P2007-05-29 - Багш нарын тухай хэдэн үг

 
 
 
            Та бүхний энэ өдрийн амар, амгаланг айлтгая.
           
            Өнөөдөр их, дээд сургуулийн багш нарын өмнө тулгамдсан асуудлуудыг ярьвал маш олон зүйлийг хэлж, өгүүлж болох хэдий ч бид “нийгмийн хамгааллын асуудал” гэж нэгэн дуугаар хэмээн хүлээн зөвшөөрч, гар өргөх байх. Гэтэл энэ нь зөвхөн залуу багш нар ч биш нийгмийн бүхий л бүлэглэлд хамааралтай асуудал болоод байна. 
            Гэхдээ энд тэр тухай өгүүлэх гэсэнгүй харин дээд боловсролын салбарт тулгамдаад байгаа боловсон хүчний залгамж халаа, агуулгын болон техник, технологийн шинэчлэл зэрэг асуудлыг цогцоор нь алхам алхамаар шийдвэрлэж, санаж сэрэхгүй бол бид дэлхийн нийтийн оюуны хөгжлөөс хэдэн арав биш хэдэн зуун жилээр хоцроход хүрээд ч зогсохгүй, оюуны хоосрол, оюуны мөхөлд хүрэхэд тийм ч их хол биш болжээ.  
            1990-ээд оноос хойш хувийн хэвшлийн олон зуун дээд сургуулиуд бий болж дээд мэргэжлийн боловсон хүчнийг хэдэн зуугаар нь бэлтгэж эхэн үедээ нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байсан хэдий ч одоо зах зээлийн өрсөлдөөн, магадгүй тухайн салбарт боловсон хүчний нөөц хүрэлцээтэй болсон, зарим сургуулиудын багшлах боловсон хүчин, хүний нөөцийн чадавхи суларсан зэрэг шалтгаанаар үүдээ бариад байна. Энэ нь ч аргагүй бөгөөд чанартай боловсрол, чанартай мэргэшлийг нийгэм дээдлэх болжээ.
            Аливаа боловсролын байгууллагыг багшлах боловсон хүчингүйгээр, чанартай боловсролыг өндөр боловсрол мэдлэгтэй багшгүйгээр төсөөлөх боломжгүй билээ. Тэгвэл өнөөдөр их дээд сургуулийн багш нарын нийгмийн асуудал гэхээсээ илүү тэдгээрийг эрдэмжүүлэх, дэлхийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алахуулахад зохих дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай болоод байгааг хаа хаана анхаарах цаг нэгэнт болжээ. Нэн ялангуяа уг салбарын залуу боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, өндөр боловсролтой мэргэжилтэнг бүхий л талаар дэмжиж ажиллуулахад дорвитой арга хэмжээ авахгүй бол монголын шинжлэх ухаан, монголын боловсрол өмнөх нийгмийн хөгжлийн хүрсэн түвшингөөр л үнэлэгдэж зогсонги байдалд орлоо.
            Хэдийгээр монголын дээд боловсролын агуулга, стандарт цаасан дээр шинэчлэгдэж, эрх зүйн зохицуулалт хангалттай байгаа хэдий ч түүнийг хэрэгжүүлэх талаар тэр бүр зарчмын шинжтэй өөрчлөлт, арга хэмжээ хангалтгүй, зөвхөн бие биенээсээ өрссөн барилга байшин, сандал ширээхэнээр л өдөр хоногийг өнгөрөөж, хөгжлийг түүгээр сэтгэж, ойлгох хандлага ердийн үзэгдэл болжээ.
Өнөөдөр дэлхий нийтээр их, дээд сургуульд профессор дагасан сургалт, шавь сургалт хүчтэй болж, түүнийг дагасан удирдлага зохион байгуулалт, санхүүгийн зохицуулалт, боловсролын хариуцлагын тогтолцоо, оюутны мэдлэгийг дүгнэх, оюутан өөрийн сурах, амьдрах үйл явцыг төлөвлөх кредит тогтолцоонд бүрэн шилжээд байна. Гэтэл манай улсад бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн сургууль хуруу дарам байгаа нь энэ салбарт шинэчлэл хэрхэн явагдаж байгаа нь харагдаж байгаа юм. Энэ нь их, дээд сургуульд ажиллах боловсон хүчний нөөц хомс, чадавхи муу, удирдлагын менежментийн алдаатай бодлогын улмаас шинэчлэл удаан, хэрэгжсэн ч  хэлбэрийн төдий байгаа нь захын сургуулиар ороход харагдана.
Их, дээд сургуульд ажиллах сонирхолтой дэлхийн өндөр хөгжилтэй улс, орны нэр хүндтэй их сургуульд суралцаж боловсролын болон эрдмийн зэрэг хамгаалж ирсэн залуу боловсон хүчнүүд хэдий цалин бага байлаа ч монголын боловсрол, монголын шинжлэх ухаанд өөрийн гэсэн мөрөө үлдээх, бүтээн туурвихын их хүсэл өвөрлөж ирдэг ч тэдгээрийн хөдөлмөр бүтээлийг үнэлэх, дэмжлэг үзүүлэх сэтгэлгээ тухайн сургуульд ч төр, засагт байхгүй байна.
Нийгэм хүмүүнлэгийн зарим нэгэн салбарын залуу гэтэлгүй багш нарын бүтээлийг сонирхогч, эсвэл суралцаж буй оюутны тооноос хамаарч багш нарын бүтээл ямар нэгэн байдлаар үнэлэгдэх боломжтой, гэтэл байгалийн шинжлэлийн салбарт ажиллаж буй багш нарын бүтээлийг үнэлэх, бүтээл тууриваад ч эрэлт бага байдаг нь уг шинжлэх ухааны хөгжилд сөргөөр нөлөөлдөг бололтой. Гэтэл дэлхийн нийтээр тухайн их, дээд сургуульд суралцагчдын тоо, байшин барилга зэрэг хэлбэрийн үзүүлэлт, нийгэм, хүмүүнлэгийн салбарын чадавхийг гол болгодоггүй харин байгалийн ухааны салбарын хөгжил, эрдэмтдийн чадавхиар рейтингийг нь тогтоодог байна.
Эцэст нь их, дээд сургуулийн залуу багш нар бид шинэ зууны босгон дээр өөрсдөөсөө хамаарах бүхнийг бусдын гар харалгүй, бэрхшээлийн өмнө сөхрөхгүйгээр оюуны бүхий л нөөц, бололцоо, чадавхаа дайчлан ажилцгаая.   
 
