гэж Их шавийн хэрэг шийтгэсэн хуулга дансыг судалсан өгүүлэлдээ дүгнэсэн нь Халх журамын цаазуудын он цагийг тогтооход үнэтэй судалгаа болсон.

Халх журамын цаазуудыг ажиглахад ноёдын чуулганд тухайн үеийн нийгмийн нөлөө бүхий хэргэм зэрэгтэн, номын мэргэд оролцсон нь чуулганы үйл ажиллагаанд тэр бүр хүссэн бүхэн оролцох боломжгүй байсныг харуулж буйн дээр Монголд язгууртны хэмжээт эрхт хаант өөртөө засан тохинох улс оршин байсан бололтой.

Манжийн Энх-Амгалан хааны буюу 1668 оны “Монголын цаазын бичиг”-т “Богд хааны зарлигаар гадаад олон аймгийн Монгол улсад их засаг цаазыг тараасан бөлгөө”[6] гэж өгүүлсэн нь манжууд Монголын уламжлалт цаазын бичгүүдийг анхааран судалж байсныг гэрчилнэ. Тийм ч учраас энэхүү 1668 оны “Монголын цаазын бичиг”-т “Их засаг” цаазын тухай дурдсан нь санамсаргүй хэрэг биш бөгөөд “Халх журам”-ын уг сурвалж нь монголын уламжлалт цаазууд болон манжийн хааны тогтоосон хууль цааз болохыг гадаадын эрдэмтэд тогтоон судалсан байдаг.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төв” БНХАУ-ын Өвөрмонголын Их Сургуулийн Монгол судлалын төвтэй сүүлийн жилүүдэд идэвхитэй хамтран ажиллаж байгаа бөгөөд бидний хамтран хэрэгжүүлж байгаа “Халх журамын судалгаа” төслийн хүрээнд энэхүү хууль цаазын эх сурвалжийн эх бичгийн судалгааг түмний хүртээл болгоод байна.

Бидний судалгаанд хамрагдсан “Халх журам”-ын эх бичгүүдийг нь ямар нэг төрөлжүүлэлтгүй, зүйл хуваагаагүй байсныг эх бичгийн бичвэрийн дэс дарааллыг алдагдуулахгүйгээр зүйл хувааж цаашид ашиглахад хялбар болгохыг хичээсэн болно. Гэхдээ 1950 оны үеэд уг эх сурвалжийг профессор С.Жалан-Аажав зүйл хуваан судалж байсан бөгөөд тэрээр эх бичгийн бичвэрийн дэс дараалалыг харгалзахгүйгээр хууль зүйн шинжлэх ухааны салбаруудаар нь хуваан авч үзсэн нь тухайн үеийнхээ судалгааны хүрсэн түвшиний шаардлагад бүрнээ нийцэж байсныг тэмдэглэмээр байна. 

Халх журам хэмээх нэрийн тухайд

Бидний судалж буй эх сурвалжид бичснээр “шороо үхэр жилийн зуны дунд хорин наймны учрал тохиосон сайн өдөр”[7] буюу нийтийн он тооллын 1709 онд одоогийн Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Баруун-Бүрэн сумын нутаг дахь Амарбаясгалант хийдийн урьд би еэр урсах Ивэнгийн голын хөвөөнд Түшээт хан аймгийн засгийн хошой чин ван, эфү Дондовдорж, засгийн төрийн ноён Данзандорж, засгийн тэргүүн зэрэг тайж Байнцурдорж нарын гурван хошууны язгууртан, мэргэд ноёдын чуулган нийлж “Гурван хошууны их цааз” буюу “Халх журам” хэмээн нэршүүлсэн цаазыг баталсан.

Өнөөдрийг хүртэл судлаачид 1709 оноос хойш “Гурван хошууны их цааз”-д нийт 14-20 удаа нэмэлт өөрчлөлт орж, халх даяар шийтгэх болсноор “Халх журам” хэмээх нэртэй болсон хэмээн судлаачид дүгнэснийг нягтлах шаардлагатай.[8] Мөн хэдэн удаа цааз буюу хуулийн хэм хэмжээ тогтоосон болохыг судлаачид янз бүрээр бичиж, тайлбарлаж байгаа нь тэдгээр судлаачид Монгол Улсын Үндэсний номын санд хадгалж байгаа уг эхийг судалсан уу, эсвэл өөр хувилбар эх бичиг байна уу гэдэг эргэлзээ төрүүлэхээр байна.

            Монгол Улсад хадгалж буй “Халх журам” хэмээх нэр бүхий одоогоор олдоод байгаа 3 янзын эх бичгийн баруун хүрээний хэмээх тодотголтой “Халх журам”-д нийт 16 удаа хэлэлцсэн, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтэн тогтоосон хэм хэмжээг эмхтгэсэн байна. Бидний судалж буй эх бичигт “Баруун хүрээний халх журам”-д буй цааз тогтоосон он тоолол. Үүнд:

1.     sirui ьker jil-ьn jun-u dumdadu qorin naiman-u [=naiman-u][9] A[01b10] - A[01b11]

2.     baras [=bars] jil-ьn namur-un dumda-du [=dumdadu] sara [=sar-a] A[07a7]

3.     engke amuγulang-un [=amuγulang-un] jiran nigedьger on namur-un segьl sarayin [=sar-a-yin] sinyin [=sin-e-yin] γurban-a [=γurban-a] A[07b7]

4.     qalay-a kemekь sirui bičin jil-ьn namur-un dumdadu sarayin [=sar-a-yin] sayin edьr-e A[18a10]

5.     tngri-yin teđkьgsen-ь arban nigedьger on jun-u segьl sarayin [=sar-a-yin] qorin yisьn-e A[19a5]

6.     tngri-ein [=tngri-yin] teđkьgsen-ь arban nigedьger on jun-u dumdadu sarayin [=sar-a-yin] arban-dur A[19a7]

7.     γal [=γal] luu jil-ьn namur-un adaγ sar-a-ein [=sar-a-yin] qorin tabun-a A[20a5]

8.     γal bars jil-ьn ebьl-ьn ekin sarayin [=sar-a-yin], yeke takil-un čaγ arban γurban [=γurban] sin-e-de [=sin-e-dь] A[36b13] - A[37a1]

9.     abči [=abčai] sarayin [=sar-a-yin] arban naiman-a bьtьkь-ein [=bьtьkь-yin] tokiyal-un sayin edьre [=edьr-e] A[52b5] - A[52b6]

10.  noqai jil-ьn ebьl-ьn terigьn sar-a-ein [=sar-a-yin] sineyn [=sin-e-yin] nigen-dь A[52b9] - A[52b10]

11.  modun luu jil-ьn namur-un ekin sar-a-yin arban doluγan-dur [=doluγan-dur] A[54b4] - A[54b5]

12.  nayiraltu tцb-ьn dцrbedьger [=dцrbedьger] on-u jun-u dumdadu sar-a-ein [=sar-a-yin] arban qoyar A[55b12] - A[55b13]

13.  nayiraltu tцb-ьn dцrbedьger [=dцrbedьger] on-u jun-u dumdadu sarayin [=sar-a-yin] arban naiman-a A[56a11] - A[56a12]

14.  tngri-ein [=tngri-yin] teđkьgsen-ь arban yisьdьger on namur-un terigьn sar-a-ein [=sar-a-yin] qorin jirγuγan-du [=jirγuγan-du] A[58a6] - A[58a7]

15.  tngri-ein [=tngri-yin] teđkьgsen-i [=teđkьgsen-ь] γučin [=γučin] tabuduγar [=tabuduγar] on temьr bars jil-ьn jun-u dumda sar-a-yin qorin qoyar-tu A[58b6] - A[58b8]

16.  mцn on-u jun-u dumdadu sar-a-ein [=sar-a-yin] arban doluγan-du [=doluγan-dur] A[59a11] -A[59a12][10]

            Эх сурвалжид өгүүлсэн он тоолол нь судлаачдын нэмэлт өөрчлөлт орсон хэмээн дүгнээд байгаа цаазуудыг баталсан он тоолол болно.

Дээрх он тооллуудад тогтоосон цаазад 1709 оны “Гурван хошууны их цааз”-д нэмэлт оруулсан, эсвэл эл цаазыг өөрийн хошуу нутагт мөрдөх болсон зэрэг ямар нэгэн агуулга байхгүй байгаа нь судлаачдын өгүүлсэнчлэн “Гурван хошууны их цааз”-д нэмэлт оруулсан гэх судалгааг няцаах хамгийн энгийн нотолгоо болно.

Судлаачид ч өнөөдрийг хүртэл ““Халх Журмын” үндсэн цааз нь 1691 онд манж нар Халхыг дагуулан эзэлсний дараагаар 1709 онд тогтоосон хууль болно. Дараагийн хуулиуд нь тэр хуулийг нэмж, залруулсан хууль захирамжийн шинж чанартай”[11] гэсэн агуулгаар дамнан судалсаар л байна.

