P2011-04-21 - Одон бөмбөгчдийн “сэтгэл сэргээж, нүд баясгасан” тэмцээн боллоо.

Бичсэн bishuu
АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудын  дунд урлаг спорт, соёлын олон арга хэмжээ зохиогддог билээ. Түүний нэг  Америкийн Монголчуудын Ширээний теннисний 4 дэх удаагийн тэмцээн   Чикаго хотноо  өнгөрөгч амралтын өдрүүдэд  болов.  
 
    Энэ спортод дурлан  тоглож, тоглолтоосоо таашаал авч, спортоо хайрлан  хүндэтгэдэг, сонирхон дэмждэг  60 гаруй Монгол тамирчид Чикаго,  Лос Анжелес, Сан франциско,  Сакраменто, Денвер, Сэинт Люис,  нийслэл Вашингтон,  Солт лэк хот  гээд газар газраас  хүрэлцэн ирсэн аж.  Эдний  дотор  Монгол Улсын спортын мастер, өндөр зэрэгтэй  14 тамирчин  оролцсон нь тэмцэ...
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2011-03-26 - Энэ газарт Монголчууд бид бие биенээ түшиж тулж хөлөө олно.

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud
Замдаан сэтгүүлийн хуудсаар гардаг сонирхолтой бичлэгүүдээрээ манай уншигчдад эчнээ танил болсон Д.Бишүүгарамтай онлайнаар уулзан хэсэг ярилцлаа. Америкт аж төрөн суугаа нэгэн монгол хүний ахуй амьдрал, санаа бодлыг бага ч болов уудлан нээхийг зорьсон болно, уншиж сонирхоорой.

Америкт ирээд удаж байна уу, ар гэр, ахуй амьдрал, ажил мэргэжил, гээд яриагаа эхлэх үү хоёулаа?
 
  Би 2004 оны сүүлээр АНУ-ын Лос Анжелес хотод ирээд хэлний, дараа нь олон улсын бизнесийн чиглэлээр суралцсан. Эхнэр бид хоёр энд, хүүхдүүд маань Монголд байгаа. Суралцах, ар гэрээ авч явах гээд бужигнаж амьдарсаар хэдэн жил ...
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2011-03-07 - Лос Анжелесийн Тэмдэглэл 7: Олон Хэлийн Хүмүүсийн Орон гэрт

Бичсэн bishuu in medee, medeelel
   Энэ дэлхийн  зүг бүрээс Лос Анжелесийг зорин ирэгсдийн хүсэл, мөрөөдөл,  гуниг цөхрөл,  шорвог хөлс,   аз жаргалтай амьдралын  төлөө өгсөн халуун амиар  түүх бичигдсэн байна.  Олдсон зоос бүрийн үнэ цэнэ, баяжсан, хөлжсөн бахархал,   эд баялагын төлөөх элдэв аргат тэмцэл, алаан тулаан, бүтээн байгуулсан  гайхамшиг, бас өгөөмөр сэтгэл хотын  хана унь, багана тулгуур болжээ.  Өөр өөрийн үнэлэмж,  үзэл бодол, итгэл бишрэл, ёс заншилтэй зүс бүрийн хүмүүсийг дээвэрлэх орон гэр  “Лос Анжелес”ынханы  өнөөгийн байдлаас өгүүлэн дүгнэж,  тэмдэглэлээ цэглэе.
 
  Эзгүй  газарт  ирэгсэд   Испаний Калифор...
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2011-03-06 - Лос Анжелесийн Тэмдэглэл 6: Луус, тэмээ, уурын тэрэгтэй “Цагаачдын хөдөлгөөн”

Бичсэн bishuu in medee, medeelel
Өнгө бүрийн хүмүүс цугларсан  Лос Анжелес  хэмээх жижиг сууринд  Америк  маягийн хувийн эрх чөлөө, хүсэл мөрөөдөл, хөрөнгө   капитал чамгүй урт  зам туулан 1800 оны сүүлийн  хагаст дөтлөн иржээ.
    Юун түрүүн  Испани, Мехсик гаралтай газрын эзэд, малчид-Ранчерүүд Индианчуудаас  колончлолын  аргаар авсан  асар баялаг газраа  Янкүүдэд амархан тавиад өгөхийг хүсээгүйн дээр Испаний колониос энэ нутгийн Индианчуудад  тарьж суулгасан шашин суртал,  ахуй соёлын үр  хөврөлийг үр үндсээр нь тасалчих боломж  үгүй байв.  1840-өөд оны сүүлээр  ирж байсан  нэгэн худалдаачин  “Морины хамар, шилбэнээс хазаж ...
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-12-18 - Лос Анжелесийн Тэмдэглэл 5. Нутгийн Индианчуудын Нулимс

Бичсэн bishuu in medee, medeelel

   Испани, Мехсик, Америкчуудыг ирэхээс өмнө  “Лос Анжелес” нутгийн эзэд Тонг-ва(Габрилено), Чумаш, Юман зэрэг овгийн уугуул  Индиан хүмүүс байж. 

