P2007-05-29 - БНМАУ 1960 онд Үндсэн хууль баталсан уу?
1960 онд БНМАУ гуравдахь Үндсэн хуулиар баталж, 1992 оныг хүртэл 1963, 1966, 1969, 1970, 1971, 1972, 1973, 1978, 1980 1981, 1983, 1989, 1990 онуудад нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Энэ өгүүлэлдээ 1960 оны Үндсэн хуулийг онол, үзэл баримтлал, бүтцийн хувьд өмнөх Үндсэн хуулиудтай харьцуулан дүгнэлт хийх, хөгжлийн зүй тогтлыг ажиглаж, нэгтгэн дүгнэж судлаачдын дунд маргаан мэтгэлцээнийг өрнүүлэх гэсэнгүй, магадгүй эрх зүйн түүхийн хөгжлийн явцад гаргасан түүхэн алдаа, завхарлыг нээн илрүүлэх, эрх мэдэлтнүүдэд дахин тийм боломж олгохгүй байх эрх зүйн зохицуулалтыг бий болох шаардлага зүй ёсоор тавигдаад байна.
1940 оны Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинэ Үндсэн хууль боловсруулах болсныг “Манай ард түмний гайхамшигт ялалтууд бол хоцрогдсон улс түмэн хөрөнгөтний бус замаар хөгжиж, феодализмаас социализмд шилжин орж болох тухай Лениний суут мэргэн сургаал үнэн зөв бөгөөд амьдрах чадалтайн тод нотолгоо мөн. ... Манай ард түмний энэ гайхамшигт ололт амжилт нь манай Үндсэн хуульд тусгалаа олж тунхаглагдсан байх ёстой. ...”[1] гэж үзээд 1940 оны Үндсэн хуулийн 95 дугаар зүйлд “БНМАУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх явдлыг Улсын Их Хурлаар гүйцэтгэх бөгөөд Их Хурлын тэргүүлэгчдийн гуравны хоёроос доошгүй хувийн гар өргөж баталснаар өөрчлөнө” гэсний дагуу “... намын төв хороо, улсын Их хурлын Тэргүүлэгчдээс үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах комисс байгуулсан”[2] тухай Ю.Цэдэнбалын илтгэлд дурдсан боловч архивын баримт, албан бус эмхтгэлд оруулсан баримтад үндэслэвэл намын төв хорооны тогтоолоор уг комиссыг байгуулсан бололтой. Өөрөөр хэлбэл, УИХТ-чдийн хэдэн хувийн саналаар Үндсэн хуулийг өөрчлөх болсон тухай шийдвэр олдохгүй байгаа бөгөөд хэрэв шийдвэр гараагүй бол 1940 оны Үндсэн хуулийн 95 дугаар зүйлийг зөрчин уг комиссыг байгуулсан гэсэн дүгнэлт хийж болохоор байна.
Ингэж Үндсэн хуулийн бус замаар 1960 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “БНМАУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулах комиссыг батлах тухай” [3] МАХН-ын ТХ-ны УТТ-ны хурлын 151 дүгээр тогтоол гарч уг комиссын даргаар Ю.Цэдэнбал, гишүүдэд Ж.Самбуу /УИХТ-чдийн дарга/, Л.Цэнд /МАХН-ын ТХ-ны 2-р нарийн бичгийн дарга/, Д.Балжинням /МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга/, Ч.Пүрэвжав /МХЗЭ-ийн Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга/, С.Жалан-аажав /СнЗ-ийн хуулийн хорооны дарга/, С.Батаа /УБ хотын ХДХТЗ дарга/, Д.Шарав /Арьс ширний фабрикийн ажилчин/, Ц.Чойдорж /Хэнтий аймгийн хөдөлмөр нэгдлийн дарга/, Ц.Дамдинсүрэн /Профессор/, Ж.Ром /Баянөлгий аймгийн НХ-ны 1-р нарийн бичгийн дарга/, Рагчаа /Төв аймгийн НХ-ны 1-р нарийн бичгийн дарга/, С.Яжмаа /МЭХ-ны дарга/, нарын зэрэг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж БНМАУ-ын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг 6-р сарын 5-ны наана МАХН-ын ТХ-ны улс төрийн товчоонд оруулахыг комисст даалгасан байна.
Энэхүү комисс ч үүргээ биелүүлж “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулсан төсөл”[4]-ийг чуулганд өргөн барьсан бололтой.
