2009-08-02

Монголчууд 1910, 1920-иод оны эхээр Дэлхийн хэд хэдэн улсын Үндсэн хуулийг орчуулж байсан байна. Энэ тухай бүтээл гаргасан болно.

Хууль зүйн үндэсний төв, МУИС-ийн ХЗС-ийн Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төв, Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төв, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи хамтран монголын эрх зүйн түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг судалж нийтийн хүртээл болгох ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ. 2006 онд “Түмэн улсын ердийн цааз” хэмээн монгол хэлээр орчуулсан 1836 онд Америкийн хуульч, дипломатич Хенри Вытоны туурвисан “Олон улсын эрх зүйн элементүүд” (Elements of International Law) зохиолыг 1864 онд хятад хэлээр орчуулсан зохиолын орчуулгыг мо...

2009-08-02

эрх зүй, улс төрийн түүх

2009-08-02

Монгол Улсын хууль тогтоомжийн хөгжлийн түүхэн товчоон бүтээл өмнөх үг

Өмнөх үг

 

Монголчууд тулгар төр байгуулаад 800 жилийг ардаа орхисон байна. Эл хугацаанд буулгасан хааны зарлиг, зарлигаар баталсан, ноёдын чуулганаар хэлэлцэн тогтоосон хууль цааз, төрийн эрх бүхий байгууллагаас баталсан хууль тогтоомжууд хэдэн мянгаар тоологдох хэдий ч нэн ялангуяа XYII зууны эхэн үеийг хүртэлх хаадын зарлиг, цааз тун цөөхөн олдоод байгаа бөгөөд олдсон хэд нь ч судалгааны эргэлтэнд бүрэн ороогүй, харин сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын судлаачид судлах эхлэлийг тавиад байна.

Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжил, цаашдын чиг хандлагыг нарийвчлан судлах, нэн яла...

2009-08-02

Халх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазын эмхтгэл

Оршил

Манжууд 16 дугаар зууны сүүл 17 дугаар зууны эх үеэс Ази тивд хүчирхэгжиж нэн ялангуяа эл үед монголд улс төрийн бутрал хүчинтэй болж нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л салбарт гүн хямралд орсон нь монголын нөлөө бүхий язгууртнууд нэгэнт хүчирхэгжиж буй манжийг дагах, тэдгээртэй ураг барилдах зэргээр өөрсдийн улс төрийн байр сууриа алдсаар байсан юм.

Монголын эзэнт гүрэн унаснаас хойш монголчууд Төв Азид улс төр, эдийн засгийн бүхий л салбарт үзүүлэх нөлөө буурч байсан нь монголын зүүн өмнө орших Манж, тунгус угсааны аймгууд XVII зууны эхэн үеэс хүчирхэгжих үйл явцтай холбоот...

2008-03-08

1911 онд монголчууд тусгаар тогтнож чадсан уу

Б.Баярсайхан

(МУИС-ийн ХЗС-ийн Монголын

төр, эрх зүйн түүхийн судалгааны

төвийн эрхлэгч,

доктор /Ph.D/)

 

Чин гүрэн XX зууны эхээр син чжэн буюу шинэ засгийн бодлого хэмээх арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү бодлогыг хүлээн авах эсэх талаар 1911 оны 6 дугаар сарын 21-ний өдөр халх дөрвөн аймгийн хан, чуулган дарга, хамга, шанзодба зэрэг ноёд нууцаар зөвлөлдсөн байна. Энэхүү зөвлөгөөнөөс Хаант Орос улсаас тусламж авч Чин улсаас салж, тусгаар улс байгуулж Богдыг улсын эзэн хаанаар өргөмжлөх тухай тус тус санал нэгдэж хэд хэдэн хүнийг Орос улсад төлөөлөгчөөр томилон илгээсэн. Э...