   Бидний хувьд  уугуул хүмүүсийг “Индианчууд” гэж дуудан  хууч яриагаа өрнүүлэх нь онох буй заа.  Учир хэмээвэл алдарт аялагч Колумб  тэртээ 1492 онд Атлантын далайн Багамын аралд анхлан ирж, уг газраа  “India”   буюу Энэтхэг,  нутгийнхныг “Индиос”  буюу Энэтхэгүүд хэмээн ташаарч мэдээлснээс  улбаалан шинэ тивийн уугуул хүмүүсийг “Индианчууд”  гэж үүх түүх, ном зохиол, кино дэлгэцэнд үлдээж  нийт даяар мэдэх болсон юм.

      Энэ нутгийн И...

Сэтгэгдлүүд: (1) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-12-04 - Лос Анжелесийн Тэмдэглэл 4 Янкуудын явдал

Бичсэн bishuu in medee, medeelel

Зарим баримтаас харахад 1800-гаад оны үеэс Америкчууд Испаний эзэмшлийн  Калифорни нутагт худалдаа арилжаа, шашин мөргөлийн журмаар зорчиж эхэлжээ.  Тухайлбал  1803 онд  Лелиа Вөрдийн худалдааны онгоц албан ёсоор одоогийн Сан Федрод ирсэн   байна.

    1818 онд  Жозеп Чампмэн гэгч санваартан   Лос Анжелест ирсэн  ч хил зөрчсөн хэргээр  шоронд хоригджээ.  Тэр морин тэрэг сэлбэх, төмрийн дарх хийх,  байшин барилга засварлах ур дүйтэйнхээ ачаар  шоронгоос суллагдаж тэр үеийн Лос Анжелес суурингийн төв талбай дахь байшин барилгыг засах, сүмийн барилгыг  өргөжүүлэх ажлыг  голлон хийжээ.

  Ж...

Сэтгэгдлүүд: (2) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-11-27 - Лос Анжелесийн Тэмдэглэл 3 Морьтон Ранчерүүдийн нутаг

Бичсэн bishuu in medee, medeelel

    Лос Анжелес 1700 оны сүүлээс 1800 оны дунд хүртэл энгийн хөдөөх амьдралтай Морьтон  Ранчерүүд, (Cowboy)  нарын нийгэм, соёл, худалдаа арилжааны төв байв.

   Лос Анжелес эргэн тойрон Вентурагийн хөтлөөс  зүүн тийш Сан Фернардинагийн уулс хүртэл 120 гаруй милл,  Сан Габрилийн даваанаас Өмнө зүгт  Лагунагийн толгод хүртэл 130 гаруй милл үргэлжлэх  далайн эрэг дагасан уулсын дундах тал хөндий,  голын бэлчир,  мөнхийн зун шиг цаг агаарын нэн таатай энэ нутаг нэгэн үе Ранчерүүдийн малын бэлчээр, хувийн эдлэн байжээ.  Тэр газрын эзэд, малчид-“Ранчерүүдийг дэлхий дээрх моринд хамгийн эрэмг...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-11-20 - Лос Анжелесийн Тэмдэглэл-2 Утаат тохойн тоост суурин

Бичсэн bishuu in medee, medeelel

“Утаат тохой”  хэмээн Испани ахмад Себстиан Визкайногийн оноож нэрлэсэн  нутагт  боссон их хот Лос Анжелесийн түүхийн эхлэл ч  эгээ л  ламтан Жаниферо Серра, цэргийн зүтгэлтэн Гаспар Портола нарын нэртэй шууд холбогддог.  Тэд   1769 онд энэ нутагт анхлан хөл тавьсан ба одоогийн Лос Анжелес голд “Поркиүнкүла” хэмээн нэр оноож  тохойд нь ургасан “зэрлэг сарнайн бутас,  усан үзмийн  цэцэрлэгийг  хэдэн хөл бөмбөгийн талбайтай  тэнцэхүйц юм” гэж тэмдэглэн үлдээжээ. Мөн нутгийн уугуул хүмүүстэй  уулзахад “Индианчууд сагс үр буудай, хясааны ясаар хийсэн сав өгсөн бол Испаничууд тамхи, шилэн сав...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-11-11 - Лос Анжелесийн Тэмдэглэл-1 Холын Испаний нүүдэл, суудал

Бичсэн bishuu in medee, medeelel

Дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөрөгийн  34° /118° солбилцол орчим, бидний суугаа  Номхон далайн зүүн эргээр Индианчууд бүр 10000 гаруй жилийн тэртээгээс суурьшин амьдарч иржээ.  

    Тэдний ажин түжин амьдарч ирсэн  өгөөмөр баялаг энэ нутагт сураг тавин  дурлагсад  дэлхийн  нөгөө бөөрөнд байсан аж. Испаний зохиолч Гарсиа  Монталбагийн 1510 онд  хэвлүүлсэн  “ Las Sergas de Esplandian”   романд “Индиан нутгийн баруун  талд байх үржил шимт Калифорни арал..” хэмээн бичснээс улбаалан “Калифорни”  нэрийг  Миуоки, Юокүт, Танг-на(Габрилено), Чумаш   зэрэг 40 гаруй овгийн уугуул  Америкчуудын эн...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-10-26 - Би Монгол Хүн

Бичсэн bishuu

Дуулиан шуугиантай   Холливүүдад  мөрөө  гаргаж, спортын ертөнцөд Монголынхоо нэрийг дуурсган  АНУ-ын  Лос Анжелес хотноо суралцаж,  амьдарч байгаа  Уламбаярын  Бямбажавтай та бүхнийг уулзуулж байна.