 
Анхаарал тавьсанд баярлалаа.        
    
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2011-11-17 -

Бичсэн: Зочин
тийм шүү. яг л өнөөгийн байгаа байдал. боловсролын шинэчлэлийг хийнэ,хийх шаардлагатай байна гэж хэлээд сургаад байгаа багш нар маань өөрсдөөсөө эхлэж шинэчлэлийг утгаар нь суралцагч бидний өмнө харуулж үлгэрлэн дагуулах нь нэн тэргүүлний асуудал шүү дээ. Би зарим нэг их дээд сургуулийн багш нарын байдлыг хэлж байгаа шүү бүгдийг нь биш.
Бичлэг

P2008-05-15 -

Бичсэн: oþóòàí
ингэхэд, МУИС маань удахгүй гадаадын хөгжингүй орнуудын сургууль шиг оюутнуудад зориулагдсан орчин болж чадна гэдэгт итгэлтэй байна, гэхдээ тэр үед би төгсцөн байх болов уу? хэ хэ
Бичлэг

P2008-04-17 -

Бичсэн: asuult
odriin mend.
bid hyatad yumuu?

ta daraah holboosoor orood uzeerei
http://www.blogmn.net/twix/2007/11/9568/
Бичлэг

P2008-01-02 - Bayarsaikhan bagshdaa shine onii mend khurgeye

Бичсэн: entimema (зочин)
entimema club
Бичлэг

P2008-01-02 - Shine ond ulam amjilttai baigaarai bagsh aa

Бичсэн: 2v
бид muis-lawschool-n olon ulsiin erkh zuin 2r angiinkhan bna. taniig blogtoo bichsen nomniikhoo jagsaaltiig bolon bidend zuvluguug tavibal busdad maani kheregtei bna gej bodoj bna
Бичлэг



:-)
 
xaax