2008-03-08

Монголын хууль цаазын эх сурвалжийн

Монголын хууль цаазын эх сурвалжийн

нэрийн тухайд

 

            Оршил

Монголын хууль цаазын эх сурвалжуудыг үндэсний болон гадаадын судлаач эрдэмтэд олж, судалгааны эргэлтэнд оруулж, судлах болсоор 300 гаруй гаруй жилийг өнгөрөөжээ.

            Монголын төрийн түүхийн он жилүүдтэй харьцуулбал, мэдэгдээд судлагдсан хууль цаазын эх сурвалж, мөн уг эхээрээ олдсон нь хуруу дарам, судалсан бүтээлүүд нэн ялангуяа XX зууны эхэн үеийн үзэл суртлаас хамаарч нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны эргэлтэнд бараг ороогүй, мэргэжлийн байгууллага, мэргэшсэн судлаачид нарийвчлан судлаагүй зэрэг нь эл са...

2008-03-07

Халх журам хэмээх нэртэй

 

            Манжийн эрхшээлийн үед үйлчилж байсан “Гурван хошууны их цааз” түүхийн цаг хугацаанд “Халх журам” нэртэй болсон нь өнөөдөр хэлбэр, агуулгын хувьд ч судалгаанд шийдвэрлэгдээгүй асуудал хэвээр байна.  

           

Монгол Улсын Үндэсний номын санд хадгалж буй “Баруун хүрээний халх журам”-ын гадна хавтас болон дотор нүүр

Өнөөдөр бидэнд мэдэгдээд байгаа “Гурван хошууны их цааз”-ын үндсэн 3 янзын эх бичиг олдоод байгаагийн хоёр эх бичгийг Монгол Улсын номын санд хадгалж байга...

2008-03-07

The code of behaviour of Buddhist monks and clergymen in the genuine rule for monastic people is a legal document of all elevated Mongolia

There is one significant point that is defined in the genuine aspiration of our nation when she declared her independence by her constitution. It says that we inherit our state and history, culture and its values. This provision gave us an impetus to deal with legal heritages of the State Legal materials for investigation and make them renoun to the readers for acceptance and rejection.

As a result of the national Liberation movement took place in Mongolia at the beginning of twenty century. Mongolia got her independence from the Manchu tyranny in 1911 and restored her statehood. It created ...

2008-03-07

是否存在名为

 清朝时期在漠北蒙古地方所采用的《三旗大法典》(γurban qosiγun-u yeke čaγaja),史称《喀尔喀济鲁姆》(qalq-a jirum),或被译作《喀尔喀律令》《喀尔喀法典》等。但迄今为止,这部法典无论在内容形式或者在法源方面仍有诸多未解之谜。

 目前,我们掌握了有关《三旗大法典》三种文献,其中二种文本在蒙古国家图书馆馆藏,抄本原件为1930年的手抄本,其名分别为《西库伦喀尔喀律令》(baraγun küriyen-ü qalq-a jirum)和《沙比衙门喀尔喀律令规则》(šabi yamun-ú [=yamun-u] qalq-a jirum-un dürim),这显然是档册名,或许是笼统命名所致。

目前学者们认为,1709年以后《三旗大法典》经14-20次增补修订,为喀尔喀全域所用,故称为《喀尔喀济鲁姆》(《喀尔喀法典》)。对这一说法,需重新商榷[2]。人们对原法典的修订规模次数规则等诸问题提出了各种说法及解释,这些结论是以蒙古国家图书馆所藏文本为依据,或者是另一种文本,令人存疑。

如前所述,蒙古国所藏《喀尔喀济鲁姆》三种文本中,有一种名为《西库伦喀尔喀律令》的法典则是由16次审议之法律,或由某一诺颜所定之法律整理而成。《西库伦喀尔喀律令规则》所载其制定日期:

sirui üker jil-ün jun-u dumdadu qorin na...