Гэтэл эх бичигт “Гурван хошууны их цааз”-д өөр өөр агуулга бүхий 15 удаагийн цаазын оршил хэсэгт тухайн цаазад нэгдсэн тухай өгүүлээгүй, мөн халх даяар мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээ үндсэн эх бичигт ер дурьдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Халх журамд 15 удаа нэмэлт оруулсан бус харин 15 өөр өөр Халхын хошуудад үйлчилж байсан цаазын эмхтгэл гэж дүгнэж болно. Зарим нэгэн цаазын оршил хэсгийг дор сийрүүлэн бичвэл:

            - Каляа хэмээх шороо бичин жилийн намрын дунд сарын сайн өдөр Очирай бат Түшээт хан, Халхын зүүн гарын цэргийг захирах туслагч жанжин ван эхлэн засгууд дээдийн зарлигаар чуулган чуулсан Орхон Туулын уулзарт хэлэлцсэн цааз (qalay-a kemekь sirui bičin jil-ьn namur-un dumdadu sarayin [=sar-a-yin] sayin edьr-e, wačirai [=wčirai] batu tьsiyetь qan, qalq-a-ein [=qalq-a-yin] jegьn γar-un [=γar-un] čereg-i [=čerig-i] jakirqu tusalaγči jangjun wang ekilen jasaγ-uđ degedь-yin jarliγ-iyar čiγulγan [=čiγulγan] čiγuluγsan [=čiγuluγsan] orqun tuγuula-yin [=tuula-yin] aγuljar-dur [=aγuljar-tur] kelelčegsen yeke čaγaja [=čaγaja]) (A[18a11] - A[18a11]))

            - Тэнгэрийн тэтгэсний арван нэгдүгээр он зуны сүүл сарын хорин есөнд жасааны газраас илгээсэн нь, Тэнгэрийн тэтгэсний арван нэгдүгээр он (1746) зуны дунд сарын арванд: Засагт хан, Сэцэн хан, Дайчин ван Дэчинжав, Чин ван Ринчэндож, Туслагч жанжин Шигээ, туслагч жанжин жүн ван, туслагч жанжин бэйл, туслагч жанжин гүнтэн эхлэн хүрээний газраа чуулган нийлэхүйд тогтоосон нь (tngri-ein [=tngri-yin] teđkьgsen-ь arban nigedьger on jun-u dumdadu sarayin [=sar-a-yin] arban-dur jasaγtu qan [=qan], sečen qan [=qan], da-a čin wang dečinjab, čin wang erinčindorji [=rinčendorji], tusalaγči jangjun sige, tusalaγči jangjun giyьn wang, tusalaγči jangjun beyile, tusalaγči jangjun gьng ten ekilen, kьriyen-ь γajar-a [=γajar-a] čiγulγan [=čiγulγan] neyilekьi-dьr toγtaγaγsan [=toγtaγaγsan] anu, (A[19a7] - A[19a10]) )

            - Хутагтын гэгээний өмнө сүсэг хүчин төгссөн Очирай Түшээт сайн хан, Далай сэцэн хан эхлэн их, бага ноёд гал луу жилийн намрын адаг сарын хорин таванд, Туулын голын Цагаан буланд хийдийн тусад цааз хэлэлцэв гэх зэргээр өгүүлжээ. (qutuγtu-ein [=qutuγtu-yin] gegen-i [=gegegen-ь] emьn-e sьsьg kьčьn tegьsьgsen wačirai [=wčirai] tьsiyetь sayin qan [=qan], dalai sečen qan ekilen yeke baγ-a [=baγ-a] noyađ, γal [=γal] luu jil-ьn namur-un adaγ sar-a-ein [=sar-a-yin] qorin tabun-a, tuγuula-ein [=tuula-yin] γoul-un [=γoul-un] čaγan [=čaγan] bulung-du keyiđ-ьn tus-tu čaγaja [=čaγaja] kelelčebe, A[20a4] - A[20a7]) )

            1800-аад оны үед холбогдох “Улаан хацарт”[12] хэмээх хууль цаазын түүхэн эх сурвалжид “Халх журамын дүрэм” хэмээн тэмдэглэсэн нь бидний судалж буй эх сурвалжийн агуулгатай харьцуулан судлаагүй, мөн зарим нэгэн зүйлийн агуулга зөрүүтэй байгаа нь тухайн үеийн аль нэгэн хошуунд мөрдөж байсан хэм хэмжээг нэрлэдэг ерөнхий нэр байсан уу, эсвэл өөр Халх журам нэртэй хууль цаазын эх сурвалж байсан уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Мөн “Халх журам” хэмээн өгүүлсэн түүхэн зохиол бүтээл олдоогүй байна.

Ер нь тухайн цаазуудын зүйл, зурвасуудыг нэгэн цаазын бичиг болгон эмхтгэсэн нь цаг хугацааны хувьд 1770 оноос хойш л халхын хошуудад мөрдөж байсан цаазын бичгүүдийг бичгийн нэгэн түшмэл эмхтгэн нэгтгэсэн бололтой. 1770 он гэхийн учир нь халх журамд mцn on-u jun-u dumdadu sar-a-ein [=sar-a-yin] arban doluγan-du [=doluγan-dur] siđkegsen anu, gьng bandida qambu nomun qan blam-a-ein [=lam-a-yin] sьrьg-ьn daruγ-a [=daruγ-a] ...” хэмээх нэгэн цааз бол уг цаазын бичигт гарч буй хамгийн сүүлийн он цаг бөгөөд Халх журам хэмээх нэрийг эмхтгэсэн бичгийн түшмэл өгсөн гэж үзэх үндэстэй.

Нэршүүлсэн хэмээхийн учир нь нэгд, энэхүү цаазын эхүүдэд Халх журам, Баруун хүрээний халх журам, Шавь яамны халх журам, Яамны халх журам хэмээх оноосон нэрийн алийг нь ч бичсэнгүй, хоёрт, Монголын түүхэн эх сурвалжуудад “Халх журам” нэрийг тэмдэглэсэнгүй, гуравт, харин “Улаан хацартад “Халх журамын бичгийн”[13] гэсэн хоёр хэсэгт л тэмдэглэсэн байна. Мөн “Улаан хацартын хуулга данс”-нд 1800-аад оноос хойш үйлдсэн эрх зүйн зөрчлүүдийг тэмдэглэсэн нь магадгүй эл үеэс хойш “Халх журам” гэж нэрлэсэн байж болох юм. Нөгөө талаас “Улаан хацарт”-д дурдсан “Халх журамын бичиг” нь хэвлүүлж буй эхүүд мөн эсэхэд өнөөдрийг хүртэл судлаачид анхаарлаа хандуулаагүй бөгөөд тухайн зөрчлийг шийдвэрлэхэд баримталсан хэм хэмжээ нь энд хэвлүүлж байгаа эх сурвалжуудтай тэр бүр тохирохгүй, дөрөвт, тухайн цаг үед бичгийн нэгэн түшмэл халхын өөр өөр хошуунд тогтоосон цаазуудыг нэгтгэж, бусад хошуудад нэгэн мөр мөрдүүлэх зорилгоор нэгэн дэвтэр болгосон байж болох, тавд, “Гурван хошууны цааз”-д нэгдсэн эсэхийг нэмэлт оруулсан гэж үзээд байгаа бусад цаазуудад дурдаагүй, зургаад, нэмэлт оруулсан зохицуулалт хоорондоо давхардаж байгаа зэрэг нь магадгүй 1770-аад оны үед хэн нэгэн этгээд эмхтгэж эл үеэс хойш л “Халх журам” хэмээн нэрлэсэн бололтой. Японы монголч эрдэмтэн Х.Фүтаки “Шанзадба яаманд “Халх журам” гэдэг нэрээр эмхтгэсэн”[14] гэж өгүүлэлдээ дурдсан ч хэзээ эмхтгэсэн болох талаар өгүүлсэнгүй, гэхдээ түүний санааг дэмжиж байна.

Гэхдээ өмнөх үеийн судлаачид, эх бичгийн нүүрэн талд “Халх журам” хэмээн бичснийг иш үндэс болгосныг бид тухайн нэрээр судалгаагаа үргэлжлүүлсэн болно.