Ингээд БНМАУ-ын ИХТ-чдийн 132 дугаар зарлиг[5] ёсоор 1960 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс хуралдсан БНМАУ-ын Их Хурлын 4 дэх удаагийн анхдугаар чуулганыг удирдах (хэлэлцэх) төлөвлөгөөнд:
- Улсын Их Хурлын хуулийн (“Үндсэн хуулийн” тэмдэглэл хөтлөгчийн алдаа. Б.Б) төсөл боловсруулах комиссыг байгуулах тухай саналыг Сэлэнгэ аймгийн Сантын сонгуулийн 93-р тойргийн депутат нөхөр Нямсүрэн гаргана. (Уг комиссын албан ёсны нэр нь “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг хянан засварлах редакцийн комисс” Б.Б)
- БНМАУ-ын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга депутат нөхөр н. Цэдэнбалын илтгэл,
- БНМАУ-ын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай илтгэлийг депутатууд хэлэлцэнэ.
- БНМАУ-ын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай илтгэлийг үргэлжлэн хэлэлцэнэ.
- БНМАУ-ын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн тухай илтгэлийг үргэлжлэн хэлэлцэнэ.
- БНМАУ-ын үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай илтгэлийг үргэлжлэн хэлэлцэж, улмаар санал шүүмжлэлийг таслана.
- Үндсэн хуулийн редакцийн комиссын дарга депутат нөхөр Цэдэнбал үг хэлнэ. (Чуулган удирдах төлөвлөгөө батлахаас өмнө энэхүү редакцийн комиссын дарга тодорхой болсон. Б.Б)
- Нэмэлт, өөрчлөлт, оруулсан үндсэн хуулийг батална гэж тус тус төлөвлөгөөнд тусгагдсан байна.
Энэхүү чуулганы удирдах хэргийн төлөвлөгөө ёсоор чуулганы эхний өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг хянан засварлах редакцийн комиссыг байгуулж, даргыг томилсон гэсэн дүгнэлт хийж болохуйцаар баримт үлдсэн. Гэтэл уг редакцийн комиссын 1960 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн анхдугаар хуралдааны тогтоолоор “Редакцийн комиссын нарийн бичгийн даргад Өвөрхангай аймгийн Баян-Өндөрийн сонгуулийн тойргын депутат Хорлоогийн Дамдин[6]-г, мөн комиссын 1960 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хоёрдугаар хуралдааны тогтоолын 1-д “БНМАУ-ын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан шинэ төсөлд тус чуулган дээр Ард (Улс)-ын Их Хурлын депутатуудын гаргасан саналыг үндэслэж зарим найрууллын чанартай засварыг оруулан чуулганд оруулахаар баталсугай”, мөн 2-т “Редакцын комиссын хуралдаан дээр гаргасан саналыг энэ тогтоолд хавсаргав” гэжээ.
Дээрх комиссын 2 дугаар хурлын тогтоолыг үндэслэвэл чуулганы депутатууд ямар нэгэн хэмжээгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төсөлд санал өгсөн, мөн найруулгын чанартай засвар оруулан чуулганаар хэлэлцэж батлуулах тухай шийдвэр гаргасан байна.
Хэдийгээр 1960 оны Үндсэн хуулийг хэзээ баталсан тухай энд өгүүлэх гэсэнгүй харин Үндсэн хуулийн эхийн найруулгын засвар гэх тодотголоор тухайн үеийн БНМАУ-ын СнЗ-ийн дарга, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг хянан засварлах редакцийн комиссын дарга Ю.Цэдэнбалын гараар ноороглон бичсэн засварыг чуулганы депутатуудаар хэлэлцүүлсэн эсэх, эсвэл Үндсэн хуулийг эцэслэн баталсан БНМАУ-ын Их Хурлын чуулганы тогтоол тэрхүү гар нооргын бичвэрээр баталсан эсэхэд нэлээд эргэлзээтэй. Гэтэл 1960 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийн нүүрэн талд “Жинхэнэ засагдсан эх, Үндсэн хуулийн редакцийн комиссийн дарга Ю.Цэдэнбал 1960.7.6” гэж гараараа бичиж, гарын үсгээ зурсан байна. Харин Үндсэн хуулийн агуулгыг тэрээр нэлээд зассан бөгөөд архивын баримт материалд түүний энэхүү үйлдэлтэй холбоо бүхий эх сурвалж олдохгүй байна.
Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг хянан засварлах редакцийн комиссын гишүүдийн саналыг хэрхсэн талаар чуулганы тэмдэглэл болон бусад шийдвэрт тусгагдсан зүйл архивын баримтуудаас харагдахгүй байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг хянан засварлах редакцийн комиссын гишүүдийн гаргасан зарим нэгэн санал, шүүмжлэлийг Үндсэн хуулийн эхтэй харьцуулан авч үзвэл:
1960 оны Үндсэн хуулийн албан ёсны эх хэмээн хэвлэсэн эх сурвалжууд, архивт хадгалж буй редакцийн комиссын дарга Ю.Цэдэнбалын зассан гэрэл зургаар буй эхтэй агуулга, үг, өгүүлбэл ижилхэн байгаа нь түүний засвараар чуулганы дараа хэвлэсэн, мөн чуулганы тогтоолд бүрэн засагдсан эхийг бүлэг, зүйл, хэсэг нэг бүрээр депутатуудад уншиж сонголгүй гэдэг нь тодорхой байна.