2007-05-29

Богд хаант Монголын улсын

Богд хаант Монголын улсын
“Жинхэнэ дагаж явах хууль, дүрэм” дэхь
Бурханы шашны лам, хуврагтай холбоо бүхий харилцаа.
 
Ж.Урангуа
(МУИС-ийн НШУС-ийн доктор, профессор)
Б.Баярсайхан
(МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын төр, эрх зүйн
түүхийн судалгааны төвийн эрхлэгч, доктор, дэд профессор)
 
Монгол улсын Үндсэн хуулиар тунхаглан зарласан ард түмний чин эрмэлзлэлийн нэгэнт “Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх” гэсэн нь Монголын төр, хууль цаазын түүхэнд холбогдох үнэт өв санг судалгааны эргэлтэнд оруулж нийтийн хүртээл болгон улмаар авах гээхийн мэргэн ухаанаар ха...

2007-05-29

МОНГОЛЧУУДЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛ ТҮҮНИЙ

МОНГОЛЧУУДЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛ ТҮҮНИЙ
ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ, ХУУЛЬ ЦААЗЫН
ЗОХИЦУУЛАЛТ
 
            Оршил
 
Монгол улсын Үндсэн хуулийг тунхаглан зарлахын нэгэн учрыг “төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх” гэсэн нь монголын төр, хууль цаазын түүхийн өв санг шинэ хандлагаар судалж, дахин үнэлж, судалгааны эргэлтэд оруулж, нийтийн хүртээл болгож, улмаар уламжлал, шинэчлэлийн нэгдлийг хангаж хөгжүүлэхийг заасан төрийн бодлого юм.
Нүүдэлчдийн олон зуун жил түүх – бэлчээртэй салшгүй холбоотой. Бидний мандан бадарч, мөхөн доройтсон түүхийг газар, бэлчээртэй холбон авч үзэхгүй байхы...

2007-05-29

Багш нарын тухай хэдэн үг

 
 
 
            Та бүхний энэ өдрийн амар, амгаланг айлтгая.
           
            Өнөөдөр их, дээд сургуулийн багш нарын өмнө тулгамдсан асуудлуудыг ярьвал маш олон зүйлийг хэлж, өгүүлж болох хэдий ч бид “нийгмийн хамгааллын асуудал” гэж нэгэн дуугаар хэмээн хүлээн зөвшөөрч, гар өргөх байх. Гэтэл энэ нь зөвхөн залуу багш нар ч биш нийгмийн бүхий л бүлэглэлд хамааралтай асуудал болоод байна. 
            Гэхдээ энд тэр тухай өгүүлэх гэсэнгүй харин дээд боловсролын салбарт тулгамдаад байгаа боловсон хүчний залгамж халаа, агуулгын болон техник, технологийн шинэчлэл зэрэг асуудлыг цог...

2007-05-29

МАНЖ ДАЙ ЧИН УЛСЫН ҮЕ ДЭХЬ МОНГОЛЫН

 
МАНЖ ДАЙ ЧИН УЛСЫН ҮЕ ДЭХЬ МОНГОЛЫН
ЭРХ ЗҮЙН БОДЛОГО, СОЁЛЫН НӨЛӨӨ
 
 
Манж-Чин гүрний үеийн эрх зүйг судлах нь монголын эрх зүйн түүхийн судалгааны нэг салшгүй хэсэг юм. Ялангуяа, нүүдлийн соёлт монголчуудын эрх зүйд зайлшгүй залгамжлах өв соёл, хууль цаазын хэв шинж байсныг харь улс хэрхэн тооцож уламжилсныг тодруулах замаар монголын хууль цаазын түүхэн онцлогийг нарийсган судалж болно. Харамсалтай нь монгол улсын эрх зүйн түүхийн судалгаанд Манж Чин улсын эрхшээлд байсан үеийн эрх зүйг бараг судлаагүй, түүхийн “хар толбо” болгон үлдээсэн байна. Уг асуудлыг иргэний түүхээр болон бус...