Эх сурвалжийн уг эхийн тухайд

Профессор С.Жалан-Аажав бүтээлдээ “Халх журам”-ын эхийг Жамсранов 1914 онд хуучнаар Хаант Орос нийслэл Петербургын Азийн музейд илгээсэн тухай тэмдэглэжээ. Үүнээс хойш 1957 онд ЗХУ-ын Шинжлэх ухааны академиас эрхлэн А.С.Пучковскийн “Монгольские рукописи и ксилографы Института востоковедения”[15] бүтээлд “Яамны халх журам” хэмээх хоёр эх бичгийг “Дорнодахин судлалын институт”-д хадгалж байгаа тухай тэмдэглэсэн байна. Энэхүү бүтээлээс хойш ОХУ-д үргэлжлүүлэн хэвлэсэн Дорнодахины институтэд хадгалж буй эх сурвалжийн жагсаалтад ч Халх журамын тухай тэмдэглэн өгүүлсэнгүй[16]. Гэхдээ 1959 онд Жамсраногийн “QALQ-A JIRUM”[17] бүтээлийн оршилд профссор Б.Ринчен түүний орчуулгын уг сурвалжийн талаар тодорхой зүйл дурдаагүй. Ер нь 1920-оод оноос өмнө Халх журамыг судалсан тухай мэдээ тун хомс энэ үеэс хойш анх удаа Оросын эрдэмтэд судалж эхэлсэн бололтой.

Монгол Улсын Үндэсний номын санд (А, В) Халх журамын хоёр хуулбар эх, харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төвд “Яамны халх журамын дүрэм” (C) хэмээх нэгэн хувилбар тус тус хадгалж байна. C эхийн хувьд шар муутуу цаасан дээр бийрээр монгол бичгээр бичсэн эх юм. Өөрөөр хэлбэл, А, В эхийг 1930-аад онд үндсэн эхээс нь хуулбарлан авч үлдсэн бол харин С эхийн хувьд 1800 оны сүүл үед бичсэн хэвээр үлдсэн байна.

Энэхүү эх сурвалжуудын дотроос В, С эх хоорондоо агуулгын ямар нэгэн зөрүүгүй бөгөөд А эх нь агуулгын хувьд нөгөө хоёр эхтэй харьцуулбал бүрэн бүтэн гэж үзэх үндэстэй.

Өөрөөр хэлбэл, В, С эхийг “Шавь яам”-нд авч хэрэглэхдээ А эхээс зарим зүйл заалт, он тоолол, хүний нэр, албан тушаалыг хассан байна. Мөн түүнчлэн ял шийтгэлийн хувьд ч өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, В, С эхэд орхисон хүний нэр, цолын тухайд Засаг төрийн ноён Данзандорж, Засагт хан, туслагч жанжин Шигэ, Очирбат Түшээт хан гэх мэт, мөн ...

Цаазын оршил хэсгийн тухайд

Бидэнд мэдэгдээ байгаагаар XYII зууны эхэн хагасаас эхлэн Монголд бурханы шашин нэвтэрч эхэлсэнтэй зэрэгцэн хууль цаазын эх сурвалжуудын өмнө тахил хэсэг буюу бурханы шашны гүн ухааны агуулга бүхий шад шүлэг бичиж (I), цааз баталсан чуулганд оролцогчдын нэр, хэргэм зэрэг (II)-ийг нэг бүрчлэн бичиж, цааз тогтоосон газар (III), орон, он цагийг билгийн улирлын он тооллоор, зарим тохиолдолд тухайн жилийн зурхайн бие махбодиор тэмдэглэдэг, мөн цаазын товч утгыг тэмдэглэдэг (IҮ) болсон байна. Тухайлбал, Алтан ханы цаазад “Ум сайн амгалан болтугай. Ялгуусан бүгдийн дээдэд эрхшээсэн, зургаан зүйл огтоотын (бүгдийн) авралын орон Аръяабал нь алинд алиныг номхотгохын лагшинд хувилсан Алтан номын хааны зарлиг, ...”[18], “Хоёр үнэнийг олсон, дөрвөн шуламыг дарсан, ялж төгс нөгцсөн Шугамуни бурханд мөргөмүү. ... Дээд тэнгэр бурхны заяагаар төрсөн, тэнгэрлэг төрөлт, төгс эрдэм билгийн залгамж болсон алтан ураг хаан ахай, засаг барьсан Хатан баатар ноён, засаг барьсан дархан Түшээт ноён, Дайчин баатар ноён, Хөндлөн цүүхэр ноён, ...”[19], “О сийн амгалан болтугай. Хоёр чуулганы далайн дунд Хоосон чанарын номын биеэс Хотол агсан бэлэг үлгэрээр цогтойёо чимсэн ... баатар төмөр луу хэмээх жилийн намрын дундад сарын таван шинэд сайн өдөрт, Эрдэнэ засагт хаан, эхлэн Түшээт хаан, Убаши далай ноён, ...”[20] гэх мэт.

Ингэж цаазын оршил хэсгийн ерөнхий байц нь монголын түүхийн улс төрийн бутрал хэмээх үеэс хойш тохиож байгаа нь нэг талаас эрх зүйн түүхэнд нэгэн шинэ үзэгдэл, нөгөө талаас төрийн байгуулалд ноёдын чуулганд цааз тогтоох эрх мэдэл шилжсэн нь хэмжээгүй эрхт хаант төрийн удирдлагад түүний нөлөө хүчтэй байсныг нотолно.

Судлаачид цаазуудын өмнөх тахил шүлгийг шашны уриа дуудлагын шинж бүхий хэдэн бадаг уншлага гэж тодорхойлсноос бус түүний ач холбогдлыг тэр бүр судлаагүй. “Халх журам”-ын цаазуудын оршил хэсгийн шад шүлэг нь тухайн үеийн нийгэм, эрх зүйн сэтгэлгээний хэв шинжийг тодорхойлоход ач холбогдолтой. Ер нь тахил шүлэг нь 1640 оны Монгол Ойрадын “Их цааз” эл үед холбогдох бусад цаазын бичгүүдийн нэгэн адил тухайн үеийн нийгэм, улс төрийн байдлаас хамаарч агуулга нь харилцан адилгүй юм.

Эл үеэс хойш монголчууд манжийн эрхшээлд орсноос хойш одоогоор мэдэгдээд байгаа хууль цаазын эх сурвалжуудын хамгийн сүүлийнх нь гэж хэлж болох “Халх журам”-д улс төрийн бутралын үеийн хууль цаазын эх сурвалжуудын нэгэн адил хэлбэртэй байна. Гэхдээ дээр өгүүлснээс зарим нэгэн талаар оршилын бүтцэд өөрчлөлт орсон болно. Халх журамын цаазуудадын оршил нь:

Нэг. Гурван хошууны их цааз

(I) Намо гүрү би. Арван зүгийн хамаг бурхадын хураангуйлсан үлэмж биет, Амьтан бүхнээ номын тариаг хандлан түгээгч, яруу зарлигт, Алагчлахуй үгүй нигүүлсэхүйгээр хотлыг удирдагч бодь сэтгэлт, Авралын эрхэн дээд ламд бишрэхүй бээр сүслэн мөргөмүй. Амьтны оройн чимэг, дээд ламын өлмийн очир мэт батдан шажин бадарч, Аль түүнийг тэтгэгч өглөгийн эздийн насан урт болоод төр хийгээд улс дэлгэрэн, Аль муу үйлийн нэрийг дурдахын төдий ч тун үгүй болоод сэтгэл амууж, Ариун сайн явдал улам өрнөх нь хязгааргүй ундрах болтугай.

            (II) Жүнхэнд айлтгаж зөв гэснээр Очирай Түшээт хан, Эрдэнэ билигт Шанзудба, Засгийн хошой чин ван эфү Түдэвдорж [=Дондовдорж], Засгийн төрийн ноён Данзандорж, Засгийн тэргүүн зэрэг тайж Байнчурдорж, Ноён тойн Доржванчиг, Ноёдын хэвт болсон Гомбодорж, Шарав эрх нярав, Донир Балдан үйзэн, Доржцэвээн эрх банди, Зурхайч Чоймпил, Донир Жамба, Ноёдын Цэрэнпил, Жамбалдорж, Ноёдын хэвт болсон хошууны эзэн гүүш Үй зайсан, Асарсан хөвгүүн ноёдын хэвт болсон Жамба эрдэнэ дайчин, Асарч ноёдын хэвт болсон Ванжил эрх дурал, Асарсан хөвгүүн Норовванчиг, төрөл ноён Цэвсүн эрх тайж, Пунцаг, Сампил, Жигмэддорж, Боржигон тайж (Боржигон тайж нар) Бабай үйзэн тайж, Базар дархан тайж, Цэвээнринчин тайж, Түшмэд Цэрэн үйзэн эрх эрдэнэ зайсан, Санжжав мэйрэний занги, Бунишир өлзийт тавнан, Будшир чухал тавнан, Гиван дайчин дарга эд бүгд ноёд, сайд

(III) Бүрэн Ханы өвөрт Ивэнгийн гол дээр шороо үхэр жил (1709)-ийн зуны дунд хорин найманы учрал тохиосон сайн өдөр хэлэлцсэн

(IҮ) Гурван хошууны их цааз:

Хоёр.