   Тэрээр   2006 онд   Warner’s Bros” кино компаний  бүтээл  “Oceans 13”  киноний туслах дүр “Сумо” бөхөд тоглон Холливүүд хэмээх “их далайн элсэн дээр хөл тавьсан” ажээ. Түүний албан тодорхойлолтоос нь харахад  нэжгээд кинонд туслах дүр,  АНУ, Канад, Англи  бусад оронд үндэсний болон олон улсын хэмжээнд цацагдсан Visa  карт, Toshiba    гээд нэр хүндтэй компаниудын  бараа  бүтээгдхүүний 60 ...

Сэтгэгдлүүд: (2) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-08-18 - Манайхан ... (гуравдугаар хэсэг)

Бичсэн bishuu

Сануулж хэлэх “газаргүй” бол сайн засаг оршихгүй  гэж  ярьдаг.  Сайн засагтай байхад нь ард түмэндээ тусалж, тэдний төлсөн татварын мөнгийг зөв зохистой зарцуулахыг сануулж хэлж, шалгаж зөвлөдөг төрийн аудитын  байгууллагын  галыг сахиж, нарийн төвөгтэй  ажлыг амжуулдаг тал бүрийн  мэргэжилтнүүдийг “манайхан” гэж дотносон хэлмээр байна.

   1995 онд Төрийн хянан шалгах хороо байгуулагдсан тухай  телевизээр мэдээлэл хийсэн мөчид энэ байгууллагад ажиллахсан гэж мөрөөдөж байсансан.  Хэдэн жилийн дараа сургуулиа төгсөөд Хянан шалгах хороонд ажиллах хүсэлтээ илэрхийлж, их айлын босгоор алхаж...

Бичлэг

P2010-08-18 - Заргач хийгээд тасаг, хэлтэс, яам, комисс, хороо, газар болбоос... (хоёрдугаар хэсэг)

Бичсэн bishuu in medee, medeelel

Монголын төр ёсны  хөгжлийг дагалдан хууль цаазыг чандлан сахиулах, хянан магадлах үүрэгтэй алба үүсч  онцгойлон эрх олгогдсон түшээд томилогдон ажиллаж байсан.  Тухайлбал: Монголын нууц товчооны 202 дахь хэсэгт тэмдэглэснээр  Чингис хаан Улсын Дээд Заргачаар Шигихутугийг томилж  "Бүх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, .., яллах ёстойг яллаж бай", "улсын өмчийг хувааж,  заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт тэмдэглэгтүн. Надтай зөвлөж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй"  хэмээн зарлиг буулгаса...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-08-18 - Төрийн Аудитын байгууллагын ойд... (нэгдүгээр хэсэг)

Бичсэн bishuu in medee, medeelel

    Манай орон ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж  улс төр,нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд  эрчимтэй өөрчлөлт  гарсны адил Төрийн хянан шалгах байгууллага  хууль эрх зүйн шинэ орчинд  байгуулагдан  ажиллан 15 жил болж байна.  

     Энэ ойн босгон дээр  төрийн хяналт шалгалтын байгууллагын үүх түүх, Хяналт шалгалтын талаарх үзэл санаа, ойлголт, төрийн хяналтын шалгалтын байгууллагын үйл ажиллагааны  онцлогийн талаар  тэмдэглэн хүргэхийг зорив оо.

    ТовчхООн ойлголцохуй...

      Та хяналт шалгалт гэхээр хамгийн түрүүн юун тухай боддог бэ?  Бид өдөр тутамдаа  тодорхой хяналты...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2010-04-15 - Аавтайгаа Авахуулсан Зураг

Бичсэн bishuu in amidraliin tuxai
 Он жилүүдийн тэртээ аавтайгаа авахуулсан гэрэл зураг миний ширээн дээр байдаг. Энэ  зурагт үлдсэн  мөчөөс цаашлах хийгээд наашлин ирэх  дурсамжийн  хэлхээнд  аавтайгаа байсан гэрэлт мөч бүхэн нүдний өмнө тодорном.

   Би аавыхаа хойно өмнө нь гарч гүйгээд  бид хоёр  биенээ   хөгжөөн инээлдэж, аав намайг дээр өргөж буулган  хамтдаа явсан нэгэн агшин ихэд тод сэтгэлд минь үлджээ.  Тэр үед хэдэн настай байснаа мэдэхгүй ч  аавынхаа хайр энэрлийг мэдэрч ухаарч  эхэлсэн юм болов уу гэж санагддаг.

   Тэртээх өвлийн үдэд аавтайгаа нилээн хол явсансан.  Аав “хүү нарлуу хардаа”  гэнэ. Малгайныхаа үсэнд то...
Сэтгэгдлүүд: (3) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2009-12-24 - Хуульч хүн амь насандаа аюултай байсан ч үйлчлүүлэгчийнхээ нууцыг чанд хадгалах тангарагтай

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud

   Монголчууд эх орноосоо  алсад амьдарч эхэлсэн түүх  арав гаруйхан жилээр  яригддаг. Дэлхийн энгээр тархан амьдрах болсон Монголчууд маань суугуул нутгийнхантайгаа  мөр зэрэгцэн  суралцаж, бизнесээ босгож  амжилттай яваа.