1960 оны 7 сараас хойш нам, төрийн гол хэвлэл болох “Үнэн сонин”, 1974 онд эмхтгэсэн “Үндсэн хууль түүнд холбогдох эрхийн акт”, БНМАУ хууль тогтоомжийн системчилсэн эмхтгэл” зэрэг албаны ёсны, албан, албан бус хэвлэлүүдэд тус Үндсэн хуулийг баталсан огноог “Улаанбаатар хот. 1960 он” гэж тэмдэглэжээ. Гэтэл 1924 оны БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг “Монгол Улсын арван дөрөвдүгээр он, арван сарын гучин бөгөөд аргын улирлын арван нэгэн сарын хорин зургааны өдрийн үдийн хойт, дөрвөн цаг арван долоон минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын Анхдугаар Их Хурлын арван дөрөвдүгээр тогтоолын нэгдүгээр зүйлд батлав”[8]
[1] БНМАУ-ын үндсэн хуулийн төслийн талаар БНМАУ-ын Их Хурлын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганд Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын тавьсан илтгэл. Монгол Улсын Үндсэн хууль. Баримт бичиг. Эмхтгэж тайлбар бичсэн Ж.Амарсанаа, О.Батсайхан. УБ., 2004. 291-292 дахь тал.
[2] Ю.Цэдэнбалын илтгэл. Дээр дурдсан эмхтгэл 292 дахь тал.
[3] ҮТА Ф№11, Т№1, Х/Н 1713, БНМАУ-ын ИХ-ын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы материалын хуулбар. 1-р боть. 3 дахь тал
[4] Дээр дурдсан эмхтгэлийн 229-246 дахь тал.
[5] Үндэсний төв архив. Ф№11. Т№1, ХН№1713, БНМАУ-ын ИХ-ын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы материалын хуулбар. 1-р боть. 4 дэх тал.
[6] Дорнод аймгийн Ар Жаргалант суманд 1925 онд төрсөн. 1959 оны 4 дүгээр сараас 1960 оны 4 дүгээр сар хүртэл СнЗ-д Хууль цаазны хорооны дарга, 1960 оны 4 дүгээр сараас УДШ-ийн даргаар ажиллаж байсан.
[7] Үндэсний төв архив. Ф№11. Т№1, ХН№1714, БНМАУ-ын ИХ-ын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы материалын хуулбар. 2-р боть. 3 дахь (бичгийн машинаар бичсэн хуудасны дугаар) тал.
[8] Монгол Улсын Үндсэн хууль. Баримт бичиг. Эмхтгэж тайлбар бичсэн Ж.Амарсанаа, О.Батсайхан. УБ., 2004. 50 дахь тал.
| ||||||||||||||||||||||
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2015-02-28 -
Бичсэн: Зочин |
Сайн байна уу. 1960оны Үндсэн хуульд Хүний эрхийн талаар хэрхэн тусгаж өгсөн байдаг вэ түүнтэй холбоотой ямар нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг бол |
Бичлэг |
P2013-02-13 - санамж
Бичсэн: Зочин |
ач холбогдол онцлог гээл бичих хэрэгтэй ш дээ миний хувьд хэрэгтэй зүйл алга |
Бичлэг |
P2011-04-25 - ene negel bishee
Бичсэн: Зочин |
ene vne tsenegv yum shg sanagdaad bn |
Бичлэг |
P2011-04-01 -
Бичсэн: сувд (зочин) |
дажгүй юмаа баярлалаа |
Бичлэг |
P2010-11-19 -
Бичсэн: he he (зочин) |
bagshaa 1990 oni u/huuliig |
Бичлэг |
P2010-11-04 -
Бичсэн: Зочин |
энэ мэдээлэл надад их тус боллоо. учир нь энэ сэдвээр би бие даалт хийж байгаа юмаа. |
Бичлэг |
P2010-11-01 -
Бичсэн: Зочин |
уг нь баталсан хуулиа дагаж мөрдвөл зүгээр юм хятадууд арай даварч байна уих юу гэж бодож байна |
Бичлэг |
P2010-10-22 - оррроор
Бичсэн: ррррррр (зочин) |
Бичлэг |
P2010-10-22 - оррроор
Бичсэн: Зочин |
Бичлэг |
P2010-10-22 - оррроор
Бичсэн: Зочин |
|
Бичлэг |
P2010-05-28 -
Бичсэн: Зочин |
hnnn... |
Бичлэг |
P2010-05-28 -
Бичсэн: Зочин |
Бичлэг |
P2010-05-05 -
Бичсэн: Зочин |
shal teneg yumaa oligtoi yum algoo |
Бичлэг |
P2010-01-06 -
Бичсэн: Зочин |
тодорхой нэг ч олигтой юм алга................... |
Бичлэг |
P2018-02-05 -