(I) Аврал бүхний хураангуй дээд ламын өлмий батдаад Ариун шашин хийгээд амьтны тусыг хоцрол үгүйеэ үйлдэн Аль түүний ном лугаа барилдсан ихэсийн насан өнөд уртдаад Ашид төр хийгээд зөв үйлээр хотлыг жаргаланд зохион Хэдий бүх буянт үйлсээр өдөр шөнийг нөгчөөсөөр Хэрэглэх ёст хүсэл өөрөө бүтэж бүрүүн Хэзээ бээр муу үйлсийн нэрийг ч үл сонсон Хэрэгт цагаан буяныг насад эдлэхийн өлзий болтугай.

(III) Каляа хэмээх шороо бичин жилийн намрын дунд сарын сайн өдөр

(II) Очирай бат Түшээт хан, Халхын зүүн гарын цэргийг захирах туслагч жанжин ван эхлэн засгууд дээдийн зарлигаар чуулган чуулсан (III) Орхон Туулын уулзарт хэлэлцсэн их цааз.

Гурав.

(I) Намо гүрү. Da ra na-a uuy-a. Хутагтын гэгээний өмнө сүсэг хүчин төгссөн

(II) Очирай Түшээт сайн хан, Далай сэцэн хан эхлэн их, бага ноёд

(III) гал луу жилийн намрын адаг сарын хорин таванд, Туулын голын Цагаан буланд хийдийн тусад цааз хэлэлцэв.

Дөрөв.

(I) Ува сувасти, Хоёр чуулганыг сайтар төгсгөсөн тансалгүй бурхан хийгээд Хоёр үнэнийг хослон орохуй иш онол Дээд ном ба ухахуйяа алдаршсан хоёр лугаа төгөлдөр Хутагтан хувраг лугаа аргадалгүй дээд гурван эрдэнэд мөргөн сөгдмүй.

Тав.

(I) Амьтны итгэл бурхны шажин огторгуй газар түгтэл дэлгэрч Аль түүнийг баригч богд ламын өлмий очир мэт бат болоод Аргадал үгүй ерөөл барилдагсадын хамаг зовлон уггүй арилж Ахуй сайн үйлийн үр жаргалан улам арвидах болтугай. Эртний сайн үйлс боловсорсон дээд гурваны адистэд орштугай. Эндүүрэлгүй шажиныг сахигчдын их хүчтэний ивээл нөгчтүгэй. Эрхэт тэнгэр хийгээд дээдэс хаад бүхний суу заль хайрлатугай. Эд бүхний хүчээр шажин, төр бат мөнхөд атугай. Сувасди, хоёр чуулган нь алтан сүмэр мэт ил өндөр болоод Хоёр засгийг нь уламжлан тэжээн шийтгэгч шажины өглөгийн эзэд, Хоцролгүй дэлхий дахиныг сахигчид шажины засгийг хутагтын орон хүртэл арван зүгт гийгүүлэхүй зорин ерөөсүгэй би. Хязгаар дахь монголын энэ оронд хиргүй үнэхээр туулсан бурхан багш тэр хөлийн өлмийгөөр эс гишгэвээс хязгааргүй зарлигийн гэрлээр номын засгийг арван зүгт дэлгэрүүлэн үйлдэв. Дөрвөн тивийн охь болсон замбуутивийн умар зүг дэх

(II) Монгол улсын эзэн тэнгридээс заяат тэнгэрлиг Чингис хааны ураг нэгэн зүг дахинaа их хүчит дээд Богд Очирай хааны тавдугаар төрөлт Түшээт хан номын ёсоор бурханы шажин хийгээд төрийг мандуулахын тул үйлдсэнийг жилийн эзэн балин хэмээгдэхийн

(III) авцай сарын арван наймнаа бүтэхийн тохиолын сайн өдөр бичин төгссөн буян. Мангалам а. Ува сувасди сиддам. Нохой жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд,

(IҮ) Хаан, Шанзудба, бэйл эхлэн бүгд сайд зэр зэвсэг тамгат тэмээ, морь, эрийн учирт хэлэлцсэн цааз нь.

Зургаа.

(III) Ува сувасди крувади хэмээх модон луу жилийн намрын эхэн сарын арван долоонд,

(IҮ) Хамба номун хан, Ловумба мэргэн цорж, Манзушир хутагт, Эрдэнэ шанзудба болон гэсгүй нар бүгд сайд, лам нар бүгд нэгэн өчүүхэн бандийг архи ууж баригдсан тул ер хойно гагц энэ мэт самуун зохисгүй явдал болбоос ламын зохиол ба шажины ёсонд үл болохын тул сэрэмжилж цааз хэлэлцсэн нь гэж 15 цаазын зургаад нь оршил хэсэгт байгаа болно.

Гэтэл дээрх оршил хэсгийг ажигласан ч дээр өгүүлснээр 1709 онд тогтоосон “Гурван хошууны их цааз”-д нэмэлт оруулсан, эсвэл тухай цаазыг мөрдөх болсон талаар нэг ч утга байхгүй байгааг төвөггүйхэн ажиглаж болно. Нөгөө талаас Халх журамын цаазуудадын оршил хэсгийн агуулгад цааз тогтоосон он цаг (III), чуулганд оролцогсдын нэр, хэргэм зэрэг (III)-ийг тус тус бүрэн дурдаж, харин шад шүлэг, цаазын агуулга  (IҮ)-ыг тус тус тэр бүр дурдаагүй байна. Мөн зарим нэгэн цаазад “Хотгойдын туслагч увш Цогт ахайтай хэлэлцсэн”[21] гэсэн утгатай зарим нэгэн цаазад чуулганд оролцсон этгээдүүдийн тухай дэлгэрэнгүй өгүүлээгүй нь цөөнгүй байна.  

Энэхүү хэдэн мөр шад шүлэгт монголчуудын тусгаар тогтнолын үзэл санаа, аливаа сайн сайхан бүхнийг хөхүүлэн дэмжих, саар муу үйлийг цээрлэх зэрэг өнөөг хүртэл чухалчилж ирсэн, цаашид эрхэмлэн дээдэлбэл зохих үзэл санааг тусгасан нь бурханы шашны номлолоор хууль цаазыг нийтэд хүлээн зөвшөөрүүлэх, хууль цаазын үр нөлөөг дээшлэх оюун санааны үндэс нь болсон байна.

“Гурван хошууны их цааз”-ыг шад шүлгийн утга нь ертөнцийн болон номын ёс буюу хоёр ёсны үзлийг шингээсэн утга агуулгатай байгаа нь тухайн үед Монголд бурханы шашин нөлөө их байсныг гэрчлэх нэгэн баримт юм. Ингэж бурханы шашны нөлөө хүчтэй байсныг хос ёсны сургаалтай, эсвэл хос ёсны сургаалын уламжлал хэмээн дүгнэх үндэсгүй бөгөөд харин тухайн үед бурханы шашны нөлөө хүчтэй нэвтэрч нэгэнт монголын ард түмний хүлээн зөвшөөрсөн оюун санаа, үзэл сэтгэлгээ болсныг гэрчлэх баримт хэмээн үзэх үндэстэй байна.

Энэхүү тахил шүлгийн агуулгаас “... төр хийгээд улс дэлгэрэн Аль муу үйлийн нэрийг дурдахын төдий ч тун үгүй ...” болгон хэмээх мөрийг тухайн үеийн монголчуудын эрх зүйн сэтгэлгээний илрэл төдийгүй язгуурын монгол төр, улс байгуулах гэсэн үзэл санааг илтгэсэн бөгөөд эл үеийн бусад түүхэн болон хууль цаазын эх сурвалжид ингэж шууд утгаар төр, улсын тухай өгүүлсэн сурвалж бичиг олдсонгүй.

 

Халх журамын судалгаа

Гурван хошууны Их цааз буюу Халх журам (Цаашид “Халх журам” гэх) XYIII-XX зууны монголын улс төр, нийгмийн амьдрал, монголчуудын эрх зүйн сэтгэлгээ, заншлын эрх зүйн хэв шинж, хууль цаазын хэм хэмжээний уламжлалыг нэхэн судлахад судалгааны үнэ цэнэ бүхий эх сурвалж билээ.