   Тэдний нэг  АНУ-ын Лос Анжелес хотноо  төвлөн үйл ажиллагаа явуулдаг “ZOLZARGAL & ASSOCIATES” Professional Law Corporation-ны  захирал, Хуульч  Батхандын ЗОЛЖАРГАЛ-тай та бүхнийг уулзуулж байна.

   Хуульч, тэр тусмаа АНУ-д  хуульч  болох амаргүй.   Хаана мэргэжил, боловсрол эзэмшив. Энэ талаар  яриагаа эхэлье гэж бодож байна?

 Хуулийн мэргэжил эзэмших гэж их ол...

Сэтгэгдлүүд: (2) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2009-11-13 - Навчин үг-2: Монгол Хүний Мөрөн Дээр Нар Жаргадаггүй болсон

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud
  Бидний амьдран байгаа цаг үед хувь хүний, өрх гэрийн, улс орны амьдрал бүхэлдээ оволзон хувьсаж, Монгол орон  маань ахиж хөгжиж, Монгол  хэмээх модныхоо мөчир бүрт  гурван сая иргэн нь тархан ургаж, бас унаж өтөлж байна.  
   Амьдралд ойрхон цөөн баримт хэлэхэд дотоодоо хийж бүтээж байгаа зүйлийнхээ үнэ цэнийг нэгж хүндээ харьцуулвал   3000 доллар болж хориод жилийн өмнөхөөс даруй 13 орчим хувиар өссөн.
    Зөвхөн дотооддоо 2 тэрбум долларын хадгаламжтай, хүн бүр газартай, орон байртай, 400-гаад мянган автомашинтай болж Монгол хүн, айл өрхийн ахуй амьдрал ахиж  шинэ шатанд гарсаар байна.  Мон...
Сэтгэгдлүүд: (1) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2009-11-06 - Навчин үг...

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud

  Бөмбөрцөг дэлхийн  энгээр ажил, амьдралын мөр хөөж яваа анд минь  “Монгол  орон надаар дутах  уу?”  гэж өөрөөсөө нэг  асуугаарай.

    Харьд суугаа хүү, охиноо, ач зээгээ, аав ээжээ, ах дүүгээ санаж,  элгэн садан минь надаар дутаж байгаa. Эмч, инженер, багш,  хуульч, зураач, сувилагч надаар Монгол  орон дутаж л байгаа даа хэмээн  цээж түхийлгэн хариулж болох юм.  

   Хийдэг ажлаа  хийж, хэдэн зоос олж хүний дайтай  явахад энэ дэлхийн хаана амьдрах хийгээд надаар Монгол дутах, эс дутах  нь тийм чухал бишээ гэж ч магад.

  ...

    Түрүүхэн хавар л надаас  өөр гайхамшигтай  нь үгүй хэмэ...

Сэтгэгдлүүд: (1) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2009-07-23 - Монгол Бүсгүйчүүд Гоо Үзэсгэлэнгээ Гайхуулсан Тэр оройн Тэмдэглэл

Бичсэн bishuu

   Азийн орнуудын уламжлал, урлаг соёлын өвийг охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнтэй нь хослуулан танилцуулдаг “Miss and Mrs Asia USA 2009”  тэмцээн болж өнгөрлөө. 

   АНУ-ын Калифорни мужийн Glendale  хотын ALEX театрт  хорин нэг дэх жилдээ болсон тэмцээний Miss болон Mrs. төрөлд тэргүүн байрын төлөө  шалгарсан арван бүсгүйн гурав нь Монгол бүсгүй  байлаа.   “Miss and Mrs Asia USA 2009”    хэмээх нэр хүндтэй тэмцээний  Miss  ангилалд Ганбаатарын Саруул, Баярсайхны Мандухай,  Mrs. Ангилалд Бямбадоржийн Хандсүрэн    эх орноо төлөөлөн ийнхүү амжилтай оролцов.

  Энэ жилийн тэмцээнд  Сири, Л...

Сэтгэгдлүүд: (2) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2009-04-06 - Номинжин

Бичсэн bishuu in medee, medeelel

АНУ-ын Лос Анжелес хотноо өөрийн шинэ уран бүтээлийн төсөл дээр  ажиллаж байгаа дуучин  К.Номинжинтэй  уулзаж ярилцлаа.  

Сүүлийн  үеийн уран бүтээлийн талаар чинь яриагаа эхлэх үү?

   Сүүлийн уран бүтээлийн хувьд Продюсер  Рүбэрт  Хайнтай  хамтран ART  чиглэлийн цомог бүтээгээд байна. Ноён Рүбэрт  Хайн  олон алдартай уран бүтээлчидтай хамтарч ажилладаг,  дуучин  Tайна  Tүрнерийн  гурван ч цомгийг  хийж  байсан юм билээ.  Рүбэрт  Хайнтай  хамтран хийсэн энэ  цомогтоо  Монгол,  Энэтхэг, барууны   хөгжим соёлыг хооронд нь нийлүүлж, нийцүүлж  оруулсан нь  их онцлог болсон гэ...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2009-01-15 - Чиний, Миний, Тусгаар Улсын маань Бэлгэдэл

Бичсэн bishuu in medee, medeelel

   

Даян дэлхийн улс бүр түүх уламжлал, ард түмнийхээ  үзэл сэтгэлгээг шингээсэн бусдаас ялгарах бэлгэ тэмдгийг онцгойлон  гаргаж туурга тусгаар, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэлээ илэрхийлдэг.