2007-05-29

Богд хаант Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд Манжийн

Богд хаант Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд Манжийн
эрх зүйн соёл, сэтгэлгээ уламжлагдсан нь 
 
Оршил
 
Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд 1911 онд Монгол улсын тусгаар тогтнолыг тунхаглан зарласны дараа төр, улсаа төвхнүүлж хэдэн зуун жил хэвшсэн манжийн төрийн хэв ёсыг халж устгах ажил монгол төрийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг байсан бөгөөд эл хүрээнд шинэ улсын хууль цааз боловсруулж мөрдөх явдал хамгийн тулгамдсан асуудлуудын нэг байсан бололтой. Мөн Богд хаант Монгол улсыг тунхагласан нь монголчуудын төр, хууль зүйн сэтгэлгээ сэргэн мандахад нэн таатай нөлөө ү...

2007-05-29

Монгол Улсын төр, эрх зүйн түүхийн судалгаа

 
           
            Монголын төр, эрх зүйн түүхийн судалгаа манай улсад 1930-аад оны үеэс эхэлсэн. Монгол оронд үндэсний ардчилсан хувьсгал ялснаар нийгмийн бүхий л хүрээнд өөрчлөлт хийж, нэн ялангуяа өнгөрсөн нийгмийн хууль цаазын тогтолцоог халж социалист хэв маяг бүхий хууль тогтоомжийг шинээр боловсруулах, батлах үйл ажиллагааны зэрэгцээ 1926 онд “Судар бичгийн хүрээлэн” байгуулснаар монголын хууль цаазын эх сурвалжийг эрэн сурвалжлах, цуглуулах судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах, архив, номын сангийн сан хөмрөг бүрдүүлэх ажил эхэлснээр энэ салбар ухааны судалгааны сан хөмрөг...

2007-05-29

Богд хаант Монгол Улсын эрх зүйн түүхийн

1911 онд Монгол улсыг тунхагласан нь монголчуудын төр, хууль зүйн сэтгэлгээ сэргэн мандахад нэн таатай нөлөө үзүүлсэн юм. Юуны түрүүнд дорноор дамжин эсвэл барууны буюу Өрнийн эрх зүйн үзэл, сэтгэлгээ, соёл нэвтрэх, түүнийг тусган хүлээж авах боломж нээгдэв. Гэсэн хэдий ч манжийн төр мөхсний дараа монголчууд төр, улсаа төвхнүүлэх эхний жилүүдэд 200 гаруй жилийн хугацаанд мөрдөж, нийгмийн ухамсарын түвшинд хэвшсэн хууль цааз, эрх зүйн соёл, сэтгэлгээг богино хугацаанд халж өөрчлөх боломжгүй байсан бололтой. Монголчуудын хувьд туурга тусгаар Монгол улсыг байгуулах тухай үзэл санаа түүхийн ямар ч...

2007-05-29

БНМАУ 1960 онд Үндсэн хууль баталсан уу?

1960 онд БНМАУ гуравдахь Үндсэн хуулиар баталж, 1992 оныг хүртэл 1963, 1966, 1969, 1970, 1971, 1972, 1973, 1978, 1980 1981, 1983, 1989, 1990 онуудад нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Энэ өгүүлэлдээ 1960 оны Үндсэн хуулийг онол, үзэл баримтлал, бүтцийн хувьд өмнөх Үндсэн хуулиудтай харьцуулан дүгнэлт хийх, хөгжлийн зүй тогтлыг ажиглаж, нэгтгэн дүгнэж судлаачдын дунд маргаан мэтгэлцээнийг өрнүүлэх гэсэнгүй, магадгүй эрх зүйн түүхийн хөгжлийн явцад гаргасан түүхэн алдаа, завхарлыг нээн илрүүлэх, эрх мэдэлтнүүдэд дахин тийм боломж олгохгүй байх эрх зүйн зохицуулалтыг бий болох шаардлага зү...