“Халх журам” бүтэц, агуулга, үзэл санаагаараа бие даасан сурвалж бичиг болох, нөгөө талаар тухайн үед манжийн бусад цаазын бичгээс ялгарах онцлог, мөн нийгмийн олон талт харилцааг зохицуулсан хэм хэмжээг багтаасан онцлогтой. Манай улсад “Халх журам” цаазын судалгаа 1910-аад оны дунд үеэс эхэлсэн бөгөөд ЗХУ (хуучнаар)-ын Дорнодахины хүрээлэнгийн эрдэмтэд тэр дундаа Цэвээн Жамсранно хууль цаазын эх сурвалжуудыг олж цуглуулах, хуулбарлах, орчуулах, хэвлэх ажлын хүрээнд 1914 онд тэрээр Хаан Оросын нийслэл Петербург дахь Азийн музейд Халх журамын хуулбарыг илгээжээ[22]. Үүнээс хойш Цэвээн Жамсранно, И.А.Турунов нар орос хэлрүү[23] орчуулж судлах ажил эхэлсэн бөгөөд тэд энэхүү эх сурвалжийн талаарх анхны өгүүллээ 1923 онд одоогийн ОХУ-ын Иркутскийн Их Сургуулийн нийгмийн ухааны эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн[24]. Үүнээс хойш “Халх журам”-ыг дэлхийн хэд хэдэн хэлээр орчуулж судлах болжээ[25].

Оросын эрдэмтэн В.А.Рязановский 1923, 1924, 1931 онд Харбин хотноо “Монгольское право (преимущественно обычное)” хэмээх зохиолыг орос, англи хэлээр хэвлүүлж нийтийн хүртээл болгосон бөгөөд энэхүү бүтээлдээ монголчуудын хууль цаазын эх сурвалжуудын судалгаа, агуулгыг дэлгэрэнгүй өгүүлсний дотор “Халх журам”-ыг “умард монголчууд (халхууд)-ын хэв хуулиудын эмхтгэл бөгөөд хэвлэлд мэдэгдээгүй байсан болно”[26] гэжээ. В.А.Рязановский бүтээлдээ Халх журам бол “хэв хуулиудын эмхтгэл” гэж дүгнэсэн.

Мөн тэрээр “Халх журам нь 1640 оны Монгол-Ойрадын хуулийн нэгэн адил овог аймгийн нүүдлийн ахуй амьдрал, мал аж ахуйнд тулгуурласан ажээ. Үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрх заагдаагүй, газар нутгийг мал аж ахуйн зориулалтад ашиглаж тодорхой нэг хошуу эзэмшиж байдаг, хөдлөх хөрөнгийг өмчлөх явдал хөгжиж, гэр бүлд эцгийн эрхт ёс ноёрхсон шинжтэй, олон эхнэртэй байх явдал зөвшөөрөгдсөн, эхнэрүүдээ төлөөсөөр олж авдаг байхаар заагдсан байна. Монголчуудын өөр хоорондын харилцааг Халх журамд 1640 оны хуулинд байгаагаас илүү нарийн тодорхой заан хэм хэмжээ”[27] тогтоосныг тодорхой эх сурвалжийн баримтаар дурдаагүй нь агуулгын хувьд нэн ялангуяа “олон эхнэртэй байх явдал зөвшөөрөгдсөн” гэх мэт дүгнэлтүүд нь цаазын агуулгад таарахгүй байна.    

Монгол Улсад профессор С.Жалан-Аажав уг цаазыг судлах ажлыг 1950-аад оноос эхлүүлж 1958 онд “Халх журам бол монголын эртний хууль цаазын дурсгалт бичиг” судалгааны бүтээл хэвлүүлсэн нь эл эх сурвалжийн Монгол Улс дахь хууль зүйн шинжлэх ухааны хүрээн дэх анхны дагнасан судалгаа юм. Судлаач уг бүтээлдээ монголын хууль цаазын хөгжлийн ерөнхий тоймыг Их засаг, 1640 оны Их цаазаар төлөөлүүлэн авч үзсэн нь монголын хууль цаазын эх сурвалжуудын залгамж холбоо, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чиглэлээр хийсэн анхны дагнасан судалгаа болно.

Мөн тэрээр Монгол Улсын үндэсний номын санд хадгалж буй Баруун хүрээний болон Шавь яамны Халх журамын эхүүдийн хэлбэрийн онцлог, хуудас нэг бүрийг тоолж бичснээс гадна, халх журамд гарч буй он тооллыг тогтоосон байна. Нөгөө талаас Халх журам болон манжаас монголд зориулан тогтоосон зарим нэгэн цаазын бичигтэй харьцуулан авч үзсэн бөгөөд ингэхдээ эрх зүйн зохицуулалт, ял шийтгэлийн хувьд харилцан хамааралтай байсан эсэхэд судалгаа хийж дүгнэлт өгсөн. Тухайлбал, “...“Халх журам” нь “Монгол цаазны бичиг” гэдэг манжийн хууль бий болж дагаж шийтгэгдэх хүртэл Халхын гурван аймгийн дотор баримтлагдаж байсан нь гарцаагүй байна. ...” гэж дүгнэсэн.

 Профессор С.Жалан-Аажав Халх журамыг “Хуулийн төрөл анги, системчлэлийг баримтлаагүй байна. Түүхэн нөхцөл байдал нь төдий л өөрчлөгдөөгүй байхад нэг төрлийн асуудлыг хэд хэдэн удаа тогтоосон явдал ч байна. ... “Халх-журам”-ын агуулгыг тодорхойлохдоо хууль цаазны аль ойролцоо төрөлд нь хамааруулж үзэх болно” гэж үзээд дараах төрлүүдэд уг цаазыг авч үзсэн. Үүнд: “Засаг захиргааны журам ба хэв ёс зөрчсөн гэмт хэрэг, Засаг захиргааны журамтай холбогдсон бусад зүйл, Морь уралдааны тухай, Сүм хийд, түүний төлөөлөгчдийн эрхэнд холбогдолтой зүйлүүд, “Халх журам”-д тойн болохын учрыг заасан нь, Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, Эд хөрөнгийн гэмт хэрэг, Гүтгэлэг, Гал түймэр, Босуулын тухай, Цэргийн хэрэг, Иргэний хэргийн зарим асуудал, Өвлөх эрх, Өр авлага, Худалдааны тухай, Гэр бүлийн хууль, Шүүхийн байгууллага ба шүүн таслах явдал” гэж агуулгыг нь үндэслэн төрөлжүүлэн авч үзсэн нь уг эх сурвалжийн хэм хэмжээний онцлог, зохицуулалтын арга түүний үр нөлөөг судлахад дараа дараагийн судалгаанд хөтөч болсон, нөгөө талаар тухайн цаг үеийн нийгмийн харилцаа, сэтгэлгээний хэв шинжийг ойлгох, хууль зүйн техникийн хөгжлийн үйл явцыг ажиглах боломж олгосон юм.

Мөн профессор С.Жалан-Аажав 1958 онд туурвисан бүтээлийнхээ залгамжлуулан 1995 онд “Халх журам” хэмээх бүтээл хэвлүүлсэн бөгөөд энэхүү бүтээлдээ Халх Монголын нийгэм, улс төрийн байдлыг товч авч үзээд, уг цаазыг 14 бүлэгт хуваан авч үзэж, зарим нэгэн үг, өгүүлбэрт тайлбар хийсэн юм. Энэхүү бүтээл нь 1958 оны бүтээлтэй харьцуулан авч үзвэл, орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны салбар тус бүрт Халх журамын бүтцийг төрөлжүүлэн авч үзсэнээрээ онцлог болно.

Зохиогч энэхүү бүтээлийн өмнөх өгүүлэлд “Халх журам”-ыг монгол хууль цаазын шилдэг нь буюу дээд нь гэж үзсэн. Ийм ч учраас Халх журам эрдэмтэд, шинжээч нарын анхаарлыг эрт дээр цагаас татсаар ирсэн юм. Монголын нүүдлийн феодализмын бүх үндсэн шинж чанар, XYIII зууны эхэн үеийн монголын нийгмийн тогтолцоо энэ сурвалж бичигт онцын тодорхой тусгалаа олсон боловч Халх журам өдгөө хүртэл ялангуяа хууль зүйн талаар бүрэн гүйцэд судлагдаагүй байгааг тэмдэглэвэл зохино”[28] гэжээ.

Профессор С.Жалан-Аажавын дээр дурдсан бүтээлүүд нь Халх журамын зохицуулалт, хэм хэмжээний агуулгад илүүтэйгээр анхаарсан бөгөөд Халх журам дахь тэмдэглэсэн газар орны нэр, тахил шүлэг, хүний цадиг намтар зэрэг асуудлыг үндсэнд нь орхигдуулжээ. Мөн төрөлжүүлэн авч үзэхдээ эх сурвалжийн үндсэн бүтцийг эвдсэн, зарим нэгэн үг хэллэгийг орхигдуулсан зэрэг алдаа багагүй тохиолдож байна.