    

    Манай  орны  тусгаар тогтнол, эрх чөлөөний  шинэхэн үйл явдлууд 1911, 1921, 1989, 1991 оны  өвлөөр  өрнөж, түүний үр биелэлийг нь та бид хүртэн  туурга тусгаар улс гэртэй, нэгэн сүлд, бэлгэдлийн  дор нэгдэн амьдарч байна.

   Тэр тусмаа  1992 оны 1 дүгээр сарын 13-ний өдөр батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь шүтэх бишрэх, хэвлэн нийтлэх,...

Сэтгэгдлүүд: (4) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-10-21 - Пасадинагийн “Rose parade” шоу уралдаанд Лос Анжелесийн Монголчууд оролцоно.

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud
Калифорни  мужийн  Пасадина хотноо 1890-ээд оноос  эхлэн жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд   уламжлал болон явагдаж байгаа   “The Tournament of Roses Parade”   шоу  уралдаанд   Монголчууд  анх  удаагаа оролцохоор бэлтгэл ажилдаа орсон байна.   Энэ  тухай  тодруулж Лос Анжелес орчмын Монголчуудын Холбооны   тэргүүн  Д.Дашдоржтой  ярилцав.


   
Пасадинагийн Сарнайн  парад  хэмээх  энэ арга хэмжээний  утга учрын талаар  ярина уу?

  1890-ээд онд  Pasadena хотын  нэгэн клубээс санаачилж Шинэ жилийн эхний өдөр Америкийн  зүүн эргээр цасаар шуурч байхад Калифорнид цэцэг дэлбээлж, жимс ногоо бо...
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-08-26 - Илүү, Илүү... Монгол Хүн

Бичсэн bishuu in ergetsyylel, bodol

   Хүн төрлөхтний  эр чадал, авхаалж, ухаан, зориг тэвчээрийн  нэгэн шалгуур,  эв нэгдлийн  билэгдэл  Олимпийн наадам Бээжин  хотноо болж,  хар, цагаан, шар таван тив, дөрвөн далайн энгээр хэн гээгч  аавын хөвгүүд, ээжийн охид аваргалахыг   бишрэн сүүлийн хориод хоног  дуулиан, шуугиантай өнгөрөв.

   Дуулиан шуугиан, алтан, мөнгө, хүрэл медалийн эзнээр Монгол охид, хөвгүүд маань тодрон Монгол хүн бүрийн дотор сүүмэлзэн байсан ааг омгийг асааж, би, бид хэнээс дутуугүй ухаантай, авхаалж самбаатай, эр бяртай, зориг тэвчээртэй Монгол хүн гэдгээрээ, Монгол орноороо бахархсан  баяр хөөртэй болгож ...

Сэтгэгдлүүд: (2) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-07-04 - Сонгуулийн Дараах “Shock”

Бичсэн bishuu in uls toriin tuxai

Манай эх оронд сонгууль болж өнгөрсний дараа хүний алтан амь үрж, соёлын үнэт өв, эд хөрөнгөд халдаж, байшин барилга шатаасан үймээн болж улмаар  цэрэг цагдаа, байлдааны машинаар  нийслэлийнхээ төвийг  мануулж онц байдал тогтоосон гэх  сүүлийн үеийн мэдээнүүд  шоконд оруулж  орхилоо.

   Үйл явдлын халуун тогооноос гарч  байгаа интернэт мэдээллийг алс  байгаа хэн хүнгүй л хүлээн авч эргэцүүлэн дүгнэж  байгаа гэж бодном. 

   Нийгмийн хуучин тогтолцоог Ленин, Сталины хөшөөтэй  нь нурааж,  хэлье гэснээ хэлж, хийе гэснээ хийх эрх чөлөөтэй, эд хөрөнгөтэй, чөлөөт сонголттой байхын билэгдэл “ардчи...

Сэтгэгдлүүд: (2) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-06-21 - Үр Хүүхдийнхээ Найз нь Байхсан

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud

     АНУ-ын Лос Анжелес хотноо бага, дунд сургуулийн сурагчдад нэмэлт сургалт явуулах, тэднийг Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх чиглэлээр  ажиллаж  байгаа  Доктор(Рh. D)  Ц.ЭРДЭНЭБАЯР -тай уулзаж ярилцав.   

    Тэрээр Москвагийн Плехaновын нэрэмжит Эдийн Зaсгийн Aкaдeмийг төгсч, Өмнөд Солонгосын Данкукийн Их сургуульд маркетингийн чиглэлээр Мастер, Докторын зэрэг хамгаалсан байна. Худалдааны  техникум, Монгол Улсын  Их сургууль, Солонгосын Данкукийн Их сургуульд  нийт 20 шахам жил багшилжээ

      АНУ-д ирээд анхлан дунд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд учирч байгаа  ний...