Профессор С.Жалан-Аажав “Халх журамын цаазууд”-ыг эрх зүйн түүхийн талаас нь иж бүрэн хамарсан судалгаа хийсэн бол түүнээс хойшхи судлаачид зөвхөн өөрсдийн судалгааны хүрээнд л авч үзсэн нь цөөнгүй юм[29].  

Профессор Г.Совд нэгэн бүтээлдээ “Түшээт хаан тэргүүтэй халхын ноёд цугларч “гурван хошууны их цааз” гэгчийг батлан тогтоосноос хойш янз бүрийн газар хуралдан тогтсон хуулиудын эмхтгэл нь халх журам гэж нэрлэгдсэн юм”[30] гэжээ.

            1965 онд С.Д.Дылыков Халх журамыг судалж “Халха джирум”[31] хэмээх бүтээл хэвлүүлсэн бөгөөд уг бүтээлдээ Ж.Цэвээний орчуулсан Халх журамын орчуулгыг нягтлан, эх сурвалжийг орос орчуулга, монгол бичгийн гар бичмэл, зарим нэгэн үг, утгын тайлбар хийж хэвлүүлсэн юм. Мөн уг бүтээлд монголын хууль цаазын хөгжлийн ерөнхий тойм, Халх журамын судалгааг дэлгэрэнгүй авч үзсэн.

С.Д.Дылыковийн судалснаар Халх журамд 24 хууль тогтоомж, зарлиг багтдаг, он тоололын хувьд – 1709, 1718, 1722, 1724, 1728, 1736, 1746, 1754, 1770 онд тогтоосон цаазуудыг багтаасан, мөн тэрээр зарим жилүүдэд хэд хэдэн хууль баталсан /1709, 1722, 1724 бусад/ гэж үзсэн. Халх журамд уг хуулийг баталсны дараа монгол, манж, хятад хэл дээрх бусад эх сурвалжаас олсон хуулийг багтаасан гэж үзжээ.

            Түүний судалгаанд “Халх журам нь монголын амьдралын төрөл бүрийн харилцааг зохицуулсан. Гэвч эдгээрийн дотроос лам, феодалуудын эрх ямбыг илүүтэй тусгасан. Богд гэгээн тэргүүтэй дээд хэргэм зэрэг бүхий лам, феодалууд бүх татвар, хураамжаас чөлөөлөгдөж, тэд өөрсдийн шүүхтэй, ардуудын эрхийг зааж боолчилдог байв”, мөн “Халх журам хууль нь феодалуудын эдлэх газар, ноёдын засаглал, хамжлагат ардтай байхыг тодорхойлж байв. Ард нь ноёдоос шууд хамааралтай, тэдгээрийг үнэгүй ажил хийлгэж, өөрсдийн үзэмжээр шийтгэж, бусдад худалдах эсхүл бэлэглэж байсан. Ардууд нь ёс төдий өөрсдийн гэсэн мал, гэр, эд хогшилтэй байсан боловч энэ бүх зүйл ноёных бөгөөд хүссэн үедээ ямар ч өршөөлгүйгээр хурааж авдаг байлаа. Энэ талаар Халх журам хуулийн ихэнхи зүйлд тусгалаа олсон байдаг”, “Дээд хэргэм зэрэг бүхий лам, буддын сүм хийдүүд нь Халх журам хуулийн дагуу онцгой хамгаалалтанд байдаг. Хутагт, түүний хийдийн эд хөрөнгийн эрх нь хамгийн түрүүнд хуулиар хамгаалагддаг. Халх журамын дагуу хаан, ноёд нь хутагтын өмнө тухайн үедээ үндсэндээ Халхын “толгой” байж шууд тэдгээрийн зарлигаар захирагдаж байх ёстой байлаа” [32] гэж үзэл сурталжсан дүгнэлт хийсэн.

            С.Д.Дылыков Халх журамын агуулгыг нарийвчлан судалж “Халх журамын хуулийн эмхтгэлд 1691 онд манжийн дарангуйллаас Халхыг хүлээн зөвшөөрч, 1696 онд Канси эзэн хааны дараа хэвлэгдсэн 1709 оны хууль чухал байр эзэлдэг. Дараагийн хуулиуд нь 1709 оны хуулийг нэмж, засварласан байдаг. Тэдгээр нь 1696 оны “Монголын хууль тогтоомжийг” улам нэвтрүүлэх зорилгоор хэвлэгдэн гарч байсан. Тухайлбал, 1746 оны хууль чухал баримт бичигт ордог бөгөөд энэ нь манжийн болон монголын ноёд, тэдгээрийн харъяат иргэдийн хоорондын бодит харилцааг харуулсан байдаг. Энэхүү эмхэтгэл нь хошуудад өртөөний албаны журам, худалдаа наймааны асуудлыг зохицуулж Чин улсын дарангуйлалд байсан Халхын амьдралын олон талыг гэгээрүүлсэн” гэж хятад дорнодахины эрх зүйн сэтгэлгээ, позитив эрх зүйн хэм хэмжээ бүрэлдэхэд чухал нөлөө үзүүлснийг тэмдэглэсэн юм.

            Монголын эрх зүйн түүхэнд хууль цаазад нийгмийн харилцааг төрөлжүүлэн зохицуулж байгаагүй бөгөөд хуулийн бичвэрт эмх цэгцгүй болохыг С.Д.Дылыков ажиглаж “Халх журамд материалууд нь он дарааллаар болон бүлэглэн ангилсан байдлаар ч байдаггүй. Халх журамын эмхэтгэл нь цаг хугацааны хувьд янз бүрийн үед бий болсон онцлог шинжээрээ ангилагдсан олон тооны хууль, зарлигаас бүрдсэн байдаг бөгөөд заримдаа энэ нь бие даасан хэсгийг олоход бэрхшээлтэй байдаг. Энэ нь хувьсгалаас өмнөх монголын хуулийн системчилэлийг харуулдаг. Халх журмыг он дарааллын хувьд болон Канси, Цянлуны /1736-1795/ үеийн “Монголын хууль тогтоомжтой” харьцуулан үзвэл байнга манжийн засаглалын үеийн Гадаад монголын бүх аймгуудад гаргаж байсан шүүхийн практикийг нэвтрүүлж байсныг бид мэдэж болох юм”[33] гэсэн нь эл үеийн эрх зүйн сэтгэлгээн гарч байсан шинэ үзэгдлийг онцлон тэмдэглэжээ.

Тэрээр энэхүү бүтээлдээ урьд өмнө уг цаазыг судалсан эрдэмтдийн дүгнэлтийг шүүн тунгааж “Оросын судлаач Б.Я.Владимирцов “Монголчуудын нийгмийн байгуулал” бүтээлдээ Халх журам болон 1640 оны Монгол-Ойрадын хуулийг талын феодалын эрх, санкцийг тусгасан хууль гэж дурьдсан. Б.Я.Владимирцов заншлын хэм хэмжээ нь монголын хуулийн эмхэтгэлийг бүрдүүлэхэд нөлөөлсөн байж болох юм хэмээжээ. Энэхүү бүтээл нь хууль цаазын эртний дурсгал бичиг дээр үндэслэн монголын нийгмийн байгуулал болон Монголын түүхийн дунд болон шинэ үеийн тухай өгүүлсэн гэдгийг эх сурвалжийн баримтад түшиглэн дүгнэсэн[34]. Мөн “Халх журамын талаар В.А.Рязановский монголчуудын эрх зүйн зан заншлын хэм хэмжээг тусгасан дурсгалт бичиг юм гэжээ. /зарлигийн хэм хэмжээ болон дүрэм журамын илэрхийлэл/” гэж, профессор Ш.Нацагдоржийг “Халх журам хуулийн холбогдох зүйл заалт дээр үндэслэн шавийн захиргаанаас гаргасан шүүхийн шийдвэрийн эмхэтгэлийн талаар академич Ш.Нацагдорж бяцхан товхимол гаргасан. Товхимолын зохиогч “Халх журам” нь манжийн ноёрхолын үед үйлчилж байсан феодалын үеийн иж бүрэн эмхтгэл хэмээн үзэж байна.[35] гэх зэргээр Халх журамыг судалсан эрдэмтдийн бүтээлд дүгнэлт өгчээ.