Сэтгэгдлүүд: (1) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-06-20 - Хар Доржпалам буюу Барак Обама

Бичсэн bishuu in uls toriin tuxai
АНУ-ын  Иллонес мужаас сонгогдсон сенатор   Барак  Хусейн  Обама Ардчилсан намынхаа сунгаанд тэргүүн хатагтай асан, сенатор Хиллари Клинтоныг ялж Ерөнхийлөгчийн суудлын төлөө  Бүгд Найрамдахчуудын төлөөлөгч  Ж.Маккейнтэй өрсөлдөхөөр  тодров.      Обама   хэмээх  эрийн угсаа гарвал,  уг үндэс, ажил амьдралын  туршлага нь    өрсөлдөгчид, нийтийн дунд шуугиантай асуудлын нэг  байсаар  ирлээ.     Удам судар     Монголчууд “Сайн хүний  үр,  Сүүт  гүүний унага” гэмээн  хэлцдэг.     Обамагийн эцэг  Зүүн Африкийн  Кени Улсын  Lio  овогтон, аавынхаа  фермд мал маллаж, ногоо тарьж өссөн,  Хавайн ...
Сэтгэгдлүүд: (1) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-03-28 - Танд Байсан “Засгийн Эрх” Хаачив

Бичсэн bishuu in uls toriin tuxai

Улсын Их Хурлын сонгууль ойртож  нэр дэвшигчид хэнтэй уулзаж, хэнийг түлхэж, хэнийг тулж сонгуульд ялах, намууд сонгуулийн хөтөлбөртөө ямар гээгч агуу сайхныг тусган  олонхийн саналыг  авах вэ? гээд  улс төрөөр амьсгалсан үйл явц өрнөж  байгаа бололтой.

   Эндээс улбаалан дэлхийн  өнцөг булан бүрт тархан  ажиллаж, амьдарч  байгаа  Монгол Улсын  иргэдийн  сонгуулийн эрхийг эдлүүлэх боломжийн талаар  санаа оноогоо нэмэрлэе гэж бодлоо.

   Харьд яваа надад тэр сонгууль  ямар хамаатай юм гэж бодож болох. Монгол Улсын Үндсэн хуульд “… засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн тө...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-03-15 - АНУ-ын Шилдэг Ахлах Сургуулиуд

Бичсэн bishuu in medee, medeelel

Эрдэм боловсролыг эрхэм болгодог  эцэг, эхчүүд та  бүхэнд АНУ-ын  2008 оны   Шилдэг алтан медальтай  100  ахлах сургууль(high school)-ийн  тухай мэдээллийг толилуулж байна.   

      Америкийн  Боловсролын  салбарын судалгааны   газар(School Education Service), Стандарт  Поорс (Standart&Poor’s) судалгааны компаниас  2008 оны  Америкийн шилдэг   ахлах сургуулийг шалгаруулсан билээ. Сурагчдаа сургалтад бүрэн хамруулж, хүүхэд нэг бүрт хүрч ажиллан сурлагын тодорхой амжилт гаргасан  байх, их, дээд сургуульд амжилттай бэлтгэсэн байх зарчмыг шалгаруулалтад  мөрдлөгө   болгосон ажээ.

       Шалгару...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-02-29 - Ээжийн Минь Үнэртэй Захидал

Бичсэн bishuu in ergetsyylel, bodol

Ээжийнхээ захидлыг дэлгээд удаан гэгч  уншиж сууна. 

     Ээжийн минь захидал амар мэндийн үгтэй. Ойр дотно ахан дүүс, төрөл садны  бие тэнхээ, ажил,  амьдрал, эх орон, цаг улирлын байдал гээд  уртаа урт.   Яасан  уйгагүй вэ?    Амар мэндээ солилцсон  үгс чинь  ахархан   бодоход олон  мэт санагдавч  үр хүүхдээ,  ахан дүүсээ, элгэн  саднаа,  хотол олноо, нутаг орноо  багтаадаг  тэнэгэр сэтгэлийн  тань илэрхийлэл  ажээ.   

     Ээжийн захидал  утга  гүн сургаальтай.   За  хүү минь  хүний газрын  усыг нь ууж  байгаа юм чинь ёс журмыг нь  дагаж  яваарай  гээд л эхэлжээ. Чиний  наад суугаа газар...

Сэтгэгдлүүд: (3) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-02-16 - ХАӨ, Кайфрая Буюу Хулангийн Номууд

Бичсэн bishuu in amidraliin tuxai

Та ном унших  дуртай юу?  Би бага байхын л номонд дуртай хүүхэд байсан даа. 

    Өвөө  бид хоёр  гэрээ сахиж үлддэг байлаа л даа.  Намайг  Орос сургуульд  оруулна гэж шийдээд  мань хүн надад  үсэг зааж эхэлсэн юмдаг.  Тэр үед би  дөрөв таван настай л   байсан болов уу.   “Азбука”  нэртэй шооны дөрвөн талд  өөр өөр үсэг байх агаад   уг үсгээр эхэлсэн  амьтан аль эсвэл эд  юмны нэр  байх. Тэр бүрийг өвөө надад  цээжлүүлнэ.  Б- белка,  Р-ручка,  К-книга  гээд. А үсгийг анхлан зааж  номд дуртай болгож, эрдмийн  аянд хөтөлсөн  багш маань миний  өвөө. 

  Намайг овоо уншдаг болоод ирэхтэй зэрэг  ...

Сэтгэгдлүүд: (2) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-02-07 - Зөв явахад зөөлөн замбуулин үргэлжлэл

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud

Гэтэл  манайд энэ тухай  мэдлэг ухаан хэзээний хөгжөөд ирчихсэн л байдаг.

 

 Манай үеийн залуучууд бурханы шашныг хүмүүст хүргэх талаар  багагүй ажил амжуулж байгаад баяртай байдаг.  Жишээлбэл. Бадрал ламтан  “Агнистийн гэгээ” гэдэг бурханы шашны сонгодог шашдирын цуврал  сайхан номуудыг  гаргаж байгаа.  