Японы монголч эрдэмтэн Хагихара Маморү Халх журамын цаазуудыг тухайн цаг үед хэрхэн мөрдөж байсан, гэмт хэргийг Их шавийн захиргаанд хэрхэн шүүж байсан талаар архивийн баримт болон Манжийн Монгол цаазын бичиг, Шүүх цаазын бичиг (daqing lvli 大清律例)-үүдтэй харьцуулан судалгаа хийсэн нь уг цаазуудын судалгаанд томоохон дэвшил болсон.[36] Тэрээр “1728 онд Халх журмын дотор Манж хааны Монгол цаазын бичгээс (mengguli 蒙古例) авсан ганц зүйл анх удаа орсон. Бас 1746 онд нэг зүйл ороод Манж хааны нөлөө нь хүч нэмж эхэлсэн юм. 1789 орчин он болоод ар Монголд бас Монгол цаазын бичиг ба Хятадын Шүүх цаазын бичиг (daqing lvli 大清律例 ) нь бүр хүчинтэй болсон” гэж үзээд Халх журамын цаазуудын зохицуулалтын хамрах хүрээ болон манжийн эрх зүйн нөлөө монголын уламжлалт цаазад хэрхэн тусгагдсан болохыг анх удаа нэгтгэн дүгнэсэн болно[37]. 

БНХАУ-ын судлаач Дорнотив 1989 онд “Халх журам” хэмээх бүтээл туурвисан нь өмнөд хөршид хийсэн анхны судалгаа гэж үзэж болно. Дорнотивын энэхүү судалгаа нь “БНМАУ-ын нэргүй хүний харьцуулан зассан гар бичмэл дэвтэр болно. Энэхүү суурь дэвтэр нь А, В, С, D, Е таван дэвтэрийг харьцуулсан...”[38] гэжээ.

Дорнотивын судалгаа нь Халх журамын таван өөр хувилбар эхийг харьцуулсан гэж байгаа боловч уг эхүүдийг манай улсад хадгалж буй эхүүдийн аль болохыг тогтооход нэлээд төвөгтэй байна. Мөн нөгөө талаас уг эхүүд нь түүний бичсэнээр “...харамсалтай нь бүлгийн тоогүй бөгөөд байршуулал нь өмнө хойно тонгорон хутгалдаж, бүлэг бүр зүйл хуваагаад, тайлбарчгүй байв.” гэжээ. Гэх мэтээр түүний судалгаанд уг эхийн талаар нэлээд ойлгомжгүй тайлбар хийсэн байна.

Дорнотивийн бүтээлд хийсэн уг эх сурвалжийн тайлбар нь хэлзүйн болон түүхэн тайлбар бөгөөд мөн дээр дурдсан эхүүдийн бичлэгүүдийн зөрүүг харьцуулан авч үзсэн хэдий ч тодорхойгүй эх сурвалжийн харьцуулалт учир шинжлэх ухааны судалгааны бүтээл гэж үзэхэд учир дутагдалтай.  

Халх журамыг Б.Я.Владимирцов, В.А.Рязановский, Ц.Жамсранов, Г.Совд зэрэг эрдэмтэд хэв хууль буюу заншлын эрх зүйн дурсгал, харин С.Жалан-Аажав тэдгээр эрдэмтэдийн дүгнэлтийг эрс эсэргүүцэж “феодалын төрөөс тухайн үеийн нийгмийн тогтолцоог хууль тогтоох журмаар бататган бэхжүүлэхэд чиглэсэн жинхэнэ хууль мөн байсан”[39] гэж үнэлсэн. Харин өнөөдрийг хүртэл “Халх журам” хэмээх эх сурвалжийн уг эхийг монголын уламжлалт хууль цаазууд, тэдгээрийн дотор 1640 оны “Их цааз”-аас улбаатай хэмээн дүгнэлт хийсэн хэдий ч үнэндээ бол түүнийг нотолсон судалгаа, мөн “Халх журам” хэмээх нэр томьёо болон түүний доторхи цаазуудын агуулгын харьцуулсан судалгаа, хэм хэмжээний бүтэц зэрэг асуудлыг хараахан судлаагүй.

 

 


[1] Нерчүүгийн гэрээ. Монголын төр, эрх зүйн түүхийн дээж бичиг. I дэвтэр. УБ., 2006. 76-77 дахь тал.

[2] 1727 оны Орос-Чин улсын Буурын гэрээ. Монголын төр, эрх зүйн түүхийн дээж бичиг. II дэвтэр. УБ., 2006. 79-80 дахь тал.

[3] Монгол Улсын түүх. Дөтгөөр боть (XVII-XX зууны эхэн). УБ., 2003. 115 дахь тал.

[4] Лүндэндорж Н. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. УБ., 2002. 217 дахь тал.

[5] Хагихара Маморү. Манж чин улсын үеийн Монгол дахь Их Шавийн гэмт хэргийг шүүсэн хууль цааз. “Эрх зүйн” сэтгүүл. 2-3/2007 (16-17). 205 дахь тал.

[6] Цааджин бичиг “Монгольское уложение” Цинское законодательство для монголов 1627-1694. С.Д.Дылыкова. М., 1998 г., стр. 125

[7] A[01b10] – A[01b11]

[8] - 1709-1975 оны хооронд халхын хаад, ноёд, төр шашны томоохон зүтгэлтнүүд бүгд 20 гаруй удаа янз бүрийн газар цугларан хуралдаж, “Халх журам”-ыг хэлэлцэн тогтоосон байна. Болдбаатар Ж, Лүндээжанцан Д. Монгол Улсын төр, эрх зүйн түүхэн уламжлал. УБ., 1997. 163 дахь тал.

- Халх журмыг 1709-1796 онд монгол ноёдын 14 удаагийн хуралдаанаар боловсруулж тогтоосон гэж үздэг байна. Содовсүрэн Б. Хувьсгалын өмнөх Монголын төр ба хууль цааз. 1911-1920. УБ., 1989. 15 дахь тал.

- “Халх журам”-ыг 1709-1796 оны хооронд халхын хаад ноёд янз бүрийн газар бүгд 14 удаа хуралдаж хэлэлцэн тогтоосон байна. Жалан-Аажав С. Халх журам бол Монголын хууль цаазын дурсгалт бичиг мөн. УБ., 1958;

- ... Түшээт хан Дорж эрдэнэ ахайн цагт, 1709 онд хүрээт энэхүү “Халх журам”-ын гол хэсэг 7 бүлэг, 164 зүйлийг тогтоон явуулав. Үүнээс хойш 1718, 1722, 1724, 1726, 1728, 1729, 1736, 1745, 1746, 1754, 1770 онд өвөр сувар 17 эхтэй цаазын бичгийг тогтоон явуулав. Нийт 122 зүйл буй. .... Халх журам. ӨМӨЗО. 1989. Дорнотив найруулсан. 1 дэх тал.

[9] Гурван хошууны их цааз баталсан он цаг буюу 1709 он. Энэ цагаас хойш баталсан 15 удаагийн цаазыг эмхтгэсэн.

[10] Энэхүү өгүүлэлд гарч буй “A[59a12]” гэсэн тэмдэглэл нь эхний “А” гэсэн нь “Баруун хүрээний халх журам”-ыг бусад эхээс буюу Шавь яамны халх журамын дүрмийн 2 хувилбар эх бичгээс ялгасан тэмдэглэл, дараагийн “59” гэх мэт дугаар нь тухайн эх сурвалжийн хуудасны дугаар, дараагийн “а” гэсэн тэмдэглэл нь тухайн хуудасны нүүрэн талыг, хэрэв “ь” гэж тэмдэглэсэн бол тухайн хуудасны ар талыг тус тус тэмдэглэсэн. Мөн дараагийн “12” гэх мэт дугаар нь эх бичгийн мөрийг тэмдэглэсэн тоо гэж ойлгоно.

[11] Бира Ш. Монголын түүх соёл түүх бичлэгийн судалгаа. Токио. 1994. 82 дахь тал.

[12] - Халх журмын бичгийн: зэрэглэн гурван есөн ял нь 10260 шар цай, зэрэглэн хоёр есөн ял нь 6840 шар цай, зэрэглэн нэгэн есөн ял нь 3420 шар цай, зэрэглэн ес таван лан нь 5190 шар цай, зэрэглэн таван ял нь 2250 шар цай, анз гурван есөн ял нь 4090 шар цай, анз хоёр есөн ял нь 2790 шар цай, анз нэгэн есөн ял нь 1300 шар цай, анз ес таван ял нь 2470 шар цай, анз нэгэн ес тэмээ илүүтэй нь 1800 шар цай, анз нэгэн ес гурав илүүтэй нь 1670 шар цай, анз таван ял нь 680 шар цай

- Нэгэн зүйл: 98. Хулгай Зэвгийн мөнгийг түүний үгээр хадгалж байсан хаалгач Дампилыг халх журамын гурван мал торгож шийтгэжээ.

[13] Монголын төр, эрх зүйн түүхийн дээж бичиг. УБ., 2006. 24, 25 дахь тал.

[14] Фүтаки Х. Монголчуудын түүх, соёлын өвийг мөшгөхүй. УБ., 2002. 15 дахь тал

[15] Пучковский А.С. “Монгольские рукописи и ксилографы Института востоковедения. СССР. 1957. Стр. 115.

[16] Сазыкин А.Г. Каталог монгольских рукописей и ксилографов. Института Востоковедения Российской Академии наук. Том II, III. Москва. 2003.

[17] QALQ-A JIRUM. Traduit en russe par Dr. ZAMCARANO. Redigit Prof. Rintchen. УБ., 1959.

[18] Алтан ханы цааз. Монголын төр, эрх зүйн түүх (Дээж бичиг). I дэвтэр. УБ., 2006. 15 дахь тал.

[19] Бичин жилийн их цааз (1620). Монголын төр, эрх зүйн түүх (Дээж бичиг). I дэвтэр. УБ., 2006. 33 дахь тал.

[20] Батбаяр Б. “ИХ ЦААЗ”-ын эх бичгийн судалгаа. УБ., 2008. 45-47 дахь тал.

[21] Баруун хүрээний халх журам. 31b талын 7 дахь мөр.

[22] Жамсранов Ц., Турунов И.А. Халх журам. 4 дэх тал. (Дам ишлэв)

[23] Qalq-a Jirum. Traduit en russe par Dr. ZAMCARANO. Studia Mongolica. Instituti Linguae et Litterarum Comiteti Scientiarun et Educationis Altae Reopublicae Populi Mongoli. Tomus I, Fasciculus I, УБ., 1959.

[24] Жамсранов Ц., Турунов И.А. Халх журам. 2 дахь тал. (Дам ишлэв)

[25] Curt Alinge. Mongolische Gesetze. Darstellung des geschriebenen mongolische Rechte (Privatrecht, Strafrecht u. Prozess). Leipzig. 1934. Francoise Aubin. Some Characteristics of Penal Legislation among the Mongols (13th-21st Centuries). Central Asian Law: An Historical Overview. S. 119.

[26] Рязановский В.А. Монголчуудын хууль цаазын дурсгал бичгүүдийн түүхэн тойм, Их засаг хууль. УБ., 2000. Орчуулсан Ч.Баатар, Н.Лүндэндорж. 24 дэх тал. 

[27] Мөн дээр дурдсан бүтээл. 25 дахь тал.

[28] Жалан-Аажав С. Халх журам. УБ., 1995. 3 дахь тал.

[29] Авирмэд Э., Дашцэдэн Д., Совд Г. Монгол хууль. УБ., 1997; Ред Д.Дашцэдэн. 107 ху. 72-83 дахь тал., Алтангэрэл Т. Монгол-Ойрадын Их цааз төр, эрх зүйн түүхэн эх сурвалж болох нь. УБ., 2001; 33, 55, 89, 100 дахь тал., Амарсанаа Ж., Баясгалан Г., Бямбаа Ж., Мөнхжаргал Т., Нарангэрэл С., Совд Г., Уранцэцэг. Хууль зүйн тайлбар толь. УБ., 2003. Ред Г.Совд., С.Нарангэрэл. ISBN 99929-5-860-X. 398 ху. 290 дэх тал., Амархүү О. Монголын байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн түүхэн хөгжил, тэдгээрийн эзлэх байр суурийн асуудал. УБ., 1999; 39, 40 дэх тал., Амархүү О. Байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн үйлс дэхь Монголын хувь нэмэр, онцлогийн асуудал. УБ., 2002; 13, 14 дахь тал., Амархүү О. Байгаль орчныг хамгаалах монгол зан заншил, хууль цааз. УБ., 2000; 39-45, 64 дэх тал., Амархүү О. Монголын орчин цагийн экологийн эрх зүй. УБ., 2004. Ред Д.Лүндээжанцан. 423 ху. 67-75  дахь тал., Амархүү О. Монголчуудын байгаль хамгаалах түүхэн уламжлал. (Mongolica-an International annual of Mongol studies) Vol.13(34). УБ., 2003;  50, 54, 55 дахь тал.

[30] Совд Г. БНМАУ-ын эрүүгийн эрхийн курс. УБ., 1973. 35 дахь тал.

[31] Халха джурум. Памятник монгольского феодального права XYIII в. Сводный текст и перевод Ц.Ж.Жамцарано. Подготовка текста к изданию, редакция перевода, введние и примечания С.Д.Дылыкова. Москва. 1965.

[32] Дээр дурдсан бүтээлийн 12-13 дахь тал.

[33] Дээр дурдсан бүтээлийн 13 дахь тал.

[34] Владимирцов Б.Я. Обшественный строй монголов. Стр. 22

[35] Ш.Нацагдорж …

[36] Hagihara 萩原 守1993:「清朝の蒙古例――『蒙古律例』『理藩院則例』他」滋賀秀三編『中国法制史――基本史料の研究』東京大学出版会、pp.623656, 2006:『清代モンゴルの裁判と裁判文書』創文社、475р.

[37] Хагихара Маморү. Манж чин улсын үеийн Монгол дахь Их Шавийн гэмт хэргийг шүүсэн хууль цааз. “Эрх зүйн” сэтгүүл. 2-3/2007 (16-17). 205-208 дахь тал.

[38] Халх журам. ӨМӨЗО. 1989. 11 дэх тал.

[39] Халх журам. УБ., 1995. Хянан тохиолдуулсан С.Жалан-Аажав. 4 дэх тал.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2015-03-11 -

Бичсэн: zochin (зочин)
HARAAL IDSEN MANJIIN BOGS DOLOGCHID BITGII SHAA
Бичлэг

P2015-03-11 -

Бичсэн: zochin (зочин)
vhsen atsnii chin juram ene ter ulsaa hairlaj hamgaalj chadhgvi hevtej bj zail
Бичлэг

P2015-03-11 -

Бичсэн: zochin (зочин)
bitgii shaa
Бичлэг

P2015-03-11 -

Бичсэн: zochin (зочин)
bitgii shaa lalariin urvagchid
Бичлэг

P2013-01-15 -

Бичсэн: sergelen
nadad zondoo ih heregtei medeelel bailaa ghdee ene derese dahiad joohon nemeed ogwol zuer yum bolwuu gj bodloo алга ташилт
Бичлэг

P2012-10-26 - Экологи

Бичсэн: Мөнхзаяа (зочин)
Үнэхээр хэрэгтэй ,сонирхолтой Халх журам байлаа.
Бичлэг

P2012-01-25 - Халх

Бичсэн: Зочин
энэ дагавар Монголууд Монголын жинхэнэ дайсан санаж байхад илүүдэхгүй ер нь түүхэнд Монголын эсрэг садаа болж байсан гадны ямар ч хүчин байхгүй харин Монголчууд өөрөө өөрсдийгөө сулруулж байсан энэ нөгөө эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг гарсан хүчин зүйл шүү дээ
Бичлэг

P2012-01-25 - Халх

Бичсэн: Зочин
бид бол Монголын уг эх үндэс мөн Халхын ноёдууд манжид дагаар орсон нь аргагүй байдал бага хаадууд эврэлцэн олон зуун болж байсан дээр нь ойрдын төрбух гэж маанаг юм манжид дагаар анх орж шарын шашинг анх Монголд оруулж ирсэн нь том саад болж Монголын хүч тарамдсан юм тэгээдчадахгүй байж дандаа салан тусгаарлах гэж оролдож байж Монголыг харийн өгөөш болгосон юм
Бичлэг

P2012-01-25 - Халх

Бичсэн: Зочин
бусад Монголчууд
Бичлэг

P2012-01-25 - Халх

Бичсэн: Зочин
хэрвээ Халхууд байгаагүй бол одоогийн Монгол байхгүй байсан юм тэгээд хүмүүс сонин юм яриад байх юм тэгж тусгаар улс болж чадах хоншоор байсан юм тусгаар болж байхгүй үхснээ хийж байсан юм бэ
Бичлэг

P2012-01-25 - Халх

Бичсэн: Зочин
Халхууд бол Монголын цөм мөн яах аргагүй
Бичлэг

P2011-12-11 -

Бичсэн: Зочин
алга ташилт õ¿¿õýä çàëóó÷óóäàä ìýäëýã dutmag bna gj bdj bna . . . . ajild tani amjilt hvsie
Бичлэг

P2011-03-16 -

Бичсэн: Зочин
гоё юмаа
Бичлэг

P2010-12-21 - роах

Бичсэн: ха ха ха ха (зочин)
гоё юм бич алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичлэг

P2010-07-22 -

Бичсэн: Sandag
yunii umnu tanid bayralsanaa helmeer bn. halh juram bol mongoliin niigmiin olon talt hariltsaag tuhain tsag uedee zohitsuulj bsan erh zuin uneri eh surwalj bloh ni haragdaj bn. mun altanhundaga gedeg hun arai l buruu bodoj bga um shig bnaa алга ташилт
Бичлэг



:-)
 
xaax