  Монгол хэлээр хөрвүүлж  болохгүй  Бурханы шашны  ном гэж  бий юу? 

 Ганжуур, Данжуураа  ойлгох уу.

   Ер нь Монголчууд  бурхан багшийн бүх сургаалийг багтаасан Ганжуур, Данжуурыг   аль эрт орчуулсан шүү дээ.  Харин орчуулсан тэр үеийн хэллэгийг ойлгох эсэх нь  эргэлзээтэй.

  Өдөр тут...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-02-07 - Зөв явахад зөөлөн замбуулин

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud

Хулгана жилийн цагаан сарын босгон дээр Манзуширийн хийдийн лам  Сайнхүүгийн  ДАВААПҮРЭВ-ийг  та бүхэнтэй  уулзуулж  байна.  Тэрээр эдүгээ АНУ-ын Лос Анжелес хотноо ажиллаж, амьдарч байгаа юм.

 
      Дээрхийн гэгээнтэн Далай лам АНУ-д удаа дараа морилохдоо айлдсан “Шүтэн барилдахуйн магтаал”, “Бодь сэтгэлийн магтаал”, “Бодь мөрийн зул” зэрэг сургааль, номлолыг  С.Даваапүрэв лам Түвд, Англи хэлнээс дуун хөрвүүлж, Монгол сүсэгтнүүддээ тайлбарласан билээ.   

    Хүмүүний  өдөр тутамдаа  хичээж  явах  үг, үйлдэл ямар  байх ёстой бол?  гэдгээс яриагаа эхэлье гэж бодож байна.

 

    Найман ном...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-02-01 - 2008-2-1-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хууль

Бичсэн ouez2007

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=64

Сэтгэгдлүүд: (2) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-01-28 - “MGL Academy” Монгол сургууль нээгдлээ

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud
     “MGL Academy”  Монгол сургууль балчирхан  Монгол  хүүхдүүдээ  бүртгэж, аав, ээжүүд, багш, сурагчдын уулзалт, ярилцлага хийж 2008 оны 1 дүгээр сарын 27-ны билэгт  сайн өдөр Лос Анжелес хотноо үүд хаалгаа нээлээ.

   Тус сургууль Монгол  хүүхэд, багачууддаа  Монгол хэл, түүх соёлоо таниулах,  Монгол орон, Монголын ёс заншил, үндэсний бахархалыг  төлөвшүүлэх, АНУ-д өндөр  боловсрол эзэмшихэд нь туслах зорилготой   ажээ.  Монгол  хэл бичгийн цагаан толгой,  Монголын түүх  уншлагын,  дунд сургуулийн сурагчдын ахисан түвшний  нэмэлт сургалт  гэсэн үндсэн хэсэгтэй  эхэлж байна.

     Монгол хэл...

Сэтгэгдлүүд: (1) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-01-16 - Монголын Ард Түмэн Хэдүүлээ Вэ?

Бичсэн bishuu in ergetsyylel, bodol

Монголын Үндэсний  Статистикийн газраас  2007 оны эцэст манай  орны  хvн амын тоо  2,635,000 боллоо  хэмээн мэдээлжээ.  The World fact book-ийн 2007 оны сүүлийн ишлэлээс харахад  манай улсын хүн  амын тоог 2,951,786  гэжээ.

Дээрхи мэдээллүүдийн аль алийг нь үнэмшихгүй байхын аргагүй юм.  Мэдээллийн зөрүүтэй  байдлыг  батлах мэт  төр  засгийн,  улс төрийн намуудын удирдлага иргэний бvртгэлийн ажил муу байгаа, хүн амын тоо зөрүүтэй, сонгогчдын  нэрсийн жагсаалт будлиантай байдаг  талаар уралдан дуугарцгааж байна. Өөрчлөн сайжруулахаар Засгийн газрын  байгууллага хөрөнгө хүч заран ажиллаж, оло...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-01-06 - Солонго, Замбага |орчуулга|: Олон улсын эрх зүйг бүтээх арга болон зарчим

Бичсэн ouez2007

 ҮүсэлОлон улсын эрх зүй хаанаас үүссэн бэ? Энэ асуултанд олон байдлаар хариулж болно. Тогтсон заншил болон үйл ажилаагааны хүрээнд бурхан болон байгалиас үүссэн гэж үздэг. Rudolf  ван Jhering “Эрх зүйг түүний зорилго нь бүтээдэг юм” гэж хэлсэн байдаг. Эдгээр зорилгууд нь нийгмийн соёлоос гарал үүсэлтэй, ийм учраас түүнийг эрх зүйн “үндсэн бүтээгч” нь гэж нэрлэдэг. Учир нь бүх соёл ижил төсөөтэй  зорилгуудтай /оршин байхуугаа хадгалах, гэрээний биелэлт/ байдаг, 1 ижил үндсэн хэм хэмжээ нь бүх нийгэмд үндэслэгдсэн байж болдог. Мөн дээр нь нэмэхэд бүх нийгэм өөрийн өвөрмөц соёлдоо дүйцсэн хэм хэ...

Сэтгэгдлүүд: (10) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-01-03 - Дэнсмаа |орчуулга|: ОУЭЗ ба бусад эрх зүй

Бичсэн ouez2007

 

Олон улсын эрх зүй ба бусад эрх зүй

Хуулийн шинжүүд

1927 оны Lotus-ын хэрэгт ОУ-ын шүүх   "ОУЭЗ бол бие даасан улсуудын

хоорондох харилцааг зохицуулдаг." гэж мэдэгдсэн. Ингэж хэлснээрээ тухайн улс нь тодорхой дотоодын эрх зүйтэй энэхүү эрх зүй нь өөр орны болон ОУ-нI хувийн эрх зүйд , өөр өөр орнуудын оршин суугчдад ханддаг байх түүгээр ч барахгүй тухайн улс 2 болон түүнээс дээш хууль зүйн системтэй холбоотой байх хэргийг илэрхийлсэн.

Бодит байдалд ихэвчлэн энэхүү хуулийн шинж ямар нэг саадтай байдаг Ихэнхи нөхцөлд ОУЭЗ болон дотоодын эрх зүй нь харилцан хоёр холбоотой байдаг. Жишээлб...

Сэтгэгдлүүд: (8) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2008-01-01 - Лос Анжелесийн “2007 ОНЫ ШИЛДЭГҮҮД”

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud

Өнгөрсөн жилээс эхлэн амжилттай ажиллаж, сурч, амьдрал ахуйгаа төвхнүүлж  байгаа хүмүүстээ урам  нэмэх,  тэдний ажил үйлсийг  олон нийтэд таниулах зорилгоор   Оны шилдэгүүдээ шалгаруулдаг уламжлал  Лос Анжелес орчимд ажиллаж амьдарч  байгаа Монголчуудын дунд  тогтоод  байгаа  билээ.

 

   2007 оны  шилдэгүүдээ  шалгаруулах  “NEXT  STEP”  шинэ жилийн   баяр  2007 оны  12 дугаар сарын 30-ны   үдэш  болж өнгөрлөө. 

  

  Шилдэгүүдийг тодруулахдаа  Лос Анжелесийн Монголчуудын хоорондоо харилцдаг yahoo group-үүд,  www.lamongols.com   website-аар   зар түгээн олон нийтээс нээлттэй санал авч Шил...

Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2007-12-19 - Олон улсын нийтийн эрх зүйгээр заавал унших ёстой олон улсын баримт бичгийн жагсаалт

Бичсэн ouez2007

 

НҮБ-ын дүрэм. 1945 Олон Улсын Шүүхийн дүрэм. 1945 НҮБ-ын эрх, дархын тухай Конвенц. 1946 Олон улсын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх Гаагийн Конвенц. 1907 Олон улсын эрх зүйг дэвшилттэйгээр хөгжүүлэх ба төрөлжүүлэн эмхэтгэх талаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтоол. 1946 ЕАБХАЗ-н Төгсгөлийн Акт. 1975 НҮБ-ын дүрмийн дагуу улс орнуудын найрсаг харилцаа хийгээд хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой ОУЭЗ-н зарчмын тухай НҮБ-ын тунхаглал. 1970 Түрэмгийллийг тодорхойлох тухай НҮБ-ын тогтоол. 1974 Олон улсын гэрээг залгамжлах тухай Венийн Конвенц. 19...
Сэтгэгдлүүд: (5) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2007-12-18 - Аз Жаргалын Эрэлд..,

Бичсэн bishuu in gadaadad baigaa mongolchuud

   Өглөөний сэрүүлэгт хөөгдөн гарч ажил төрлөө өдөржингөө бужигнуулаад  шөнийн нойрондоо  дийлдэн  орлуугаа шургаж  “аз жаргал” абугайг  харь нутгаас эрж бэдэрсээр..,

   Аз  жаргал хэмээх үл гүйцэлдэх юм ярилаа  гэж бүү бодоорой. Энэ тухай нэг удаа ч болохноо бодож байх хэрэгтэй  санагддаг. 

     Аз жаргал гэж юу вэ гэж  асууваас  гагцхүү ялалт гэсэн нь байхад аз жаргал  гэж  чамаас өөр хэн ч  хүртэхгүй  сайхан үнэр  гэж   хэлсэн нь бий. Эд баялагтай, эрх хүндлэлтэй  байх бус  үйл, үйлдэл сайтай, зорилготой, идэвхитэй амьдарч, сэтгэл ханамжтай байх хэмээсэн нь  байна.     Энэ мэтээр хувь х...

Сэтгэгдлүүд: (1) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг

P2007-12-18 - Заанаа, Амараа: Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон нь.

Бичсэн ouez2007

  

 

 

 

1.Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх 2.Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа 3.Хамтын ажиллагаа   Монго улсын НҮБ-д элсэх гэсэн оролдлогууд   •Монгол улс нь 1946 онд анхныхаа НҮБ-д элсэх өргөдлөө өгсөн ч “капиталист” улсуудын хоригыг даваж чадалгүй байсаар 15 жилийн дараа буюу 1961 онд НҮБ-д албан ёсоор гишүүн нь болсон байна.   1946 он   •1946 оны 6 сарын 21-ны өдөр БНМАУ НҮБ-д гишүүнээр орох хүсэлтээ илгээсэн байна. •Энэхүү хуралдааны санал хураахад гарсан дүн: –Дэмжсэн:ЗХУ, Франц, Хятад, Польш, Мексик,...
Сэтгэгдлүүд: (8) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг